blog image

ҮС ЯАГААД ХАГТДАГ ВЭ?

2020-10-27 10:44:55

Үс хагтах олон шалтгаан байдаг. Ихэвчлэн өөх тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, зуны цагт наранд хэт халснаас болох нь хагтах нь бий. Хэт хуурайшилтаас ч үүдэлтэй. Тиймээс эрүүл мэнддээ маш сайн анхаарах чухал. Зарим үед  ядрах, сэтгэл хямрах, гутрах үед үс хуурайшиж, өнгөө алдаж, хаг үүсдэг байна. Яагаад гэхээр тос ба хөлсний булчирхайн үйл ажиллагаа  суларч эхэлмэгц үс хуурайшин, хаг үүсдэг байна. Хэрвээ та дотроосоо эрүүл хэмээн үзэж байвал үсний хуурайшилтаа эмчлэх хэрэгтэй. Нэн түрүүнд хуурайшилтыг эмчлэхийн тулд энгийн шампуниас илүү их витамин агуулдаг шампунь сонгоорой. Манай @beauty Түц -т худалдаалагддаг Канадын Cynos брэндийн арган ойлын найрлага бүхий эмчилгээний шампунь омега 3, витамин Е ихээр агуулдаг тул угаах бүрт үсэнд тань тэжээл хангалттай өгнө.

Зөвхөн сайн шампуниар угаахаас гадна:

Зөв угаах чухал. Шампуниа хуйхандаа жигд түрхэж хөөсрүүлснийхээ дараа, 5 минут байлгаарай. Ингэснээр шампунь таны хуйханд илүү гүн цэвэрлэж, үр дүн өгнө.

- Түүнчлэн үсээ хуурай үед нь байнга самнаж байгаарай. Ингэснээр хуйханд цугларсан тослогийг үсний үзүүр лүү тарааж, үсний тослогийг тэнцвэржүүлэн хаг мэдэгдэхүйц багасдаг ажээ.

Ингээд тогтохгүй үсэндээ маск тавих нэн чухал. Тиймээс хаг арилган үсэнд тэжээл өгөх маш амархан маскнууд бэлтгэх аргыг танилцуулъя

 

Зөгийн бал

Гарын дор байдаг бас нэгэн зүйлээр загтанаж хуурайшаад байгаа хуйхаа тордоорой! Тэр тусмаа загтанаж байгаа бол энэхүү аргыг ашиглаарай. Зөгийн балыг уснаас гарч ирээд чийгтэй үсэндээ тэр тусмаа хуйхандаа сайтар түрхэж массаж хийж өгөөрэй. 2-3 цаг болоод угаагаарай. Ингэх нь зөгийн бал хатаж хуурайшсан хуйханд гүн чийгшил өгч загтанахаас ч хүртэл хамгаалах шидтэй байгаа! Өнжөөд нэг удаа энэхүү аргыг ашиглан хагнаасаа бүр мөсөн салаарай.

Нимбэг ба сармис

Энэхүү аргыг нэг газар нь л мэдэгдэхүйц хуурайшаад хуйх нь хуулараад байгаа хүмүүс ашиглаарай.
Хагас лимон болон 2-3 хумс нухшилсан сармисаа холиод зуурмаг болгоод яг хэрэгтэй гэсэн газраа түрхээд 20-30 мин болоод угаагаарай. Сармис нь элдэв нян үржихээс хамгаалдаг бол лимон нь хуурайшсан арьсыг тэр чигт нь салгаж гуужуулж хуулж өгдөг байгаа. (Загтанаж хорсох болно хэрвээ хүсвэл хугацаанаас өмнө угаагаарай)
Хүсвэл 2-3 халбага лимоны шүүсийг бага зэрэг усанд хийгээд хуйхаа шавшиж бас болно. Усанд ороод гарахдаа шавшиж өгөөд хатаана.

Хүнсний сода

Эхлээд хэрэглэх үед үс бага зэрэг хуурайшиж мэднэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа үс зөөлрөөд гялалзаад ирдэг байгаа, мөн хагнаасаа ч салчихна. Усанд орохдоо 2 хоолны халбага сода бага зэрэг устай холиод өтгөн зуурмаг болгоорой. Ингээд үүнийгээ хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй (2-3 мин). Бүлээн усаар эсвэл шампунь ашиглан угаагаарай.

Эдгээр маскыг тавьсны дараа үсээ сайтар угаах хэрэг гардаг. Мөн цаг зав их шаардаад байвал Cynos арган ойлтой маскийг хэрэглээрэй. Үр дүн маш сайн мөртлөө, 10минут массажлаад үсээ усаар зайлаад л болоо. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд болно. Мэдээж Beauty ТҮЦ -ийн цэгүүдээр байгаа. Та манайхаар зорин очиж үйлчлүүлэхдээ худалдааны зөвлөхүүдээс маань өөрт хэрэгтэй арьс арчилгаа, гоо сайхны бүхий л асуудлынхаа талаар хуваалцаж болно шүү.

- Мөн жирэмсний хордлого авахад үсний уг сулардаг. Эрүүл хооллолт дутаӨөх тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, зуны цагт наранд хэт халснаас болох нь хагтах нь бий. Хэт хуурайшилтаас ч үүдэлтэй. Иймд үсний тос түрхэж хуйхандаа тэжээл өгөх нь хамгийн чухал.

гдах. Ганц нэг төрлийн, аминдэмээр ядмаг хоол хүнс удаан хугацаанд хэрэглэхэд үс унадаг. 

- Үсээ буруу арчлах /rap нүүрний савангаар угаах, хэт халуун сэнсээр үсээ тогтмол сэнсдэх, чанга боох, төмөр самаар самнах гэх мэт/ явдал үс унах, хуурайшихад нөлөөлдөг. Үсийг зөв арчлахад шампунь чухал үүрэгтэй байдаг. Шампунь үсний хир, тоос шороог угааж арилгаад зогсохгүй, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх найрлагатай байх ёстой шүү.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй