Сэтгэлээр унасан үедээ 3 асуултыг өөртөө тавиарай
Хэчнээн хичээвч бүх юм буруугаар эргээд л, би ингэж амьдрах заяатай юм болов уу? Яагаад дандаа надад ийм юм тохиолддог байна аа гэж бодож байна уу? Тэгвэл бүх хүнд ийм үе тохиолддог. Яаж даван туулахаас л олон зүйл шалтгаална. Ялангуяа энэ цар тахлын үед олон бизнес зогсож, олон оюутны хичээл хойшилж, амьдрал шал өөр хэмнэлд орж байна. Гэхдээ энэ бүхэн түр зуурынх гэж итгээрэй. Одоо өөрөөсөө гурван зүйлийг асуугаарай.
- Би өөртөө үнэхээр анхаарал хандуулж чадаж байна уу?
Бид өөрийн мэдэлгүй сэтгэлээр унаж, түүнийгээ хянаж чадахаа больдог. Үүнийг удаан эмчлэхгүй явбал сэтгэл гутралд орох нь зайлшгүй. Гэхдээ үүнээс сэргийлэх бүрэн боломжтой. Эхлээд өөрийгөө шалгаарай. Би юунаас болж сэтгэлээр унаж байна гэдгээ маш зөв тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ ерөнхийлж бодохгүйгээр дэлгэрэнгүйгээр өөртэйгөө ярилцаарай. Жишээ нь таны бизнес амжилтгүй яваа бол – Та үүнийг хийхийг хүсдэг зүйл үү? Эсвэл мөнгөнөөс болж сонгосон уу? Ажил чинь амжилтгүй байгаа учраас сэтгэлээр унав уу? Амжилтгүй байгааг тань хүмүүс харж байгаад санаа зовж байна уу? Гээд бүр ширхэгчлэн асуулт тавьж өөртэйгөө ярилцаарай.
2. Би юунд баярладаг вэ?
Сэтгэлээр унасан үедээ хүмүүс ихэвчлэн архи уух, амттан идэх гэх мэтээр өөрийгөө тайвшруулдаг. Гэхдээ энд нэг зүйл байгаа архи ууснаар асуудлаа мартдаг ч маргааш дахин бодож эхэлдэг. Энэ бол түр зуурын аргацаах төдий л зүйл. Тиймээс урт хугацаанд өөртөө дурлуулах, шинэ мэдрэмж өгөх тийм зүйлийг ол. Жишээлбэл өндөр уулруу авирахдаа яаж оргил дээр нь гарах талаар л боддог шиг, өөрийн хүчийг сорьсон зүйлийг оролдож эхлэх хэрэгтэй.
- Миний дараагийн алхам юу вэ?
Нэг байрандаа зогсоод л байвал, нэг зүйлээ давтаж хийгээд л байх юм бол энэ жинхэнэ сэтгэл гутралын эхлэл. Тиймээс үргэлж за одоо үүнийг биелүүлэх хэрэгтэй гэж үргэлж өөртөө зорилго тавьж байх хэрэгтэй, яг л компьютер тоглоом шиг. Том зүйлээс эхлэх ямар ч шаардлага байхгүй. Энгийн жишээ гэхэд өнөөдөр та 80кг жинтэй бол дараа сар гэхэд 78 болох зорилго тавьж болно шүү дээ. Үүний тулд танд өдөр бүр ердөө 30 минутын эрчимтэй дасгал хэрэгтэй.
0 Сэтгэгдэлтэй