blog image

ХУЛМАСЫГ ЯАЖ АРИЛГАХ ВЭ?

2020-11-07 14:16:02

Хэнтэй ч хувцасаа битгий хувааж өмсөөрэй гэж би хэлэх дуртай. Учир нь та нэг л өдөр суганы эвгүй үнэр үүсгэгч хулмастай учрах ч юм билүү? Нэг наалдчихвал мөд арилна гэж байхгүй дээ. Үүнээсээ болж маш их сэтгэлээр унана, санаа зовно, өөртөө итгэлгүй болох ч үеүд гарна. Ер нь хулмас яаж үүсдэг вэ гэхээр :

Хүний биед 2төрлийн хөлсний булчирхай байдаг бөгөөд нэг нь энгийн булчирхай нөгөө нь "Apocrine" нэртэй зөвхөн суганд байдаг булчирхай юм. Apocrine булчирхайгаас ялгарсан хөлс үсний угаар дамжин гадагшлаад арьсан дээр гарч агаар болон бактертай урвалд орж өвөрмөц хурц үнэрийг ялгаруулдаг бөгөөд үүнийг Хулмас гэж нэрлэдэг. Тэгвэл уг хулмасыг үүсгэгч бактерыг ор мөргүй устгавал хулмаснаас ангижирч чадна гэсэн үг. Мэс заслын аргаар булчирхайгаа түүлгэх, лазердуулах эсвэл ботокс тарилга тариулах гэх мэт аргууд байдаг. Манай Beauty ТҮЦ дэлгүүрт худалдаалагдаж хулмасны бактерийн эсрэг цацлагыг түрхэж үзээрэй. Уг цацлага нь: 

Хөлсний булчирхайн хэт шингэн ялгаралтыг багасгана.

Бактерийг устгах үйлчилгээтэй тул Суганаас гарах эвгүй үнэр /хулмас/ ор мөргүй 100% арилган цаашид үнэр гарахыг бүр мөсөн зогсооно.

Өдөр бүр цэвэрхэн хуурай мэдрэмжийг төрүүлнэ.

Та ердөө 1-2 удаа хэрэглээд л үр дүнг нь мэдрэх болно.

-Хэрэглэх заавар: Өглөө сугаа хүйтэн усаар савандаж угаагаад цацлагаа цацаад цэвэрхэн, суга хэсгээ сайтар индүүдсэн даавуун хувцас өмсөнө. Дараа өдөр нь цацлагаа цацахгүйгээр лимоны шүүсээр арчиж амраана. Ингээд маргааш нь цацах гэх мэтээр хэрэглэж чадвал бүрмөсөн арилна. Гол нь өөрийн тань идэьхи чармайлт маш чухал шүү

-Найрлага: Хувилгасан спирт, бутиловый спирт, хөнгөн цагааны хлорид 30,5% нь денатониум гидрид.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй