blog image

Хүүхдээ баасаар нь шинжээрэй

2020-12-15 13:41:44

Баас хараад баярладаг болох гэж ... Нээрээ л хар ногоон зунгаг дуусаад сайхан өтгөн шаргал баас харахаар хэчнээн жаргалтай болдог билээ дээ. Хүүхдийн өтгөн бол тэр чигээрээ эрүүл мэндийн толь учраас баасыг нь байнга ажиглах хэрэгтэй. Ингээд баасны бүрэн тайлбарыг оруулъя
Хүндрэх давтамж
Хүүхэд өдөрт хэдэн удаа баах, нэг баахдаа хэр их баах зэрэг нь тухайн хүүхдийн онцлогтой шууд холбоотой. Зарим нь хооллох бүрт баах бол зарим нь 7 хоногт нэг эсвэл хоёр баах нь бий. Хамгийн гол нь баас нь зөөлөн, гулгамтгай байвал санаа зоволтгүй. Харин хатуу, хатсан байвал хүүхдийн өтгөн хатжээ гэсэн үг. Буцааж хэвийн байдалд оруулахад та анхаарах шаардлагатай.
Төрөөд удаагүй байгаа нярай ихэвчлэн хооллох бүрт баадаг ба (өдөрт 6-10 удаа) нярай нь 3-6 долоо хоногийн дараагаас эхлэн баах давтамж нь багасна.
Хүүхдийнхээ баах зуршилын талаар хоног хугацаа өнгөрөх тусам та мэдлэгтэй болж ирнэ. Баас нь гэнэт өөрчлөгдөх, хүүхэд илт тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг л илрэхгүй бол та санаа зовохгүй байж болно.
Нярайн зунгаг (meconium) 
Хүүхэд төрсний дараах эхний хэд хоногт хар ногоон өнгөтэй, наалдамхай чанартай, нялцгай баас гаргадаг бөгөөд үүнийг зунгаг гэж нэрлэдэг. Машинд хийдэг хар тос шиг харагдана.
Нярайн зунгаг нь ураг орчмын шингэн, салс, арьсны эсүүд болон бусад залгигдсан зүйлсээс бүрдсэн байдаг тул үнэргүй байдаг. Ихэвчлэн хүүхдийг хуурайлах үедээ л өтгөнөөр бие зассан болохыг нь та мэднэ.
Нярайн баас
Төрсний дараах 2-4 дэх хоногт зунгагны өнгө нь өөрчлөгдөж цайвар ногоон, шаргал болохын зэрэгцээ наалдамхай чанар нь багасдаг. Ийнхүү баасны өнгө өөрчлөгдөж байгаа нь ангир уургаа (эсвэл нэмэлт сүү) шингээж эхлэж байгаагийн шинж бөгөөд тухайн нярайн хоол боловсруулах тогтолцоо хэвийн байгааг илтгэнэ.
Хөхний сүүний баас 
Xэрэв таны хүүхэд зөвхөн хөхөөр хооллож байгаа бол баас нь бага зэрэг ногоовтор эсвэл шаргал өнгөтэй цөцгий шиг болно. Мөн суулгалттай төстэй усархаг байдалтай болж магадгүй. Хөхний сүүний баас ихэвчлэн шаргал өнгөтэй жигд бүтэцтэй байдаг. Заримдаа жижиг үр цацсан мэт ширхэгтэй байж болно. Сонирхолтой нь үнэр нь өвөрмөц, тийм ч эвгүй биш байдаг байна. Хөхний сүүний баас олон төрлийн өнгөтэй байж болдог. Ногоовтор баавал жишээ нь ээж та ямар нэгэн хэвийн үед иддэгээс өөр хоол унд иджээ гэсэн үг. Хүүхэд тань хэвийн байвал та санаа санаа зовохгүй байж болно.
Илчлэг багатай хөхний сүүний баас 
Хэрэв таны хөхөнд сүү гүйцэт ороогүй уураг гарч байгаа бол хүүхдийн баас цайвар ногоон өнгөтэй хөөсөрхөг, замаг шиг гарч магадгүй. Эсвэл та хөхөө гүйцэт хөхүүлэхгүй зөвхөн тослог багатай эхэн хэсгийн сүүг өгөөд байна гэсэн үг. Дараагийн удаа хооллохдоо сүүлд хөхүүлсэн хөхнөөсөө эхэлж хөхүүлээрэй.
Нэмэлт сүүний баас
Нэмэлт сүүний баас нухаш шиг жигд бүтэцтэй бор шаргал, ногоовтор бор, ухаа шаргал бор байж болно. Харин үнэр нь хөхний сүүгээр хооллож байгаа үеийнхээс илүү хурц үнэртэй байдаг.
Төмрийн бэлдмэл хэрэглэсэн үеийн баас
Хэрэв та хүүхэддээ төмрийн нэмэлт бэлдмэл өгч байгаа бол баас нь хар ногоон эсвэл бүр хар өнгөтэй гарч болно. Заавал ийм байх албагүй ч энэ нь хэвийн зүйл гэдгийг санаарай.
Харин төмрийн бэлмдэл өгөөгүй байхад баас нь хар өнгөтэй гарвал заавал эмчид хандаарай. Энэ нь мелена буюу өтгөнөөр дамжин гарч буй цус байх вий.
Бор хоолны баас
Каш, нухсан гадил гэх зэргээр хүүхдэдээ нэмэлт хүнсний зүйл өгч эхэлсэн л бол баас нь илт өөрчлөгдөж эхэлдэг.
Бор хоолонд орж байгаа үед хүүдийн баасны байдал өөрлөгдөж эхлэдэг. Бор хоол идэж байгаа хүүхдийн баас бор эсвэл бор хүрэн өнгөтэй өтгөндүү бүтэцтэй болж үнэр нь өмхий болж ирдэг.
Дутуу боловсорсон хүнсийн зүйлстэй баас
Заримдаа таны хүүхдийн баасанд дутуу боловсорсон хүнсний зүйлийн хэсэг, солонгорсон улаан улбар шар, хар хөх өнгийн жижиг хэсгүүд илэрч магадгүй.
Улаан хүрэн өнгө нь улаан манжин, улаан шар өнгө нь лууван, хар хөх өнгө нь нэрс зэргийн өнгө байж болно. Үүнд та санаа зовсны хэрэггүй. Энэ нь хүүхдийн идсэн хоол нарийн гэдсэнд бүрэн задарч боловсорч амжилгүй гарсантай холбоотой. Хүүхэд хоолоо идэх үедээ дутуу зажилж бүхлээр нь залгих, нэг төрлийн зүйлийг хэт их идэх үед ийм байдал ажиглагдаж болно.
Байнга дутуу боловсорсон зүйлтэй баагаад байвал эмчид хандана уу? Эмч таны хүүхэд ходоодны ханаар хангалттай хэмжээний шим тэжээл авч байгаа эсэхийг шалгана.
Суулгалт
Суулгалтын баас их усархаг байх бөгөөд баасны усан хэсэг нь бүхэл хэсгээс хавьгүй их хэмжээтэй гарна. Өнгөний хувьд шаргал, ногоон, бордуу өнгөтэй байхын зэрэгцээ хэмжээ ихтэй байдаг тул живхийг “дэлбэлж“ магадгүй.
Суулгалт нь халдвар болон харшлын шинж тэмдэг байж болох тул цаг алдалгүй эмчилгээ хийхгүй бол хүүхдийг шингэний дутагдалд амархан хүргэх аюултай. Хэрэв таны хүүхэд гурваас доош сартай, хоёроос гурван удаа суулгаж, эсвэл нэг өдрөөс удаан үргэлжлэх хандлагатай бол эмчид даруй хандаарай. Мөн суулгалт нь цусны судал, салс агуулсан байвал эмчид заавал үзүүлээрэй.
Өтгөн хатах
Хэрэв таны хүүхдийн баас хатуу, хэлбэржсэн байдалтай, эсвэл хонины хоргол шиг байвал үүнийг өтгөн хаталт гэж нэрлэнэ. Энэ үед хүүхэд баахдаа мэдэгдэхүйц тавгүйтэхээс гадна бага зэргийн цустай баас гарч магадгүй. Хатуу баас гарахдаа шулуун гэдсийг гэмтээснээс бага зэрэг цус гарч болно. Ганц хоёр хорголон баавал санаа зоволтгүй, харин гурваас дээш баах, баасанд нь цус үзэгдвэл эмчид даруй ханд. Өтгөн хаталт ихэвчлэн бор хоолонд орсон хүүхдэд илрэхээс гадна сүү болон шар буурцгийн уурагт мэдрэг хүмүүст тохиолдоно.
Хэрэв өтгөн хаталт илэрвэл эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтыг багасгах ус санал болгож болох юм.
Залхагтай (цэртэй) баас
Зарим тохиолдолд хүүхдийн баас залхагтай (цэр шиг зүйлтэй) гарч болно. Хүүхдийн баасны хажуугаар ногоовтор болон гялалзсан тунгалаг өнгөтэй өтгөвтөр зүйл гарч болох бөгөөд үүнийг залхаг гэж нэрлэдэг.Хүүхэд их шүлс ялгаруулж буй үед шүлс болон салс шингээгүйн улмаас залхаг үүсч болно.
Гэвч залхаг нь ихэвчлэн халдвар болон харшлын шинж тэмдэг байдаг. Хэрэв энэ нь бусад шинж тэмдэгтэй хавсрах эсвэл хоёр хоногоос илүү удаан хугацаагаар гарвал эмчид үзүүлэх шаардлагатай.
Цустай баас
Хэд хэдэн шалгааны улмаас хүүхдийн баас тод улаан цустай гарч болно.
- Бага зэрэг цусны судалтай хэвийн баас ихэвчлэн сүүний уурагт харшил өгсний улмаас үүсдэг
- Хүүхдийн баас хатсан үед баас цустай гарч болох бөгөөд энэ нь баах үед хүүхдийн анус гэмтэж, шамбарам үүссэнээс шалтгаалдаг.
- Цусны хольцтой суулгах нь нянгийн халдвар авсныг илтгэнэ
Хар баас 
Хүүхэд баасанд хар зүйл харагдвал боловсруулагдсан цус байх магадлалтай. Энэ нь хөхний толгой хагарсан, цус гарч байгаа үед хүүхдээ хөхүүүлэхдээ хүүхэд нь цус залгисан байдгаас үүдэлтэй юм. Энэ нь санаа зовох асуудал биш ч эмчид хандаж өөр шалтгаантай байх эсэхийг тодруулах нь зүйтэй.
Аюултай баас
Алтан дүрэм: Энгийн үеийхээс огт өөрөөр бааж байвал эмчид ханд. Доор аюултай байж болох хэд хэдэн баасны жишээг орууллаа. ( Ховор тохиолдлууд)
Мелена буюу боловсруулагдсан цустай өтгөн хар баас. Нярайн зунгаг шиг хар зунгааралдсан байх боловч арай өтгөн байна.
Бүхэлдээ улаан цустай, цэлцгэнүүр шиг баас. Энэ нь ходоодны хүнд хэлбэрийн өвчинтэй байгааг илтгэнэ.
Шохой шиг цагаан, зэвхий өнгөтэй, шавар шиг баас нь элэг эсвэл давсаг асуудалтай байгааг илтгэнэ. Иймэрхүү баас маш ховор байдаг ч тохиолдвол эмчид хандаарай.

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

4 Сэтгэгдэлтэй
  • Nathancrubs
    Very good material. Regards! write my narrative essay best essay writer english essay writer
  • Nathancrubs
    Appreciate it. Ample facts! me as a writer essay extended essay writer can someone do my essay
  • Scottmaw
    Information well regarded!! online casino welcome bonuses riversweeps online casino bet777 vegas casino online real money
  • HectorTub
    Whoa loads of good material! can you write a poem for me how to write my essay can you write my essay for me