blog image

Жирэмсний 9 дэх долоо хоног

2020-10-23 14:35:15

Аз жаргалтайгаар хүүхдээ тээгээрэй. Хэчнээн олон саад бэрхшээл амьдралд тохиолдохыг хэн ч таашгүй. Гэхдээ та бүхэл бүтэн ертөнцийг хэвлийдээ тээж байгаа шүү. Эрүүл жирэмслэлтийн үеийг даван туулахын тулд эхийн тэнцвэртэй, тогтмол хооллолт маш чухал үүрэгтэй.

Өдөр тутамд авах ёстой тэжээллэгийн хэмжээ өмнөхөөсөө 250 кал-аар нэмэгдэх ёстой. Ингэж тэжээллэг ихтэй хоол хүнсийг хэрэглэх нь таны хүүхдийн эд эрхтэнүүд эрүүл бүрэлдэн бий болоход нэн тустай. Зарим эмэгтэйчүүдэд энэ долоо хоногт 1-2 дусал цус үзэгдэх нь бий. Энэ үзэгдэл нь таныг айлгах хэмжээний аюултай зүйл биш ч, та эмчдээ хандан энэ байдлыг мэдэгдэж, хүүхдийнхээ байдлыг хэт авиан дурангаар шалгаж үзэхэд илүүдэхгүй.

Хэт авиан дурангаар жирэмслэлт хэвийн бөгөөд саван дотроо байгаа эсэхийг шалгах нь чухал, учир нь жирэмсний тестээр шалгахад /+/ жирэмсэн гэж гарч байгаа ч савандаа бус, савны гадуур жирэмсэлсэн тохиолдлууд байдаг. Савны гадуурх жирэмслэлт гэдэг маань үр тогтолт саван дотроо орж амжилгүй, замдаа умайн хоолойд тогтсон байхыг хэлдэг. Хэрвээ энэ байдлыг эрт оношлохгүй бол их хэмжээний цус алдалт явагдах учир эхийн амь насанд аюултай. Иймээс эрт оношилж, яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай. Эрт оношилсон тохиолдолд умайн хоолойг гэмтээлгүйгээр, ямар нэгэн цус алдалт явагдахгүй, үр тогтолтыг зогсоож, эм уух замаар мэс ажилбар хийлгүй аварч болно.

Таны хэвлий хэсэг эрчимтэй томорч байгаа ч гаднаас харахад жирэмсэн болох нь хараахан мэдэгдэхээргүй байгаа.

Энэ долоо хоногт танд гарах өөрчлөлтүүд:

- Өглөөгүүр дотор муухайрах,

- Тамир тэнхээ муутай байх,

- Өтгөн хатах,

- Хөх хөндүүр болох, хөх томорч, хөхний хүрэн хэсэг тодрох,

- Ойр ойрхон шээх,

- Толгой өвдөх, цээж хорсох,

- Хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх,

- Уух хүрэх, заримдаа бүр учиргүй уйлах.

Энэ 7 хоногт таны хүүхэд:

Таны хүүхэд одоо 20-28 мм биетэй, ойролцоогоор 3 гр.

Таны хүүхэд хөдөлж эхэлсэн ч та үүнийг хараахан мэдрэх боломжгүй. Үүнийг мэдрэхийн тулд дахин 2 сар хүлээх хэрэгтэй.

Одоо таны хүүхдийн гол эрхтэнүүд бүрэлдсэн бөгөөд булчин, мэдрэлийн систем нь ажиллаж эхэлсэн байгаа.

Гараа нүүрэн дээгүүрээ, биедээ хүргэж, хөдөлгөж байгаа. Хуруунууд нь одооноос тодорч эхэлсэн.

Биеэ, гар хөлөө чангалж, суллаж чаддаг болсон байгаа.

Таны хүүхдийн чихний дэлбээ тодорхой харагдах боломжтой болсон.

Нүдний зовхи хэлбэрээ олж эхэлсэн. Биеийн цээж хэсэг нь уртсаж, илүү хүчирхэг болсон байгаа.

Хэдийгээр төмсөг эсвэл өндгөвч нь хэлбэрээ олж эхэлсэн ч, бэлэг эрхтэн нь тодрох болоогүй байна.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй