blog image

БИ БҮТЭЭЛЧ ЭЭЖ

2021-01-17 00:37:20

Сайн байна уу мисс ээжүүддээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Намайг Цэндийн Сувд-Эрдэнэ гэдэг 32 настай айлын 4 дэхь хүүхэд болж мэндэлсэн. Аав ээж хоёр маань 1хүү 4 охинтой бид ам бүл 7уулаа өссөн. Багаасаа мөнгөний үнэ цэнэ юу болох гэр орноо хэрхэн цэвэрхэн байлгах, дүүгээ яаж асрах тал дээр гэр бүлээсээ суралцаж өссөн. Дунд ангидаа хичээлийнхээ сурагчийн амралтаар Хархорин зах дээр чихэр зарж наймаа хийдэг байлаа тэр үед манайх томоо чихрийн лангуутай байсан юм. Ангийн найзууд, миний дотны найзууд их ирдэг байж билээ тэгээд атга атгаар нь чихэр май идээрэй гээд сайхан тараадаг байсан даа . Ер нь би багаасаа ажилд суралцаж, мөнгө олох ямар хэцүү байдгийг ойлгож, одоо бодоход нийгмийн харилцаанд их сайн оролцдог байжээ. Чихэрээ зарахын тулд сайн ярьж, рекламдаж, сурталчиж зарнаадаа ккк манайх хүн ихтэй, байнгын үйлчлүүлэгч олонтой байсан инээмсэглээд л чихрээ кг кг-аар нь сайн зарж орлогоо нэмэгдүүлж, аав ээждээ ажлын үр дүнгээ танилцуулдаг байлаа. Олон хүнтэй харилцаж дадсан болхоор ярих дуртай хүн юм шиг байгаан тэгээд Маркетингийн ажилд их дуртай сонирхолтой энэ чиглэлээр одоо ажиллаж байна. Мөн бусдад зааж сургах, мэддэг зүйлээ хуваалцмаар санагдаад байдаг байхаа . Би ууг нь ШУТИС Хүнс, үйлдвэрлэл удирдлага ангийг төгссөн мэргэжлээрээ ажиллагаагүй ч сурсан зүйл маань амьдралд хэрэглэгддэг. Яг одоогоор өөрийнхөө хобби болсон хувийн бизнесээ эрхэлж байгаа. Би 3 хүүхэдтэй 2009онд анхныхаа хүүхдээ төрүүлээд хамгийн эхний бизнес санаагаа олж эхлүүлсэн маш гоё дурсамж байдаг. Тэр бол гар урлал гоёл чимэглэл юм. Дуртай зүйлдээ бүр дэндүү их дурлан дурлан хөгжүүлсээр Сувдан Хэлхээ нэртэй урлангаа үүсгэн байгуулж одоо хүртэл энэ ажлаа хийж байгаа. Дунд хүүхдээ гаргаад хоол хийх хоббитой болж янз бүрийн амттан, хоол, саладыг төрөл бүрээр туршиж явсаар өнөөдөр хоолны контент хуваалцдаг хөөрхөн ажилтай болсон. Харин бага охиноо 2018 онд төрүүлээд үнэрт дурлан амин тосоор лаа, саван зэрийг хийж шинэ хоббигоо хөгжүүлж байгаа.

Анх хэдэн настайдаа ээж болж байсан бэ? Ямар мэдрэмж төрсөн бэ?

Анх 20 настайдаа ээж болж байлаа. Одоо бодох нь ээ их залуухан, юу ч мэдэхгүй байхдаа хүнтэй сууж хүүхэд гаргасан.... Нөхөр маань АНУ-д сурдаг би монголд сурдаг байсан юм, монголд нэг өвөл амралтаараа ирэхэд би учирч бид хоёр бие биедээ үнэхээр дурлаж, үерхэж явсаар өнөөдөр 3 хүүхдийн эцэг, эх болсон доо. Анхны хүүхдээ эх нялхаст кесаров хагалгаагаар төрүүлсэн, ууг нь өөрөөрөө төрөх гэж их хичээсэн л дээ сэдээлттэй дусал хийлгээд 4-5 цаг аймшигтай өвдөөд ус гарцан байсан тул яаралтай хагалгаанд орсон. Охиноо анх харсан тэр цаг мөч юугаар ч сольшгүй нандин мэдрэмж гэдгийг бүх ээжүүд мэдэрдэг байхаа. Охин төрөөд миний охин гэж хэлж чадахгүй миний дүү гэж нэг удаа хэлээд нөхөр баахан шоолж билээ . Хагалгааны өрөөнд ороод  мэдээгүйжүүлэлт хийгдээд удаагүй байтал охин уйлаад л...нэг булцгар зөөлөн хацар үнсүүлээд 3,5 кг охин гэж хэлээд л аваад явсан. Тэр үед бүр нулимс өөрийн эрхгүй гардаг юм билээ эмч битгий уйлаарай миний охион гээд л дахин дахин хэлээд би тайшраад хагалгаа амжилттай дууссан даа. Жижигхэн хөөрхөн гар, хуруу, хамар, хацар гээд бүгдийг нь нэгд нэгэнгүй ажиглаж хараад яаж надаас ийм хөөрхөн үр гардаг байнаа гэж бодож маш их баярлаж дэндүү их сэтгэл баяссан сайхан дурсамж, мэдрэмж үлджээ.

Хүүхэддээ байнга хэлдэг үг

Эрүүл биед саруул ухаан оршдог, эзэн хичээвэл заяа хичээнэ гэж их хэлдэг юм байна. Идэж байгаа хоолоо сайн зажилж ид битгий яар 40 удаа шүү гэж улиг болтол хэлдэг байхаа хаха. Ер нь хоол зүй тал дээр их анхаардаг бас бусдыг хүндэлж харьц бусдаас битгий өө хай гэж хүүхдүүддээ захьдаг.

Би муу ээж гэж бодож байсан үе байдаг уу? Байдаг бол хуваалцаач

Байгаа би их муу ээж юмаа гэж өөртөө гомдож байсан байсан үе зөндөө. Хүүхдүүдийн маань хийж буй үйлдэл миний сэтгэлд нийцэхгүй болхоороо би уурлаж өөрийнхөөрөө байлгах гэсэн амиа хичээсэн зангаасаа болоод муухай орилж загнаж, хаяа бүр алгадах үе байдаг байсан. Тэгээд дараа нь гэмшиж уйлаад л ... Ер нь хүүхэд хүмүүжүүлэх гэдэг асар том философи юм байна лээ сайн уншиж судлах, хэрхэн хүүхэдтэйгээ ойлголцох уу, маргахгүйгээр асуудлыг шийдэх боломжтой юу гээд олон талаас нь судалж эрж хайвал гаргалгаа гараад ирдэг. Аливаад ухаантайхан шиг хандаж хүүхдүүдээ айхтар загнаж, алгадалгүй өсгөхөд их учир бий гэдгийг ойлгосон

Тэгвэл би сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеүдээ дурсаач ?

Эцэг эх хүүхдийн толь гэдэгдээ ... миний хувьд хоол хийх их дуртай янз бүрийн юм туршиж хийж үздэг. Хүүхдүүд минь  багаасаа л  ээжийнхээ тусламжгүй их гоё гоё хоол хийж гэнэтийн бэлэг их барьдаг. Хүүгийнхээ шүүслэг шарсан өндөгөнд би маш их дуртай, охиныхоо хийсэн амттай бялуунд бас дуртай. Мөн надаар хэлүүлэлтгүй гэр орноо сайхан цэмцийлгээд ээжээ хардаа гэр гоё байгааз гэж хэлэх тэр үгэнд хүүхдүүдээрэй их бахархдаг. Охин маань youtube -с нугардаг охины влог үзсээр байгаад бүх хичээлүүдийг нь дуурайж дагаж хийгээд их сайн нугардаг болсон. Энэ авъяасыг нь хөгжүүлэхээр шийдээд одоогоор баллетын хичээлд онлайнаар суралцуулж байгаа. Биеэ даасан, сониуч, хэрэгжүүлэгч зан чанартай болсоныг нь харахаар өөрөөрөө бахархдаг даа

Ээж болсны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ суухдаа өөрийгөө яаж хөгжүүлж байсан бэ?

Хүүхэд гэдэг бол ээжүүд бидэнд илгээсэн бурхны бэлэг гэж боддог. Эмэгтэй хүн болж төрсөндөө энэ хувь заяандаа үргэлж талархдагдаа. Бяцхан үрээ хараад гэртээ суух миний хувьд хамгийн аз жаргалтай мөч. Хөхүүлж байхдаа сайхан үрээ харж баясаад л хажуугаар нь гэнэт гоё шинэ содон санаа төрөөд ер нь л өөрөө өөртөөгэй ярилцах, бодож тунгаах цагийг дөнгөж төрсөн хүүхэд өгдөг юм шиг. Анхны хүүхэд маань тэр жил төрөөгүй байсан бол одоогийн бизнесээ хийх байсан болов уу гэж боддог. Хүүхдээ унтаж байх зуур л гар урлалаа, тортны захиалгаа хийгээд суудаг, гадуур амжуулах ажил байвал аваад л гардаг байсан бас хүүхдээсээ нээх төвөгшөөхгүйгээр амжуулаад л сурчихсан.

Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг байлгадаг вэ?

Гоё асуулт байнаа. Өөрийгөө их зоригтой бүсгүй гэж боддог шд ккк юу ч байсан би чадна хийнэ гээд шууд дайрдаг. Хаяа хэцүү, гутрах үе гарна л даа шантраад ирэх үед хэсэгхэн орхиод өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд л бодол өөрчлөгдөж илүү эрч хүчтэй болдог

Ирээдүйн ээжүүдэд хандаж хэлэх үг

Манай монгол эмэгтэйчүүд дэндүү дайчин, хөдөлмөрч,биеэ даасан бардам  хүмүүс байдаг байхаа. Энэ зан чанар нь давуу тал ихтэй ч сул тал бас их бий гэж боддог. Аливаад баланс буюу тэнцвэртэй байдлыг үргэлж хадгалаад өөртөө анализ хийгээд сурчихвал амьдралыг зөв чиглүүлэх боломжтой байх. Бусдын үгээр шийдвэр битгий гаргаарай та нар минь асуудал бүрт заавал нэг гаргалгаа байжил байдаг учир эцсийн шийдвэр гаргах гэж бүү яараарай... Сайн бод, унш, тунгаа. Би хүнтэй суугаад эх хүн болхоороо аз жаргалтай сайхан амьдраад бүх зүйл миний хүссэнээр минь байна гэж хэт нэг талыг баримталсан бодлыг битгий төсөөлж бодоорой. Хоёр өөр ертөнц нэгэн бие болоход хугацаа шаардлагатай биенээ ойлгож, харцаараа ойлгодог болох хүртэл аажим аажмаар амьдрал сургадаг шүү л гэж хэльедаа

Өөртөө цаг хэр зарцуулдаг вэ? Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ? Баримталдаг зарчим?

Өөртөө цаг зарцуулна гэдэг маш чухал зүйл гэж боддог. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад гэртээ суухаараа өөрийгөө ихэнхдээ хаячихдаг юм шиг санагддаг. Би ч гэсэн тэгдэг л байсан 3 төрөлтүүдийн дараа 12-16кг таргалаад дараа нь турна гэж хичээгээд турсаар арьс маань нилээн суларч, язралттай, целлюлеттэй бас сэвхтсэн дээ. Тухайн үед өөрийгөө хайрлаад арга хэмжээ аваад өөртөө цаг гаргасан бол энэ асуудал үүсэхгүй байх боложмтой байсан. Өөрийн гоо сайхандаа залхууралгүй цаг гаргах хамгийн зөв алхам гэдгийг одоо маш сайн ойлгож байгаа тиймээс арьсыг жилийн 4 улиралд тохируулж бүтээгдэхүүнээ маш зөв сонгож гүн чийгшүүлэх тал ихэд анхаарч байна. Хүний арьс гэдэг хамгийн том эрхтэн олон давхар хэсгээс бүрддэг шүү дээ иймд усанд орох бүртээ кофены скрабаар үрж арьсаа гуужуулж, хааяа алжаал тайлах банны сүү, бөмбөлөг, давс зэрэгт хэвтэж биеэсээ хорыг гадагшлуулдаг.Нэг ёсондоо SPA үйлчилгээг гэртээ авах их дуртай  орцуудаа бэлдэж байгаад өөрөө хийгээд баннандаа жаргаж хэвтэх үнэхээр сайхан байдаг. Гэртээ бид ажилдаа явдаг шигээ, гадуур найзуудтайгаа уулздаг шигээ цэвэр цэмцгэр үзэсгэлэнтэй байх хэрэгтэй юм байна лээ шүү эрчүүд энийг хүсдэгийг би чихээрээ сонссон. Миний хувьд гадаад үзэмж гэдэг гоё ганган хувцас гэхээсээ илүү гоё сайхан арьс, цэвэрхэн дотуур хувцас, үрчгэргүй, хиргүй хувцасыг хэлнээ. Өмнө нь өмсөхгүй баахан олон хувцас худалдаж авч шкафаа дүүргэдэг байсан бол өнөөдөр биед минь эвтэйхэн, гоёмсог, чанартай цөөн тооны хувцасанд илүү ач холбогдол өгдөг болсон. Ер нь амьдралаа илүү минималист чиглэлрүү хандуулхыг судалж, сурч байгаа.

Сэтгэлээр унасан үедээ яаж өөрийгөө сэргээдэг вэ?

Сэтгэлээр унасан үедээ уйлдаг. Нулимсаа хаяа гаргаж чанга уйлах маш зөв гэдгийг Аюурведын АУ багшаас сонсож байсан. Эмэгтэй хүн чинь хаврын тэнгэр шиг ааштай шдээ энэ нь гормонтой холбоотой ккк дотроо сайхан онгойлгоход сайхан уйлах, бас найзуудтайгаа, ханьтайгаа ярилцах үед уужирдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтай хүн хүнээрээ дутвал сэтгэлээр их унадаг иймээс найзуудтайгаа уулзаж гарч шоудаж, наргиж цэнгэж, инээлдэж, зугаалж, аялахыг хүсдэг. Би мөнх биш, хүүхэд гаргалаа гээд гэртээ хоригдох ёсгүй гэж боддог, хүссэнээ хийж, өөрийнхөө эрх чөлөөт байдлыг хаяа мэдрэх алхмуудыг хийдэг. Хэн нэгэн найз маань дуудах байх гэж битгий хүлээгээрэй үнэхээр чамд найзууд чинь үгүйлэгдэж байгаа бол санаачлагыг гартаа аваад зохион байгуулаад сайхан өдрийг бий болгох бүрэн боломжтой шүү дээ. Саяхан болсон нэг жишээ дурьдахад: 20 гаруй жил найзалсан найз охидуудтайгаа хамтдаа зугаалах юмсан гэж олон жил яриад биелдэггүй байсан тэр мөрөөдлийг энэ намар биелүүлсэн юм л даа. Тэр орой би найз охидуудруугаа бичээд бүгдээрээ Архангай явъя зугаалъя, аялацгаая гээд хэлж ярьж,бичилчсээр бид өглөө аялалдаа гарсан байдаг юм ккк. Хэрвээ би найзууддаа хэлж зүтгүүлээгүй байсан бол бас л хий хоосон яриа болоод л 2020 он дуусан байсан бизээ. Найзуудын аяллаас маш гоё дурсамж, мэдрэмжийг, шинэ санаа бодлыг тээсэн сайхан аялал байсаан. Бүр найзуудаа саначихлаа .....

Хайртынхаа юунд анх татагдсан бэ? Танилцсан түүхээ хуваалцаач

Хорвоог хамт туулах хүнтэй байх сайхан юмаа гээд Номин талстын дуу байдагдаа.

Намайг 9-р ангид байхад л манай нөхөр намайг хараад миний эхнэр болоход дажгүй охин байна гэж бодсон гэсэн . Хичээлээсээ тараад гэртээ ирэх үед гэрийн орцны үүдэнд хүлээгээд зогсож байдаг байсан тухайн үед би миний нөхөр болох хүн гэж яаж мэдхэв мэдээлэлзүйн хичээлээ хийлгэдэг байсын. Төд удалгүй намайг хоргоодог байсан залуу АНУ-руу мэргэжил эзэмшихээр явсан би ч тоосонгүй орхисон юм. Би оюутан болоод гунхсан сайхан охин 2-р курст сурдаг байлаа олон ч залуус хайр зарлаад л аая. Манай хүн хичээлийнхээ амралтаар монголд дөнгөж ирээд хоёр хонож байхад нь би дахин таарсан байдын тэгээд л бид хоёр өвлийн хайрын дуу шиг өвөл учирч, тэр цаг мөчөөс хойш хамтдаа олон жил амьдарч байнаа.

Сайн аав, сайн нөхөр гэж ямар хүнийг хэлэх вэ?

Хүндлэл байхад хайр өөрөө оршдог гэдэг үгэнд дуртай

Сайн аав, сайн нөхөр гэдэг ээжийг байхгүйд орлох эцгийг, эхнэрээ хүндэлдэг нөхрийг, ямар ч асуудлыг нуулгүй хоорондоо ярилцдаг найзууд шиг хосуудыг, эхнэрийнхээ буруу үйлдлийг алсуураа зөв чиглүүлж засдаг аав шиг минь хүнийг хэлэх болов уу.

Анх хүний эхнэр болоод байж боломгүй ааш авир надаас их гардаг байсан. Салъя, болъё, зайл гэх мэт их муухай үгсийг ханьруугаа чулуудаж, өөрийнхөө эрхшээлд байлгах дуртай хүн байжээ. Одоо бодох нь ээ хартай дээр нь муухай амиа хичээсэн зантай байсан байгаамдаа...Тэгхээр хажууд байгаа ханиа хүндэлж, сайхан харилцааг үргэлж эрхэмлэвэл бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг

Эхнэр чинь хичнээн уурлаж, орилж, чарлаж, уйлсан ч эхнэрээ тайвширсаны дараа ярилцаж, бурууг нь ойлгуулж чаддаг  эр хүнийг бол шилдэг л гэж хэлмээр байна.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй