blog image

Ханиад ба томуу, томуу төст өвчин гэж юу вэ?

2021-01-18 18:27:12

Бага насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл дэгддэг өвчин ханиад, томуу өвчин байдаг. Хүүхэд бүр л бараг тусдаг. Ялангуяа нэг айлын олон хүүхэд ээлж дараагаар ханиадаар өвчлөх явдал бий. Зургаагаас доош насны цэцэрлэгийн насны хүүхэд жилдээ долоо хүртэл удаа ханиад хүрдэг байна. Харин хүүхэд томрох тусам олон вирусын дархлаатай болж элдэв өвчин тусах нь ховор байдаг. 

Ээж бүхний амнаас ханиад гэдэг үг гардаг ч яг ханиад гэдэг өвчний тухай хамраас нь нус гарч, ханиалгаж, халуурдаг гэдэг энгийн ойлголттой байдаг. Ханиад, томуу, томуу төст өвчин гэж юу болох, ямар ялгаатай гэдгийн энэхүү мэдээллээс уншаарай ээжүүд ээ.

Тэгвэл ханиад гэж юу вэ? хувцасгүй гарах, хөл нь чийгтэй байсан зэргээс үүсдэг өвчин биш юм. Эхний шинж тэмдэг нэг их хүнд биш ч хүүхдэд уушгины ба чихний халдвар болж хүндрэх аюултай. 

Ханиадны шинж тэмдгүүд : 

- Хамар битүүрч эсвэл нус гарах

- Найтаах

- Биеийн халуун бага зэргээр ихсэх

Хүүхдэд зонхилон тохиолддог өвчний нэг ба вирусын гаралтай халвдар юм. Энэ нь хүүхдийн хамар, хоолойг үрэвсүүлдэг бөгөөд зөвхөн даарах, гадаа гадуур 

- Хоолой өвдөх

- Ханиах

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл эмч юу хийх вэ? 

Хэрэв хамар нь битүүрсэнээр хүүхэд хөхөө хөхөж чадахгүй байвал эмч хамрын дусаалга бичиж өгөх ба дусаалгыг зөвхөн хөхүүлэхийн өмнө дусаана. 

Ээжүүд гэрийн нөхцөлд хүүхдэдээ юу хийж өгөх вэ? 

- Хүүхдийнхээ биеийн халууныг хэмжиж, шаардлагатай гэж үзвэл халууныг бууруулах зорилгоор эмчийн бичиж өгсөн жорын дагуу халуун бууруулах эм бэлдмэл уулгах. 

- Хүүхдэдээ хангалттай их шингэн ойр ойрхон уулгах, харин өлсөөгүй байхад нь хүчээр хоол өгөх гэсний хэрэггүй. Шингэхэн зутан шөл, бантан тохирно.

- Унтахын өмнө шингэн уулгавал хамар нь шөнө битүүрэх нь гайгүй байна.

- Хүүхдийн хамарнаас байнга нус гоожиж, эсвэл ойр ойрхон нусаа нийснээс болж хамар орчмын арьс улайж шархалсан бол хамрын доор угалзанд нь петролийн түрхлэг мэтийн хамгаалах тоснууд түрхэж өгөөрэй.

- Хүүхдээ өвөр дээрээ суулгаад гаатай утлага хийх эсвэл гаатай тосоор биеийг нь арчиж өгөх. Ингэснээр ханиалга нь зөөлөрч , унтахад нь тайван болгоно. Орчин үед ээжүүд байгалийн цэвэр охь тоснуудыг ууршуулан үнэрээр дамжуулан ханиадыг эмчилдэг болсон. 

- Хүүхдийнхээ орны толгойг, эсвэл дэрийг нь бага зэрэг өндөрлөж өгөөрэй. 

- Өрөөний өгөөр хэт хуурай эсэхийг байнга шалгаж, чийгшүүлэх хэрэгтэй. Учир нь хуурай агаараар амьсгалах нь хүүхдэд таагүй байх ба хамар нь амархан битүүрч толгой нь өвддөг. Ээж та аль болох гэртээ агаар цэвэршүүлэгч ашиглаж, хүүхдийнхээ өрөөний агаарыг чийгшүүлж байгаарай.

Ямар үед яаралтай эмнэлгийн тусламж авах вэ? 

- Хүүхдийн биеийн халуун 39 хэмээс их байвал

- Шуугиантай амьсгалж, амьсгалахад нь бэрхшээлтэй болвол

- Чих нь өвдвөл

- Хоолой нь өвдсөнөөс болж шүлсээ залгиж чадахгүй бол

- Хүчтэй ханиах

- Ханиадны эхний шинж тэмдгүүд 3 хоногтоо арилахгүй бол

Томуу , томуу төст өвчин гэж юу вэ?

Энэ нь ханиадыг бодвол зуу гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг маш халдварт өвчин юм. Энэ халдвар нь 2-3 жил тутамд тахал маягаар тархдаг ба дархлаа тогтоогүй, дархлаа муу хүмүүс шинэ вирусын хувилбарт амархан нэрвэгддэг. Улирлын чанартай томуу нь намрын сүүлийн сарууд өвлийн эхэн үед илэрдэг. 

Томууны шинж тэмдгүүд : 

- Халуурах

- Толгой өвдөх

- Бүх бие янгинаж өвдөх

- Жихүүдэс хүрч, бие зарайх

- Хамраас тогтмол нус гарах

-Ханиах

- Хоолой өвдөх

Ээжүүд гэрийн нөхцөлд юу хийх вэ? 

Хүүхдийнхээ биеийн халууныг хэмжих. Халуун буурахгүй бол эмчийн жорын дагуу эм , бэлдмэл уулгах. Хүүхдэдээ хангалттай их бүлээн  шингэн уулгаарай. Хэрвээ халуун бууруулах эмэнд халуун буухгүй бол эмчид үзүүлээрэй. 

Би хүүхдэдээ ханиад томууны эсрэг вакцин хийлгэх ёстой юу гэж бодож байна уу?

Аль ч оронд 2-3 жил тутамд вирусын шинэ төрөл үүсэн бий болж байдаг тул вакциныг одоо байгаа вирусын эсрэг л бүтээдэг тул таны хүүхдийг насан туршид хамгаалж чадахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. 

Та хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулахын тулд вакцин хийлгэх хэрэгтэй. Энэ нь таны хүүхдийг нэг  жилийн хугацаанд халдвараас хамгаалдаг. Хэрвээ эрүүл мэндийн ямар нэг асуудалтай буюу уушги, зүрх , бөөрний өвчтэй хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцин хийх нь маш чухал. 

Ханиад, томуунаас гадна ээжүүдийн мэдэж байх хэрэгтэй зүйл бол хамрын дайвар хөндийн үрэвсэл юм. Энэ нь хамар орчны нүүрний яс нь агаартай дайвар хөндийнүүдтэй байдаг. Хамрын салст нь эдгээр хөндийг үргэлжлэн хучсан байдаг тул ханиад туссан үед хөндийд амархан халдвар ордог. Энэ халдвар нь ханиадны адил эдгэрэхдээ удаан. Шинж тэмдэг нь хамар битүүрч, ханиаж, амьсгаадах шинжээр илэрдэг. Ихэнхдээ 4-с дээш насны хүүхдүүд энэ халдвараар өвддөг ба ханиадтай адил шинж тэмдэг илэрдэг тул хамрын дайвар хөндийн үрэвсэл мөн эсэхийг эмчид үзүүлж зөв оношлоорой. Учир нь зарим тохиолдолд хүүхдүүд энгийн ханиад хүрсэн байдаг бөгөөд энэ үед тусгай эмчилгээ шаардлагагүй байдаг. 





Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй