blog image

Гэгээн хайрын Валентины өдрөөр сонсох 16 дуу

2021-02-06 16:14:48

Гэгээн хайрын Валентины өдөр болоход хэдхээн өдөр үлджээ. Та яг одоо ганц бие, хостой, салаад удаагүй шархалсан зүрхтэй, эсвэл дөнгөж найрагдаж байж ч болно . Валентины өдөр бол хэн нэгнийг хайрласан сэтгэлээ илчилж, хайраар эхлүүлэн, хайраар төгсгөх сайхан өдөр юм. Энэ өдөр өнгөрсөнд үлдэх бүх хүнд хэцүү үеийг мартаж, биднийг хайрлаж нандигнаж явдаг хүнээ баярлуулж,нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх нь  юунаас ч илүү сайхан. 

Хэрвээ та ганц бие бол өөртөө төлөвлөгөө гарган дотны найзуудтайгаа хамт шилтэй дарс уух, сайхан халуун усанд орох, оройн зоог барьж яагаад болохгүй гэж? Харин хосууд бол хамтдаа байж романтик орчныг  бүрдүүлэхэд дуу хөгжим хамгийн чухал хэсэг мөн. 

Гэгээн Валентины уур амьсгал бүрт зориулсан хайрын дуу байдаг бөгөөд доорх жагсаалтаас өөрийн сэтгэл хөдлөлдөө тохируулан хамгийн гоё романтик дуунуудынаас сонгож сонсоорой. 

https://www.youtube.com/watch?v=MBgXyiZfWUI

1. H.E.R ~ Comfortable. Энэ дуу нь таныг хайртай хүнтэйгээ хамт гэртээ байгаа мэт сэтгэл хөдлийг мэдрүүлнэ. H.E.R. бол ялдамхан хоолойгоор дууны үгээрээ хайр сэтгэл, халуухан сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг билээ.

https://www.youtube.com/watch?v=pE49WK-oNjU

2. Ariana Grande & Justin Bieber - Stuck with U. Цар тахал, хорио цээрийн үеэр маш олон хосууд, гэр бүлүүд хамт байж, улам их дотно болсон байх. Ари, Жастин нарын энэ өхөөрдөм дуу нь хүнд үед хайртай хүмүүстэйгээ хамт байх, өөр газар байхыг хүсэхгүй байх гэсэн бүх халуун дулаан мэдрэмжийг хүмүүст хүргэхийг хүссэн нь мэдрэгдэх болно.

https://www.youtube.com/watch?v=6YNZlXfW6Ho

3. Ella Mai - Boo'd Up. Ella Mai-ийн энэхүү дуу нь хайртай хүнтэйгээ уулзах үед таны зүрхний цохилт яг ямар мэдрэмж төрүүлдэгийг мэдүүлэх болно.

https://www.youtube.com/watch?v=VF-r5TtlT9w

4. Harry Styles - Adore You. Энэ өдөр хайртай нэгэндээ зориулж тавих дууны нэг яах аргагүй мөн. Таныг бишрүүлэх болно.

https://www.youtube.com/watch?v=mR7aJc5lanc

5. John Legend - Bigger Love. Жон Легенд бол маш романтик дуучин бөгөөд энэ дуу нь түүний сонгодог хайрын дуунуудын жагсаалтад нэмэх бас нэгэн гайхалтай бүтээл юм. "Илүү том хайр" нь таныг агуу хайраа олоход тань тэмүүлэх болно.

https://www.youtube.com/watch?v=ONS51QzCh1Y

6. Halsey - Finally. Энэ дуу бол магадгүй танихгүй нэгэнд дурлах тухай, мөн сэтгэлдээ эмзэглэж явдаг зүйлсийг гаргаж ирэх эсвэл бүх зүйлийг мартуулж тайвшруулах болно.

https://www.youtube.com/watch?v=iKk6_2-AAGc

7. Daniel Caesar - Best Part. Энэ дуу танд зүгээр л халуун дулаан, тухтай, хайр татам мэдрэмжийг мэдрүүлнэ. Даниел Цезарь, H.E.R нарын хийсэн дуэт энэ бол дэлхийн хамгийн сайхан дуэт.

https://www.youtube.com/watch?v=JK40ixcR4xg

8. Caro Juna - Raspberry Tea. Энэтхэгийн уран бүтээлч Каро Жунагийн энэ сайхан дуу нь хэн нэгнийг санахад өөрийн эрхгүй төрдөг бүх бодол, мэдрэмжийг илэрхийлэх бөгөөд хөгжилтэй, хөнгөмсөг байдал, мөн түүнийг яагаад хайрладагыг тань сануулах болно.

https://www.youtube.com/watch?v=5CPeHQHAQyo

9. Heart to Break - Kim Petras. Ким Петрасын хийсэн энэхүү хит дууг  гэртээ найзуудтайгаа үдэшлэг зохиох үед сонсох тохиромжтой.

https://www.youtube.com/watch?v=js_FjrxJuxA

10. Lizzo x Queer Eye – Soulmate. Заримдаа өөрийгөө хайрлах шиг агуу хайр үнэхээр байхгүй. Лиззо энэ тухай "Soulmate"дуугаараа хамгийн сайн илэрхийлдэг.

https://www.youtube.com/watch?v=-BjZmE2gtdo

11. Taylor Swift - Lover. Тейлор Свифтийн хайрын тухай сайхан дуунуудын нэг энэ дууг сонсоод бүжиглээрэй. Магадгүй танд 10 жилийн төгсөх үдэшлэгийг сануулах болно.

https://www.youtube.com/watch?v=TUVcZfQe-Kw

12. Dua Lipa - Levitating Featuring DaBaby. Хэтэрхий уйтгартай уянгын дуунаас залхаад байна уу? Тэгвэл энэ дуу таныг бүхэлд нь сэргээж чадна.

https://www.youtube.com/watch?v=JErVP6xLZwg

13. NAT KING COLE L-O-V-E. Зуун хувь хайрын дуу гэж энэ дууг л хэлнэ. 

https://www.youtube.com/watch?v=lZHA8hyrTUQ

14. KBS 콘서트 문화창고 57회 더로즈(The Rose) - ILYSB. Энэ бол миний сонссон хайрын дууны ковер дуунуудын хамгийн шилдэг нь.Ким Ву Сонгийн хоолойд охидыг өмнөө өвдөг сөхрүүлэх нэг зүйл байна.

https://www.youtube.com/watch?v=CwnZI01YdXE

15. Chance The Rapper - Interlude (That's Love). Chance-ийн энэхүү дуу нь хайр дурлалын тухай, романтик, гэр бүлийн, амьдралын хайрын тухай дуу юм. 2013 онд гарсан цагаасаа хойш өнөөг хүртэл хит хэвээр байна.

https://www.youtube.com/watch?v=YC_uJXpsYC4

16. Ben&Ben - Maybe The Night. Энэ дууг сонсоод гэгээн сайхан хайрыг мөрөөдөхөд тун тохиромжтой. Нэмээд сайхан хайрын тухай кино үзээрэй.

 




Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй