Хайрын таван хэл
Гери Чепманы бичсэн "The 5 love languages" буюу "Хайрын таван хэл" номыг мэдэхгүй хүн ховор . 25 жилийн өмнө хэвлэгдсэн цагаасаа хойш олон сая гэр бүл, хосуудын амьдралд эерэгээр нөлөөлж чадсан энэхүү ном нь дэлхийн даяар 11 сая хувь борлогдож, олон удаа “New York Times”-ийн шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ.
Тус номын зохиогч Гери Чепман нь 20 гаруй наснаасаа л гэр бүлийн зөвлөгөө өгч ирсэн бөгөөд салалтын эрмэг дээр ирсэн олон мянган хосын харилцааг сэргээхэд тусалжээ.
Хосууд бие биедээ хайраа илэрхийлж, хайрыг хүлээж авахдаа таван төрлийн хайрын хэлийг ашиглах хэрэгтэй гэдгийг энэхүү номд өгүүлдэг.
Хосуудад нийтлэг тохиолддог зүйл бол ихэвчлэн гэрлэсний дараа хайр сэтгэл нь анхных шигээ ундрахаа больсон мэт санагдах юм. Учир нь тэд хоорондоо хайрын ямар хэлээр ярьж байгаагаа мэдэхгүйн улмаас ийм үл ойлголцол аль алинд нь төрдөг байна. Хүн өдөр бүр нийгмийн харилцаанд ямар нэгэн бие сэтгэлийн хэл илэрхийлэмжээр оролцдог ч чухам хайртай хүндээ эдгээр хайрын хэлээр харилцах нь зөв юм.
Та өөрийнхөө хайрын хэлийг мэдэх үү?
1.УРМЫН ҮГС
Санаатай, санаандгүй хэлсэн сэтгэлээс гарах сайхан үгсийг хайртдаа харамгүй хэлж байх хэрэгтэй. Хайртдаа өдөрт нэг удаа магтаалын үг заавал хэлээрэй.
Ингэхдээ та түүнийг магтаж болно, дэмжиж болно, эелдэг үг хэлж болно. Тухайлбал,
- Өглөө ажилдаа гарахын өмнө бие биедээ амжилт хүсч, ямар сайхан харагдаж байгааг нь хэлж болно.
- Аливаа үг хэлэнд дуу хоолойны өнгө маш чухал. Үл ойлголцолын 90 хувь нь буруу дуу хоолойны өнгө, өнгөний өргөлтөөс болдог хэх судалгаа бий.
- Хайрынхаа хийж буй зүйлийг, ажлыг нь үргэлж магтаж, дэмжиж урмаар тэтгэх хэрэгтэй.
- Бие биедээ баярлаж явдагаа үргэлж хэлэх хэрэгтэй. Чамтай учирсандаа би маш их азтай, чамдаа баярлалаа….
Энэ хэлээр ярьдаг хүмүүс үгийг өөртөө маш гүнзгий хүлээж авдаг учраас хэлэх үгэндээ анхаарах хэрэгтэй.
2.ХАМТДАА Л БАЙХ
Энэ хэл бол хосуудын бие биедээ зориулах цаг хугацаа юм. Анх болзож байсан үеэ нэг эргэн дурсаарай. Түүнтэйгээ хамт байх нэг минут ч үнэ цэнэтэй. Хамтдаа нэг өдөр цагийг өнгөрүүлэхэд хэдэн өдөр аз жаргалаар дүүрэн байх эрч хүчийг өгдөг байсан тийм үү? Тэгвэл гэрлэсний дараа үргэлж хамт байх юм чинь гээд бие биедээ зориулах үнэ цэнэтэй цагаа мартаж болохгүй.
Тиймээс хэрвээ хос тань танд асуудлаа ярьж, гомдоллож эхэлвэл өөрийнхөө байр суурийг хэлхээсээ өмнө аргадаж, энхрийлж хамт байх цаг дутсаных шүү.
Хамтдаа цагийн өнгөрөөхийн тулд:
- Гэртээ ажлаа аль болох хийхгүй байх. Ихэнх гэр бүлүүд энэ асуудлаас бололд үл ойлголцдог. Танд магадгүй гэртээ ажлаа тайван, тухтай орчинд хийх нь тааламжтай байх ч хажуудах хүнд тань тийм ч сайхан санагдахгүй.
- Хамтдаа байхдаа гар утасны хэрэглээгээ багасгах. Орчин үед хүний хайран цаг хугацааг гар утасны хэрэглээ дийлэнхдээ эзэлж байгаа. Үүнд интернэт тоглоом, хэрэггүй мэдээ мэдээллүүд, үр ашиггүй хэрэглээ багтдаг. Хоорондоо ярилцаад гар утасны хэрэглээгээ багасгаад үзээрэй. Хамтдаа байх цаг нүдний өмнө ихсээд л ирэх болно. Үүнээс салах хөгжилтэй тоглоом, шийтгэлтэй тоглоом зэрэг хэд хэдэн арга хэрэглээд үзээрэй.
- Хамтдаа аялалд явах. Бие биетэйгээ улам ойр дотно болж, нэгнээ мэдэх, шинэ адав явдлаар дүүрэн сайхан зүйл бол аялалд явах. Хамтдаа ууланд алхах ч мөн багтана.
- Хамтдаа хоол хийх. Ажлаа тараад нэг нь бэлтгэж туслаад, нөгөө нь хоолоо хийх нь хамт цагийг өнгөрөөх сайхан зүйлсийн нэг яах аргагүй мөн. Аяга хоолоо хамтдаа хийнгээ элдвийг ярилцан хөгжилдөх гоё мөч.
3.ЧИН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ
Өгөх нь авхаасаа илүү ерөөлтэй гэдэг. Хайртай хүндээ зориулан сэтгэлийн бэлэг өгсөний дараа таны сэтгэл дүүрээд цаанаасаа л аз жаргалын адарнален ялгаруулан алхдаг тийм үү? Хосоо баярлуулахдаа заавал үнэтэй тансаг бэлэг бодох албагүй. Хайртай хүнээсээ авсан чин сэтгэлийн ямар ч бэлэг түүнд хамгийн үнэ цэнэтэй. Мөн заавал ямар нэг баяр ёслолын хүлээлгүйгээр хайртыгаа баярлуулж байвал энэ төрлийн хайрын хэлтэй нэгэн ургаж, цэцэглээд л ирнэ. Энэ нь таны өөрсдийн хайрандаа оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг санаарай.
Мэдээж бэлэг бэлгийн дундаас хүн өөрийгөө хайртай хүндээ зориулж бэлэглэх нь хамгийн том бэлэгт тооцно.
Үүнээс үзэхэд өөрийн хийж чадах бүхнээ хэн нэгний төлөө зориулах нь хайртай хүндээ өөрийгөө бэлэглэх хамгийн том хэлбэр юм гэж Чепман номдоо онцолсон байна.
4. ХАЛАМЖЛАХ СЭТГЭЛ
Энэ бол хамгийн нийтлэг байдаг хайрын хэл бөгөөд хосын амьдралын чухал нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Хэн нэгнийг хайрлах сэтгэл нь магадгүй халамжаас эхлэлтэй байдаг. Таны хайртай хүн энэ төрлийн хайрын хэлтэй бол амьдралын маш энгийн зүйлсээр түүнд туслаж, халамжилж хайраа мэдрүүлж байгаарай. Та юунаас эхлэх вэ гэж бодож байвал энэ маш энгийн эхнэр нөхрийнхөө хувцасыг угааж, индүүдэж өгөх, өглөөний цайг бэлдэж ажилд нь үдэж өгөх, халамжийн үгс хэлэх гэх мэт. Нөхөр эхнэртээ гэрийн ажилд нь туслаж, найз шиг нь түүний үгийг сонсож, түүнтэй ярилцаж ойлгох, эрүүл мэндэд нь үргэлж санаа тавих гэх мэт байж болно.
Гэхдээ мэдээж хүчээр биш, сэтгэлээсээ туслах хэрэгтэй. Ингэхдээ энэ бол эхнэрийн эсвэл нөхрийн л хийх ёстой ажил гэсэн бодлоор хандаж болохгүй. Хүн сэтгэлийн амьтан учир сэтгэлээсээ гаргасан ганц үйлдэл ч түүнийг насан туршид нь аз жаргалтай амьдрахад нь нөлөөлдөг байна. Ялангуяа эхнэр, нөхөр бие биенээ өвдсөн үед нь халамж хайраа илүү сайн өгөр хэрэгтэй шүү.
5.БИЕЭР МЭДРЭХ
Дээрхи хайрын хэлнүүдээс хамгийн гарт баригдах биед мэдрэгдэх амьд хэл бол биеэр мэдрэх хэл юм. Хосуудад байх ёстой чухал хэсэг.
Хайртай хүнээ тэвэрч, үнсэх гэдэг нь нэг төрлийн хайрын илэрхийлж байгаа зүйл учраас бие биедээ аль болох хүрч, харилцан хүрэлцэж байгаарай. Та хайртай хүнийхээ үсэнд нь хүрэх, гараас нь барих, тэврэх нь энэ төрлийн хайрын хэлийг илэрхийлж байдаг. Энэ дундаас тэврэлт бол маш хүчтэй нөлөөлнө. Аливаа нэг маргааны хамгийн сайн эерэг шийдэл бол тэврэлт юм. Хайртай хүнээ 2 минут тэврээд үзээрэй тэр дороо уучлал, зөөлрөл ундран гарах болно. Хосуудын өөртөө итгэлтэй байдал ч энэ хэлнээс хамаарна. Гадуур гарах үедээ гар гараасаа хөтлөлцөн, тэврэлдэж явах, нэг нэгнээ үнсэх, олон нийтийн газар хайртыгаа халамжлах зэрэг.
Харин эмэгтэй хүний хувьд амьдралынх хамгийн нандин үе болох жирэмсэн үе, дөнгөж төрсний дараах мөчүүдэд эхнэрийнхээ гарыг атгаад түүнийг ганцаараа бие үргэлж хамтдаа гэдгийг нь мэдрүүлээрэй эрчүүд ээ.
Ингээд Сэтгэл зүйч, доктор Чапманы зөвлөгөөнүүдийг мөрдөөд заавал хосын гэлтгүй ойр дотны бүх хайртай хүмүүстээ хэрэгжүүлээрэй гэж МИСС ЭЭЖҮҮД зөвлөж байна.
8 Сэтгэгдэлтэй
TLVgKFlmL
HectorTub
Trodien
Nathancrubs
HectorTub
AndrewImmah
HarryStunk
Ristdrads