Валентины баяраар гэртээ хайртай хүнээ баярлуулах 6 арга
Хөл хорионы үед Валентины баяр гэж байхгүй, шиний 3 л гэж байх болчихоод байна уу хонгорууд минь. Өмнө жилүүдэд хайрын баярыг хосууд ихэвчлэн гадуур хооллож, болзож хамт тэмдэглэдэг байсан бол энэ жил хөл хорионд гэртээ сар шинийн баяртай давхцуулан өнгөрүүлэх гэж байна . Тэгвэл энгийн бөгөөд хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх хайрын өдрийг хэрхэн тэмдэглэх талаар Мисс Ээжүүд та нартаа зөвлөж байна. Чамтай хамт байх өдөр бүр Валентин.
1. Орон доторхи өглөөний цай. Хайрын энэ өдрийг өглөөний амтат кофе, цайны үнэрээр эхлүүлээрэй. Хайртай хүнийхээ бэлдэж өгсөн өглөөний цай хамгийн амттай.
2. Хайраа дахин илчлэх. " Таны эхнэр танд хайртай гэж хэлдэг үү? - Хааяа хааяа хэлж байгаа бололтой байдаг шдээ" гэж ичингүйрэн улааж хэлэх хөдөөний хөөрхөн залуугийн бичлэгийг санаж байна уу? Хайртай гэдэг үг хамгийн үнэ цэнэтэй ч өдөр бүр хэлж, ялангуяа хайрын баяраар албан ёсоор хэлж баярлуулаарай.
3. Сэтгэлийн бэлэг. Хөл хорионд байгаа тул гэрийн аргаар энгийн, жижигхэн гэнэтийн бэлэг хийж бэлэглээрэй. Энэ л баярын өдөр хайртай хүнээсээ ямар нэгэн гэнэтийн зүйл хүлээж байдаг нь нууц биш ээ. Ялангуяа эмэгтэйчүүд хайртай нөхөр, найз залуугаасаа цэцэг, хайрын зурвас хүлээж байдаг. Харин эмэгтэйчүүд залуудаа зориулж амтат шоколад бэлэглэж хайраа илчилдэг нь уламжлал болсон билээ.
4. Гэртээ болзъё. Гэрийнхээ аль нэг өрөө болон буланг маш гоё уур амьсгалд оруулан халуухан болзоог хайртдаа бэлэглээрэй. Ойрд чамайгаа ингэж удаан харалгүй, ойрд ингэж ярилцаж суулгүй удаж дээ гэж бодонгоо түүндээ ямар их хайртайгаа мэдрэх нандин мөч шүү дээ. Харин болзоонд заавал эрэгтэй хүн урих албагүй тул гэрийн эзэгтэй та энэ удаа санаачлагыг гартаа авч болно шүү.
5. Гарын хоол. Та ойрдоо ажил ихтэй гэрийн ажил, оройн хоол хийлгүй удсан бол энэ өдөр хайртдаа гарын амттай хоол хийж өгч баярлуулаарай. Мэдээж өнөөдөр хайрын өдөр тул хийж буй хоол чинь мөн романтик байх ёстойг санаарай. Интернэтээр аялж хоолны шинэ жорууд туршаад үзээрэй.
6. Кино үдэш. Өдрийн урт аяллын төгсгөлийг амтат дарс шимэнгээ, жимс амттан амтлангаа хайрын кино үзэж романтиклаарай. Хайрын кино гэхэээр хамгийн түрүүнд "The Notebook", "Romeo Juliet" кинонууд хүүхнүүдийн толгойд орж ирдэг. Харин эрчүүдийн хувьд ямар кино бол? Магадгүй та 2 ямар кино үзэхээ сонгож чадахгүй бол эдгээр хамгийн сайн хайрын кинонуудаас сонгоорой.
- Titanic ( 1997)
- The Bodyguard (1992)
- Like Water for Chocolate (1992)
- Dirty Dancing (1987)
- Love Story (1970)
- The Notebook (2004)
- Before Sunrise (1995)
- Crazy Rich Asians (2018)
- Ghost (1990)
- Last Christmas ( 2019)
- Juno (2007)
- My Best Friend's Wedding (1997)
- Love rosie ( 2015)
- Me before you ( 2015)
- Fifty Shades of Grey ( 2015 )
0 Сэтгэгдэлтэй