blog image

Өсвөр насны охидуудад тохиолдох 10 үнэн зүйл

2021-02-14 21:55:33

Охидуудын хувьд 13 наснаас эхлэн өсвөр нас эхэлдэг гэж үздэг. Энэ үеэс эхлэн охидуудад амьдралын хэв маяг, арьсны онцлог, бие бялдар, сэтгэл санааны өөрчлөлтүүд танд тохиолдох болно. Үүнд огтхон ч айж сандрах хэрэггүй бөгөөд дараах 10 зүйлтэй нүүр тулахад сэтгэл санаанаа бэлэн байлгах хэрэгтэй шүү. 

  1. Нүүрний толбо. Нэг өглөө босоод ирхэд нүүрэн дээр чинь цагаан юм уу улаан толбо гараад ирж магадгүй. Энэ бол өсвөр насны онцлогоос үүдсэн арьсны дотоод шүүрлээр арьсны нүх бөглөрсөнөөс шалтгаалсан батга,сэвхний толбо юм. Шүүрэл нь арьсны доод давхаргын нүхийг бөглөснөөр үүнд нян үржиж үрэвсэл бий болох орчныг бүрдүүлдэг байна. Үүнээс сэргийлж арьсаа хамгаалахын тулд эхлээд өөрийн арьсны онцлогт тохирсон нүүрний гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, өдөр бүр нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Мөн гоо сайханчаас зөвлөгөө авахыг зөвлөж байна. 
  2. Биеийн галбир өөрчлөгдөх. Өдөр хоног өнгөрөх тусам өсвөр насны охидуудын араг ясны бүтэц 2 дахин томорч, биеийн галбир томорч өөрчлөгдөх болно. Тиймээс өөртөө таарсан жижиг ч биш, том ч биш хувцасыг сонгон өмсөөрэй. Энэ насанд хоол, амттан идэх хүсэл нэмэгддэг тул аль болох шим тэжээлтэй хоолыг сонгон хэрэглэж, идэвхитэй хөдөлгөөн, дасгал хийж таргалалтаас сэргийлж эхлээрэй охид оо. 
  3. Алкохолны тухай. Мэдээж 18 насанд хүрч нас биед хүрсэний дараа энэ зүйлийг зөв, зохистой хэрэглэж эхлээрэй. Учир нь өсвөр насанд согтууруулах ундаа хэрэглэх нь тархинд маш хор хөнөөлтэй байдаг. Гэхдээ өсвөр насандаа алкохолны мэдлэгтэй байх нь ирээдүйд өөрт учирж болох гэнэтийн зүйлээс өөрийгөө хамгаалахад туслах болно. Жишээ нь ихэнх охидууд согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ онгон насаа үдсэн байдаг. Тиймээс хэзээнээс хэрэглэж эхлэх мэдлэгтэй байх нь хамгаас чухал шүү. 
  4. Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байх. Өсвөр насны онцлог нь сэтгэл санааны эмоциноос шалтгаалсан зан арашингийн өөрчлөлтүүд гарч ирдэг. Үүнд ганцаараа байх дуртай болох, хэнтэй ч юм ярьмааргүй санагдах, эсвэл эсрэгээрээ илэн далангуй болох, сэтгэл хөдлөл ихтэй болох гэх мэт. Ямартай ч энэ бүхний аль нь танд илэрсэн ч өөрийн хамгийн хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамт даван туулж, улам илүү ойр дотно байгаарай. Ямар ч асуудал гарсан нуулгүй, нээлттэй хэлж, ярилцаж байхыг зөвлөж байна. 
  5. Бэлгийн амьдрал. Энэ талаар ээжтэйгээ, эгчтэйгээ аль болох ярилцаарай. Бэлгийн замын халдварт өвчнүүд, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалсан арга замуудыг сайтар судалж үзэх хэрэгтэй. Мөн хэнтэй, ямар нөхцөлд анх хүнтэй унтах вэ гэж төсөөлж, нандин мөчийг өнгөрүүлэх хэрэгтэй шүү охид оо.
  6. Биеийн үс ургах. Ихэнх охидуудын биеийн илүүдэл ус буюу суга, хөл, гар, бэлэг эрхтний үс 13 наснаас эхлэн ургадаг. Үснээсээ ичиж санаа зовох хэрэггүй харин хувийн ариун цэвэртээ илүү анхаарч, хөлсний үнэр ялгархаас сэргийлэх хэрэгтэй. Зуны улиралд вакс хэрэглэж ч болно. Энэ тухай мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. 
  7. Мөнгө зарцуулах ухаан. Заримдаа өөрийнхөө толгойгоор мөнгийг зөв зохистой хэрэглэх үе гарч ирнэ. Ээж ааваасаа долоо, долоо хоногоор эсвэл сар, улирлаар мөнгө авч өөртөө хэрэгтэй зүйлийг захиран зарцуулж хэрэглэж сураарай. 
  8. Бусдад туслах сэтгэл. Энэ үеэс эхлэн амьдралынхаа сайн анд найзаа олж нөхөрлөж эхэлдэг. Тиймээс бусдад мэддэг, чаддаг зүйлээрээ үргэлж туслаж, хэн нэгний хувьд хэрэгтэй хүн нь байхад суралцаарай охид оо. Мөн олон нийтийн болон сайн үйлсийн нийгмийн ажилд оролцож эхлээрэй. Мөн хоббигоо олж хөгжүүлж эхлээрэй. 
  9. Аюулаас өөрийгөө хамгаалж сурах. Одоо чиний гарнаас аав, ээж чинь хөтлөөд аюул бүхнээс хамгаалах боломжгүй болно. Учир нь чи том болж, биеэ даан нийгмийн харилцаанд ороход өөрийгөө бэлтгэх цаг ирлээ. Эхлээд хэнтэй хамт тоглох, хэнтэй хамт хичээлээ хийх вэ гэдгээ зөв сонгох явдал. Мөн өөрийн ухамсараар орой үдэш болхоос өмнө гэртээ харьж, танихгүй мэдэхгүй хүмүүсээс өөрийгөө хамгаалж сураарай. 
  10. Үерхэл, шохоорхол. Энэ насанд хайр сэтгэл ярих нь ахадсан сэдэв болно. Учир нь хүүхэд насны гэнэн үерхэл бол хамгийн ариун, нандин зүйл юм. Чи өөртөө таалагдсан хөвгүүнээ эхлээд шохоорхон татагдаж сайн болсоны дараа үерхэж нөхөрлөж болно. Заавал хүнтэй үерхэх албагүй ч хүн бүрт хүүхэд насны шохоорхол гэж бий. Үүнийг зүрх, сэтгэлээ даган бие сэтгэлээрээ мэдрэх нь хамгийн амттай. 

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй