blog image

Нярай хүүхдийнхээ арьсыг нуралтаас хэрхэн хамгаалах вэ?

2021-03-27 21:34:19

Дөнгөж нярайлсан ээжүүд болон удахгүй хонгорхон үрээ өлгийдэн авах гэж буй шинэхэн ээжүүддээ зориулж нярайн арьс арчилгааны мэдээллийг хүргэж байна. Учир нь шинэхэн хүнтэйгээ учирсан ээжийн сэтгэл санаа жижигхээн юманд ч санаа зовнин төрсний дараах хямралд өртөхөд амархан байдаг тул энэ бүхний өмнө өөрийгөө бэлтгээд хүүхдээ асрахад бэлэн байвал сайхан биш гэж үү. 

Юуны өмнө нярай хүүхдийн арьс цэцгийн дэлбээнээс ч илүү эмзэгхэн% зөөлөн булбарай байдаг тул  эхний хэдэн сар танаас багагүй арчилгааг шаардах болно. Эхэндээ амаргүй байх ч эмэгтэйчүүд бид бүхнийг байгалийн зөн совингоороо гартаа оруулан хийж чаддаг шидтэнгүүд билээ. 

Нярайн арьс гуужилт. Нярай хүүхдийн арьс эхний 7 хоног дотор гуужиж унадаг тул ихэнх ээжүүд нуралттай андуурах нь бий. Арьс нь гуужих үед усанд өдөр бүр оруулахдаа хүүхдийн зориулалтын химийн найрлага, орцгүй хөөсөн савангаар угааж цэвэрлээрэй. 

Арьс нуралт. Нярай хүүхдийн арьс маш нимгэн эмзэг, олон нугалам зураастай  бөгөөд гүйцэд төлжөөгүй байдаг тул маш амархан хууларч нурдаг байна. Арьсны нуралт нь ихэвчлэн чийгнээс болж хүзүү, суга, цавь, гуя гэх мэт далд нугалам хэсгээр хууларч арьсыг зүссэн мэт хуваагдаж улаахаас гадна хүүхдэд маш их өвдөлт зориурыг мэдрүүлнэ. Хүүхдийн арьс нурахад нойрондоо муу болж, уйлагнан тавгүй болдог. Энэ зовиурнууд илэрвэл ээжүүд минь хүүхдийн өлгий, хувцасыг даруй задалж үзэн арьсны нугалам бүрийг шалгаад үзээрэй. Ингээд нуралтаас сэргийлэх аргуудыг ээжүүддээ зөвлөж байна. 

1. Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгох. Хүүхдийнхээ арьсанд тохируулан нэг төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг эрхэмлээрэй. Нярайн арьсанд ямар ч будаг, үнэргүй бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Мөн төрөлхийн харшил буюу диатизтай арьсанд нь тохируулан мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван харшлын эсрэг зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэх. 

2. Өдөр бүр усанд оруулах. Усанд оруулахад учир бий. Нярай хүүхдийн арьс усанд орох бүрт чиигшиж, төлжиж байдаг. Усанд оруулахдаа усны халуун бүлээнийг гарныхаа бугуйн хэсгийг дүрж үзэн тааруулна. Арьсны зураас, нугалам бүрийг савандаж угааж цэвэрлэнэ. Өрөөний температур маш чухал тул эхлээд усанд оруулах өрөөг дулаан болгоорой. Дараа нь арьсыг нойтон байхад нь хүүхдийн лосьон, юм уу тосыг түрхэж, алчуураар үрч биш дарж арчин хуурай болсоных нь дараа даавуун хувцас өмсүүлнэ. 

3. Живхнээс болж нурах. Хүүхдэдээ аль болох химийн нэмэлт орц, найрлагагүй хурц үнэргүй байгальд хоргүй натурал агаар сайн нэвтрүүлдэг живх сонгоорой. Хэтэрхий хурц үнэр нь хүүхдийг харшилтай болгодог тул ихэнх хүүхдүүд төрснийхөө дараа үнэр, өнгөнөөс болж арьсны харшилтай болдог. Живхний хэмжээ нь хүүхдийн жин сард тохирсон том ч биш жижиг ч биш, нимгэн зузаан нь яг таарсан байхаас гадна 3 цаг тутамд солих хэрэгтэй. Учир нь живхтэй нь удааснаас болж арьсанд шингэх чийг их ялгаран цавь гуя хэсгийн арьс нугаламаар хуулран нурах аюултай. Энэ нь эрэгтэй, эмэгтэй аль алинд нь тохиолдох тул манай хүүхэд эрэгтэй юм чинь нурахгүй гэж санаа амар байж болохгүй шүү. 

4. Цацлага, талик-г зөв сонгох. Сүүлийн үед эмч нар хуурай цацлагаас илүү нуралтын эсрэг цайртай тосыг санал болгодог болсон. Хүүхдийнхээ арьсыг хуурай байлгах гээл дандаа цацлага түрхээд байж болохгүй. Учир нь нярай хүүхдийн арьс хэтэрхий хуурай эсвэл нойтон байдлаас нурдаг тул аль болох нуралтын тос, цацлагыг ээлжлэн хэрэглэх нь зүйтэй. 

5. Хувцасыг буруу сонгох. Ээжүүдийн нэг алдаа нь хүүхдэдээ даавуун зөөлөн материалаас илүү гоё загвар, өнгийг харж сонгож өмсгөдөг талтай. Хэтэрхий бариун, чанга биш аль болох сул зөөлөн, агаар нэвтрүүлэх зөөлөн даавуун хувцасыг сонгох нь чухал шүү. Хэт бариу, даавуун биш материалтай хувцас нь хүүхдийн арьсыг нурах нэгэн шалтгаан болдог. 

Арьс нь нэгэнт нурсан бол хүүхдээ ингэж тайвшруулаарай.

Хүүхэд хэтэрхий их уйлаад, шөнөдөө олон дахин сэрээд байвал тос түрхэнгээ биеийнх нь арьсанд зөөлөн массаж хийж өгч байгаарай. Ингэх нь нярайг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулдаг. 

Зуны улиралд биеийн ил гарах хэсэгт хүүхдийн нарны тос түрхэж нарны хэт ягаан туяанаас хамгаалаарай. 

Нярай хүүхдийн арьс арчилгаанд анхаарах зүйлс : 

Сүүлийн үед хүүхэлдэйн киноны баатар, хүүхэлдэйний зурагтай, янз бүрийн найрлага, амтлаг үнэртэй хүүхдийн бүтээгдэхүүнүүд олширсон. Өнгөлөг савлагаа, хөөрхөн зургийг нь хараад хүүхдийнхээ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгож болохгүй. Юун түрүүнд эдгээрийг анхаараарай:

- Гоо сайхны бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон байгалийн болон синтетик үнэр оруулагч нь хүүхдийг арьсыг үрэвсүүлж, харшлуулж мэдэх учраас найрлагыг нь сайтар анхаараарай.

- Эфирийн тос эсвэл үнэрт ургамал агуулагдсан байгааг шалгах.  Байгалийн гаралтай юм бүхэн арьсанд сайн байдаггүй. 

- Будаг оруулагчтай эсэхийг шалгах . Хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд дотроо ягаан, шар гэх мэт тод өнгөтэй байх нь элбэг. Гэхдээ бүтээгдэхүүнд орсон будаг оруулагч найрлага нь хүүхдийн тань зөөлөн арьсанд муугаар нөлөөлж мэднэ гэдгийг санаарай. 

-Хүүхдийнхээ арьсанд усанд орсных нь дараа заавал  тос түрхэж өгч байгаарай. 

Хөөрхөн ээжүүддээ амжилт хүсье!

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

4 Сэтгэгдэлтэй
  • Scottmaw
    Lovely posts, Kudos. soaring eagle online casino online casino pennsylvania casino online dinero real
  • Scottmaw
    Regards! I enjoy it! australian casino online casino online bonus no deposit mgm online casino pa
  • Nathancrubs
    You revealed it very well! do my essay reviews i am a writer essay sample narrative essay writer
  • HarryStunk
    Kudos, Valuable information! writing a narrative essay about being judged quizlet free essay writing service online writing essays online 4th grade essay writing worksheets