blog image

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог

2021-04-03 15:12:35

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлын тухай санаа тавин сэтгэл засалч, сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авах хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай үйл явдал юм. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ чи тэг ингэ гэж заахаас илүү тэдний нас үед нь илрэх сэтгэлийн хямрал, онцлогыг сайн судалж өөрсдөө энэ тухай сайн мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй юм. Тиймээс бид Гэр бүл, хүүхдийн боловсролыг дэмжих сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Б. Алтанзаяатай хамтран дараах мэдээллийг бэлтгэлээ. 

1. Өсвөр насны хүүхдүүд гэж хэнийг хэлэх вэ? 

Өсвөр насны хүүхэд гэдэг нь бага балчир наснаас том хүн болох үйл явцыг дамжин өнгөрч буй хүүхэд юм.  Тэгэхээр арайхан том болоогүй бас бага насны хүүхэд биш байдаг учраас шилжилтийн үе гэж нэрлэх нь ч бий.өсвөр насыг 3 хуваадаг : 

  • Өсвөр насны эхэн үе\10-13нас\, дунд үе\14-16 нас\ , сүүл үе\17-19\ гэж. хуваан үзнэ. Энэ их учиртай эхэн үед хүүхдүүд маань биеийн хөгжил далд хэлбэрээр явагдаж байдаг болохоор эцэг эхчүүд яг л жаахан хүүхэд мэт харилцдаг. 
  • дунд үе: Бие махбодийн хувьд том хүн болсон мэт байх болов ч оюун ухааны хувьд балчир хэвээрээ л байдаг.
  • сүүл үе: Энэ үед хүүхдүүд маань ирээдүйдээ ихээхэн санаа чилээх үе. Эцэг эхчүүд ч үгийг нь сонсох том болсон мэтээр хүлээж авдаг.
  • Хамгийн хүнд үе бол дунд үе байдаг.

2. Эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхэддээ тавих анхаарлуудаас хамгийн санаа нь зовоосон зүйл нь тэдний сэтгэл зүйн тогтворгүй байдал гэж бодож байна. Таны бодол? 

Өсвөр нас бол яг л минтэй адил хэзээ дэлбэрэх нь мэдэгдэхгүй маш солигдомтхой үе юм. Тиймээс хүүхэд гэлтгүй эцэг эхчүүдэд ч хүнд тусдаг. Эцэг эхчүүд энэ үед би аав би ээж гэх харилцааг урьтал болголгүй яг л найз хамрагч мэт зөвлөх хэрэгтэй. Тэдний итгэлийг даах нь сайн найзаас нь илүү найз болоход туслана. Ингэж чадвал таны хүүхэд юуг даван туулах гэж байгааг та мэдээд зогсохгүй туслаж чадна. Үнэхээр ээж аав ч мэдэхээргүй хэцүү асуудлууд тулгарвал хүүхэдтэйгээ нийлээд гарцыг хамтран хайхад л болно.

Ихэнхи зөвлөгөөнөөс харахад эцэг эхчүүдийн маань гаргадаг алдаа бол миний хүүхэд, ийм л байх ёстой гэсэн баригдмал хүмүүжлийн арга барил ашиглах гээд байдаг. Угтаа бол нийгэм өөрчилөгдөж хүүхдүүд илүү биеэ даасан , маш их мэдээлэл дунд өсөж байгааг анзаарах хэрэгтэй. Тэр одоо том болсон бие хүн болж байгаатай эвлэрэн өөрийх нь ертөнцийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Мөн Хүүхдийнхээ бусдаас ялгарах онцлогт тулгуурлан харилцаж чадвал хүүхэд өсвөр насны хямралаа маш хялбархан даван гарах боломжтой байдаг. Сэтгэл зүйн тогтворгүй байдал тийм ч шийдвэрлэхэд хэцүү зүйл биш хамтран даван туулвал шүү дээ.

3. Өсвөр насны хүүхдийн тархины хөгжил том хүнийхээс юугаараа ялгаатай байдаг вэ?

Насанд хүрсэн хүний шийдвэр гаргах хэсэг буюу тархины урд хэсэг хөгжсөн байдаг бол өсвөр насны хүүхдийн тархины хөгжил, бэлгийн хөгжил нь 18 нас хүртэл нь явагддаг. Тархины урд хэсгийн бор хальс бүрэн хөгжөөгүй байдаг юм. Иймээс тунгаан бодох нь бага байдаг гэсэн үг. Шийдвэр гаргахдаа тэд үргэлж сэтгэл хөдлөлдөө автдаг тул ихэнхидээ уур уцаар, хэг ёг, дүнсгэр байх нь элбэг. Энэ бол хөгжил эцэг эхчүүд том биеийг нь хараад л шаардлага тавиад байдаг. Энэ буруу юм.

4. Тэгвэл хүүхэд ухаан орох цагаас эхлэн амьдралдаа үзэж туулсан таагүй, харамсалтай дүр зураг, үйл явдлыг харж, биеэрээ мэдэрсэнээр насан туршдаа сэтгэл зүйн гэмтэлд орно гэж байдаг уу? 

Эрдэмтэд хүний хөгжлийг ураг байхаас эхэлдэг гэж үзсэн байдаг. Энэ талаар олон ч судалгаа бий. Тэгэхээр бидэнд Ухамсар бага багаар хөгжиж, үүний адил үл ухамсар ч гэсэн бий болж байдаг гэсэн үг. Бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа зан үйл болон нийгмээс ирж байгаа эерэг сөрөг хандлагыг бид өөрт таатай гэснийг санаж дурсамжиндаа буюу ухамсартаа хадгалаад, таагүй хэсгийг нь үл ухамсарт хадгалдаг.

Үл ухамсар таагүй дурсамжаар дүүрч гэмтэл ихээр авах үед бидний нэрлээд байгаа сэтгэл зүйн гэмтэл маань үүсдэг юм. Энэхүү гэмтэл хөнгөн ч бий хүнд ч бий. Гэмтлийг эцэг эх хамгийн дотно хүмүүс л арилгадаг.

5. Өсвөр насны хөвгүүд, охидуудын сэтгэл зүй өөр өөр байдаг уу?

Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ялгаатай яг л үүнтэй адилхан. Хөвгүүдэд өсвөр насанд хэрхэн сайн эр хүн болох? Өөрийгөө яаж батлаж нотлож харуулах вэ? Зэрэг асуудлууд тулгардаг бол. Охидод сайхан эмэгтэй , эелдэг байдал, үзэсгэлэнтэй байдлыг хэрхэн тодотгох гэх зэрэг асуудлууд тулгардаг. Мөн  бидэнд өөрсдийн ч анзаардаггүй нийгмийн ёс зүй хэм хэмжээг барих шаардлагууд эхнээсээ бий болдог. энэ шаардлага нь өсвөр насны хямралд мөн нөлөөлнө.

6. Хүүхэдтэйгээ ойр дотно байж энэ насны онцлог, хэцүү байдлыг даван туулхад эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Юун түрүүнд эцэг эхчүүд хүүхэд гэнэт өөрчлөгддөггүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Өсвөр насны бэлтгэл үе гэж бий 7-9 нас энэ насанд хүүхдийн итгэлийг олвол  мөн нийгмийн харилцааг сайжруулахад анхаарвал эхэн болон дунд үеийн хямралыг хэвийн давах боломж бас бий болдог. 

7. Сэтгэл зүйн хямралд өртсөн хүүхдүүд ямар шинж тэмдэг гаргадаг вэ? 

Сэтгэл зүйн гүн хямрал нь хүүхэд хэвийн байдлаас өөрчлөгдөж, түргэн уур уцаар , дүнсгэр гутарсан байдал илүүтэй байх ба харилцааны хувьд тогтворгүй болно. Хэн нэгнийг илүүтэй буруутгана. Сэтгэл зүйн боловсролд анхаарахын хүсэж байвал маш сайн анзаарах хэрэгтэй. Мөн ярилцах хэрэгтэй. Чиглүүлэх хэрэгтэй байдаг. Урд нь гарахгүй, ардаас нь дэмжих хэрэгтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

5 Сэтгэгдэлтэй
  • KennethTiday
    Restoration of baths
  • Drozluh
    restoration of baths moscow
  • Drozluh
    repair of bath coverings
  • HectorTub
    Cheers, I value it. cheapest essay writing services write a resume for me my favourite writer short essay
  • Ernestclace
    You revealed this wonderfully. pay someone to write your paper where to buy an essay online