blog image

Хүчирхэг эмэгтэйчүүд эдгээрийг хэзээ ч хийхгүй

2021-08-29 17:50:54

Та хүчирхэг эмэгтэй мөн үү? Хүчирхэг эмэгтэй гэж яг хэнийг хэлдэг бол... Ажил хэрэгч, амжилттай яваа кареер хөөсөн бүсгүйг үү? аль эсвэл хэний ч туслалцааг авалгүй ар гэрээ   авч яваа ганц бие ээжүүд үү? үгүй бол үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэн гэр бүлээ аз жаргалаар дүүргэгч гэрийн эзэгтэй нар уу? тийм ээ аль нь ч байж болно. Хүчирхэг эмэгтэйг хамгийн зөвөөр шударга тодорхойлбол: 

Хүчирхэг гэдгийг хариуцлагатай, биеэ даасан, алсын хараатай, зарчимч гэх мэт олон үгээр илэрхийлж болно.

Алсын хараа гэдгийг  амьдралын ухаан, холч бодол, эмэгтэй хүний өвөрмөц мэдрэмж хэмээн тодорхойлно. Хүчирхэг эмэгтэйчүүд аливаа шийдвэрийг өөрийн алсын хараа, мэдрэмж дээр тулгуурлан тун оновчтой байдлаар гаргаж чаддаг, үүнийгээ биелүүлж даваад гарчихдаг.

Тэгвэл хүчирхэг эмэгтэйчүүд хэзээ ч доорх зүйлсийг хийдэггүй байх нь ээ

1. Тэд бусдыг буруутгадаггүй

 Ухаалаг эмэгтэйчүүд бурууг бусдад тохдоггүй. Тэд бусдын зан авирыг өөрийн сэтгэл хөдлөлөөр шүүж тунгаахын оронд тухайн нөхцөл байдлыг ойлгож, бодитоор ханддаг. Мөн ямар ч нөхцөл байдлын 50 хувийг хянаж чаддаг, үүрэг хариуцлагаа ч 100 хувь хүлээдэг.

 2. Бусдын үзэл бодол, үнэлэмжинд барьцаалагдахыг зөвшөөрдөггүй

Тантай харилцаж буй хүмүүсийн ааш авирыг өөртөө хэт эмзэгээр тусгаж авах хэрэггүй. Чамайг гэх бусдын үзэл бодолд ач холбогдол өгөхөөс илүү өөрийгөө үнэлэх үнэлэмжиндээ итгэснээр тэднийг удирдах хэрэгтэйгээ мэддэг. Өшөө хорсол, гомдлоос өөрийнхөө зүрх сэтгэлийг чөлөөл. Өөрийгөө өөрт чинь итгэж, ямар ч хүнд хэцүү үед тусалдаг хүмүүсээр хүрээлүүл.

 3. Өөрийнхөө үнэ цэнийг бусдаар сүйтгүүлэхийг зөвшөөрдөггүй

Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй эмэгтэйчүүд ямар үед хүчирхэг, ухаалаг байх хэрэгтэйгээ мэддэг. 

Тиймээс тэд өөрийнх нь дотоод мөн чанар, үнэ цэнийг бусдаар сүйтгүүлэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй. Тэд өөрийн тэвчээртэй, хүчирхэг байдлаа бусдад түгээж, тэдэнд нөлөөлж чаддаг. Өдөр бүрийн амьдралдаа хэрхэн бусдад туслаж болох талаар тунгаан бод. 

4. Тэр бусад эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж хардаггүй 

Эмэгтэйчүүд үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг араншинтай. Тэд бусад эмэгтэйчүүдээс илүү байхын тулд өөрсдийгөө доогуур үнэлж, сэтгэл зүйн дарамтад ордог. Энэ бол маш буруу бодол юм. Үүний оронд бусад эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг ирээдүйгээ өргөжүүлэн тэлэх боломж гэж харах хэрэгтэй. Чи үргэлж эмэгтэйчүүдээс дэмжлэг аваад байдаггүй байж болох юм. Гэхдээ өөрийгөө ганцаараа гэх үзлээ эвдэж “Хатан зөгий” мэт өгөөмөр байж бусад эмэгтэйчүүдэд өөрийн эгч дүү мэт ханд. Чамайг дэмжих хүртэл тэднийг дэмж. 

5. Тэд саад бэрхшээлийг ганцхан түүнд тохиолддог зүйл биш гэдгийг мэддэг

Сэтгэл санаагаар хүчтэй эмэгтэй байхын тулд аливаа саад бэрхшээл бүрийг суралцах, өсөх боломж гэж харах хэрэгтэй. Тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдал бүрт гуниглаж суухын оронд “Би энэ нөхцөл байдлыг даван гарснаар юуг сурч авч болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Өөрийгөө одоо байгаагаасаа илүүг хийх чадвартай нэгэн гэдгийг ойлгоход туслах багштай болох хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй