blog image

БИ САЙН ХАНЬТАЙ ЭЭЖ

2021-09-19 18:53:32

М.Баярмаа: Сайн ээж болгох хүн бол таны хань

БИ...ЭЭЖ цувралын энэ удаагийн зочноор сэтгүүлч М.Баярмааг урьсан юм. “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Ганчулууны үзэсгэлэнт эхнэр, хоёр үрийнхээ халамжит ээж, ханийнхаа ар талыг бат хариуцдаг хариуцлагатай бүсгүйн дотоод сэтгэлийн ертөнцөөр аялснаа хүргэж байна.

-Би... Ээж цувралын урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө тодорхой танилцуулна уу?

-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхтөрийн Баярмаа гэдэг. Хоёр ахтай айлын бага охин. Харин одоо хань, хоёр хүүхдийн хамт амьдардаг энгийн нэгэн гэрийн эзэгтэй. Сэтгүүлч мэргэжилтэй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаад хүүгээ төрүүлээд жирэмсний амралтаа авсан.

-Анх хэдэн настайдаа ээж болж байсан бэ. Ямар мэдрэмж төрж байсан бэ?

-24 настайдаа ээж болсон. Тухайн үеийн мэдрэмжийг одоо ч тод санаж байна. Тэр их өвдөлтийн дараа хүүтэйгээ уулзах мөчид маш их сандарсан. Яаж баярлаж байгаагаа илэрхийлж мэдэхгүй. Зүгээр л инээгээд байсан. “Миний хүүхэд ингээд гараад ирлээ” гэж харахын зэрэгцээ гадаа намайг хүлээж байгаа ээжийгээ бодож нулимс унагаж байлаа. Миний амьдралын хамгийн гайхалтай мөчийн нэг.

-Хүүхдүүдэдээ байнга захиж хэлдэг үгсээ хэлээч?

-Манай хүүхдүүд тав болон хоёр настай. Хүүхдийн суурь хүмүүжлийг бага насанд нь өгөх илүү чухал гэж би үздэг. Тиймээс аливаа зүйлд хандах хандлага нь зөв, эерэг байлгахыг анхаардаг. Асгасан бол арч,нураасан бол хураа гээд л. Тодорхой хэмжээний зарчимч ээж. Аливаа зүйлийг сайн байлгахын төлөө хүүхдүүддээ үргэлж хэлж өгдөг.

-Өөрийгөө муу ээж гэж бодож байсан үе бий юу?

-Нэг зүйл сэтгэлд шууд орж ирж байна. Хүү маань жилийн өмнө дөрвөн настай байхдаа аавтайгаа хамт дэлгүүр орсон. Ороод гарч ирэхдээ санаандгүй нэг ширхэг гаа аваад гараад ирсэн байсан. Аав нь гэртээ орж ирснийхээ дараа мэдээд надад хэлсэн. Тухайн үед бид хоёр хоёулаа шоконд орсон. Яг яах учраа олохгүй хүүтэйгээ ярилцсан. Миний хүү жаахан ч гэсэн ухаантай. Хүний үгийг сайн ойлгодог. Өөрт нь хандаж хэлсэн. “Зөвшөөрөлгүй авч болохгүй. Миний хүү маш муухай үйлдэл хийлээ. Дахиж ингэж болохгүй шүү” гэдгийг анхааруулж, аргадаж хэлсэн. Өмнө нь би хүний юмыг зөвшөөрөлгүй авч болдоггүй шүү гэдгийг яагаад хүүдээ хэлээгүй, ярилцаагүй юм бол гэж их бодсон. Хүүхдүүдээ унтуулчихаад үргэлжлүүлээд л бодоод аливаа юмыг болсных нь дараа биш болохоос нь өмнө хэлэх хэрэгтэйг ойлгосон. Амьдралтай танилцаж байгаа бяцхан хүүхдүүдэд хорвоогийн бүхий л зүйлийг насанд нь тааруулаад ойлгуулах ёстой.

-Сайн ээж гэж өөрөөрөө бахархаж байсан үеэ дурсаач?

-Хүү, охин хоёр маань хэн нэгэнд баярлалаа гэдгээ илэрхийлж байгааг нь харах, бусдад сайхан сэтгэгдэл үлдээх, хүүхдүүдээ эрүүл саруул, цовоо сэргэлэн гүйж явааг харах хамгийн сайхан байдаг. Би хүүхдүүдээ хүний дайтай өсгөж байгаа юм байна гэж бодно.

-Өөрийгөө хэрхэн зоригжуулж өөдрөг болгодог вэ?

-Олон зүйлийг давхар амжуулж байгаа залуучуудаас мотивац авдаг. Хүмүүсийн амьдралын энгийн хэв маягаас гадна подкаст сонсч эерэг мэдрэмжийг авна. Гэр бүлийн харилцаанаас эхлээд бусад бүх зүйлийг тайван байлгахыг хүсдэг. Аливаа зүйлд хэт их санаа зовох нь тух алдуулдаг учраас сэтгэлээ тайван байлгадаг. Би хийж чадна, бүх юм сайхан болно, маргааш гэхэд гоё болно гэсэн хүч чадлын үгнүүдийг өөртөө хэлж,  өөрийгөө зоригжуулдаг.

-Ээж болсны дараах таны амьдралын өөрчлөлтүүд, хүүхдээ өсгөөд гэртээ суухдаа өөрийгөө яаж хөгжүүлж байсан бэ?

-Ээж болоод таван жил болжээ. Энэ хугацаанд хүүхдүүд, ханьдаа амьдралынхаа хамаг цаг хугацааг зарцуулсан гэж боддог. Хань маань цаг наргүй ажиллана.  Ар гэрийн асуудал миний нуруунд ирнэ. Энэ зүйлд стрессдэж, гомдлохгүйгээр ээжийнхээ болон ханийнхаа ажлыг хариуцлагатайгаар хийсээр ирсэн. Өөрчлөлтүүд гаралгүй яах вэ. Хувь хүн талаасаа гэвэл хүүхдүүдтэйгээ хамтдаа хүмүүжиж байна. Хамтдаа хандлагаа өөрчилж байна гэж хэлж болно. Тухайлбал, миний хүүхэд энэ нийгэмд амьдарч байна. Хүү, охин маань намайг харж байгаа шүү дээ гэдэгт анхаарал хандуулдаг. Мэргэжлээ ахиулхаар магистрт сурч байна. Хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр сургалтад суралцаж байгаа. Мэдлэгээ сайжруулахад цаг заваа их зарцуулж байна.

-Өөртөө цаг хэр зарцуулдаг вэ. Гадаад үзэмжиндээ яаж анхаардаг вэ. Баримталдаг зарчим?

-Яг үнэндээ өдөр тутамдаа гоо сайхан, маникур, педукурт ороод явдаг төрлийн эмэгтэй хүн биш. Шаардлагатай үедээ орно. Жингийн асуудалд маш их анхаарал хандуулдаг. Хүүхдээ төрүүлсний дараа жингийн илүүдэл 35-40 кг байсан. Өөрийнхөө хэмжээнд гэртээ илүүдэл жинтэйгээ маш сайн тэмцсэн. Фитнесс зааланд очсонгүй. Тураах эм уусангүй. Эрүүл зөв хооллож, алхаж, байнга дасгал хөдөлгөөн хийж, өөртөө цаг зарцуулж хэвийн жиндээ очсон. Өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан гэж боддог. Гадаад үзэмжиндээ өөрийнхөө стильд тохируулж, эмэгтэйлэг хувцасладаг. Эрүүл арьстай, зөв галбиртай байхыг хүсдэг. Нүүрээ буддаггүй. Хүмүүс зөв, буруу гэдэг. Нарны тос түрхээд эрүүл арьсаа хамгалдаг. Өөртөө маш их анхаарал хандуулж, арчаатай ханддаг эмэгтэйчүүдийн дэргэд тааруу л байх. Гэхдээ дэгжин, энгийн байхыг илүүд үздэг.

 -Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө яаж сэргээдэг вэ?

-Маш амттай хоол хийж идэх буюу авч иддэг. Мөн дуртай дуугаа сонсоно. Найзуудтайгаа ярилцаж, подкаст сонсож, гоё контент болон  дуртай киногоо үздэг. Бас юу ч хийхгүй хэвтдэг. Сэтгэлээр маш удаан унадаггүй. Тухайн унасан мэдрэмжээ аваад сэргэхийг илүүд үздэг.  Сэтгэлээр удаан унах нь өөрт тухгүй байдал үүсгэдэг учраас сэтгэлээр унахгүй байх талд анхаардаг.

 

-Тэгвэл юунаас хамгийн их урам авдаг вэ ?

-Хамгийн их урам авдаг зүйл бол миний ойр тойронд байгаа миний гэр бүл, хайртай хүмүүс амжилттай байх, амьдрал нь сайхан зүйлс тохиолдох нь урам, таашаалыг мэдрүүлдэг. Ханийнхаа шинэ уран бүтээлийг нээлтээ  хийхэд нь хамгийн түрүүнд очиж үзэх сайхан. Эсвэл хүүгээ хэн нэгэнд туслахыг харахад урам авна.

-Ирээдүйн ээж нарт хандаж, хэлэх үг?

-Нэг л зүйл чухал. Таны хэнтэй гэр бүл болох вэ гэдэг. Ханиа зөв сонгож чадвэл та маш сайн ээж болж чадна. Таныг маш сайн ээж болгох хүн нь өөрийн таны хань байх болно. Тиймээс ирээдүйн ханиа зөв сонгож, хүмүүжлийн хамгийн түрүүнд хараарай. Битгий яараарай. Амьдрал баялаг. Урт хугацаанд үргэлжлэдэг.

-Хайртынхаа юунд анх татагдсан бэ? Танилцсан түүхээ хуваалцаач?

-Анх сошиал буюу фэйсбүүкээр танилцаж байлаа. Олон сар чатлаж, мессеж бичиж байгаад нэг өдөр уулзсан. Дөрвөн сар хоорондоо чатаар харилцдаг байсан хэрнээ уулзъя гээгүй. Яагаад намайг уулзъя гэж хэлэхгүй байна гэж бодоод яваад байлаа.  Нэг өдөр өөрөө зориг гаргаад хоолонд урьсан. “Манай гэрт хооллох уу” гэсэн. Өөрт нь зориулж хоол хийсэн. Анх бол царайнд нь татагдсан. Үнэхээр царайлаг санагдсан. Мөн маш цэвэрхэн. Цэмбэгэр залуу байсан. Хоёрдугаарт, энэ хүн миний хань болж чадах юм байна гэсэн бодол төрүүлсэн зүйл бол гэр бүлийн хүмүүжил.  Хүмүүжил сайтай, соёлтой, аливаа зүйлд хандаж байгаа хандлага нь үнэхээр гайхалтай  байсан.  Хувь заяандаа талархаж, хайрлаж, хүндэлж, нандигнаж явдаг.

-Сайн аав, сайн нөхөр гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Сайн гэдэг шалгуур хүн бүхэнд өөр байж магадгүй. Миний хувьд гэр бүлдээ маш их цаг зарцуулдаг хүн бол сайн аав. Дээрээс нь сайн хань байхаа мартдаггүй. Эхнэртэйгээ сайн ярилцдаг. Хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулж, гэр бүлийн асуудлыг чухалчилж үздэг. Энэ бүхнийг амжуулж, өөрийн ажлын амжилтыг улам ахиулж байдаг хүн бол сайн аав юм.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

7 Сэтгэгдэлтэй
  • HectorTub
    Kudos, A lot of content. what format do i write my college essay quick essay writer do my essay online free
  • HectorTub
    Really many of helpful data. websites that write essays for you write me my essay can i pay someone to do my essay
  • Scottmaw
    Very good data. Regards. parx online casino no deposit bonus 2022 online casino real money no deposit bonus codes casino real money online
  • AndrewImmah
    You have made your point very nicely.. buy dissertations online dissertation review dissertation abstract mba dissertation writing services uk
  • GregoryLef
    Awesome tips. With thanks. ghostwriting service https://cheapessaywriteronlineservices.com website content writing services https://customthesiswritingservice.com
  • HarryStunk
    Regards, Lots of tips! most reliable essay writing service do custom essay writing services work help with college essay writing are essay writing services illegal
  • Зочин
    Жаахан байсан сэргэлэн охин л одоо болтол төсөөлөгдөөд байх юм. Аргагүй байхаа даа хараагүй маш олон жил болсон. Тэгтэл аль хэдийн 2сайхан үрийн ээж сайн хань сайхан бүсгүй болжээ. Гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.