blog image

Яаж төгс үнсэлтийг бэлэглэх вэ?

2022-09-07 14:23:57

 

 

Тэр нэгэн өдөр гэж ирээд л аз жаргалтай сэтгэл догдолж, зүрх булгилуулсан үнсэлтийн тухай түүх хүн бүрт байдаг шүү дээ. Зүүд нойрыг нь хулжаахыг хүсэхгүй, зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэхгүй, зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ гээд дуу хэчнээн үнэн үгтэй гээч. Магадгүй таны хувьд эсвэл түүний хувьд та хэн ч биш байж болох ч мартагдахгүй үлдэнэ гэдэг маш чухал. Гэхдээ сайхнаар ... Тэгвэл төгс үнсэлтээр байвал яаж байна?

Гайхалтай үнсэлт хийхэд ямар нэгэн томъёо байдаггүй. Гэхдээ л хэд хэдэн зайлшгүй мэдэх ёстой зүйл бий. Эдгээрийг Болзооны дасгалжуулагч Эдди Баллерын зөвлөгөөнөөс орчуулснаа толилуулъя.

 

  1. Бэлтгэл ажил

Гэнэтийн үнсэлт сайхан л даа. Гэхдээ хэзээ ч мартагдашгүй үнсэлт бэлэглэхийн тулд хэд хэдэн бэлтгэл ажил танд хэрэгтэй

  • Хамгийн түрүүнд ам цэвэрхэн, анхилам үнэртэй байх чухал
  • Уруулаа чийгшүүл хатсан хуурай уруул шиг муухай зүйл байхгүй
  • Орчин мэдээж чухал. Романтик биш ч гэсэн бие биенээ мэдрэх тийм газар.
  • Сэтгэл хөдлөлийг нь уншаарай. Үүний дараа үнсэх эсэхээ шийд.

 

  1. Уруулаа түгж

Та 2 сек уруулаа түгжээд харцаараа бүхнийг ойлгуулах боломжтой. Үүнээс илүү хугацаа огт хэрэггүй шүү.

  • Бие биедээ ямар нэгэн байдлаар хүрсэн байна
  • Хүсэл тэмүүллийг бий болгохын тулд зөөлөн энхрийлэл хэрэгтэй. \Хурууныхаа өндгийг урууланд нь хүргэх, хацрыг нь илэх гэх мэт\

 

  1. Эхлээд турш

Хурдан хөнгөн үнсэлтээр эхлэнэ. Үүний тулд хамтрагчийнхаа уруулан дээр уруулаа аажуухан мөртлөө хөнгөн шүргүүл. Эндээс үргэлжлүүлэх эсэх нь хамаарна.

 

  1. Үргэлжлүүл

Туршилт амжилттай болсон бол толгойгоо баруун тийш хазайлгаад, өмнөхөөсөө арай илүү дарж үнс. Судалгаагаар толгойгоо хазайлгах нь үнсэлтийг халамжтай, илүү утга учиртай болгодог байна.

 

  1. Гүнзгийрүүл
  • Хүзүү эсвэл шанаа хацрыг нь зөөлөн барь
  • Амаа жимийж үнсэж эхлэхдээ удаан үнсэлтээ хурднаар, зөөлөн үнсэлтээ түрэмгий үнсэлтээр ээлжлэн халааж эхлэнэ. Ингэснээр бага зэрэг гайхшрал төрүүлэх ч илүү сонирхолтой болгоно.
  • Ингээд уруул нийлсэн үедээ Франц үнсэлт буюу амаа ангайж хэлээ оролцуулж эхлэнэ. Хэт том ангайвал шүлс хуримтлагдах тул дунд зэрэг ангайх чухал

 

  1. Хазах ба хөхөх

Баг зэрэг доод уруулыг хазлах, хэлийг нь уруулынхаа завсар оруулаад зөөлөн хөхөх гол нь 3-4 сек түүнээс илүү хугацаа огт хэрэггүй. Бас маш зөөлөн энхрий байх хэрэгтэй шүү. Хэрвээ зөв хийж чадвал эндорфин ялгарч маш сайхан мэдрэмж авна.

 

  1. Төгсгөлөө хийе

Хүзүү хэсгийг тэврэх эсвэл үнсээд уруулыг нь зөөлөн бас удаан үнсээрэй. За амжилт

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй