blog image

Секс хийх хугацаагаа уртасгамаар байна уу?

2022-11-02 11:03:45

Амьдрал дээр олон зүйл хурдан болж өнгөрдөг ч секс хурдан дуусах онцгүй биз дээ. Ялангуяа эмэгтэйчүүд тавьж амжих ч үгүй. Тэгвэл дан ганц хамтрагчдаа гомдоллох биш, өөрийн хичээл зүтгэлээр бэлгийн харьцаагаа удаашруулах боломжтой.

Секслогич нарын судалснаар 7-13 минут үргэлжлэх нь хамгийн тохиромжтой байдаг гэжээ. Тэгээд ихэнх хүмүүсийн бэлгийн харьцаа 3-7 минут үргэлжилдэг болохыг тогтоосон байна. Энэ бол тийм ч хангалттай биш юм.

Тэгвэл яаж бэлгийн харьцааг удаашруулах вэ?

  1. “Бэлгийн харьцаа” нь зөвхөн пенетрац буюу нэвтрэлт биш гэдгийг санаарай. 

Хүн болгон бэлгийн харьцааны талаар өөрөөр ойлголттой байдаг. Гэхдээ аль нь ч байсан секс бол р-в рүү нэвтрэх гэсэн үг биш юм. Энд урьдал тоглолт, үнсэлт, массаж гэх мэт бүгд орно. Ингэж бэлтгэл хийх нь оргазмд хүрэх боломжийг сайжруулах ба пенетрац хэдхэн минут үргэлжлэсэн ч сэтгэл хангалуун байлгана. Тэгэхлээр бэлгийн харьцааны үр дүнд аль нэг нь оргазм болоод дуусах биш юм.

       2. Хэт их сэрэлтэхгүй байх

Эрэгтэйчүүд бэлгийн харьцааны өмнө хэт их сэрэлд орсон бол дур ханалт нь маш богино хугацаанд үргэлжилдэг. “Бэлгийн харьцааг урт үргэлжлүүлэхийн тулд эрэгтэй нь сэрлээ дарах хэрэгтэй”.

      3. Шодойн бөгж хэрэглэх

Нэг эмчилгээ бүгдэд нь тохирно гэсэн үг биш юм. Зарим эрэгтэйд шодойн бөгж хэрэглэх нь бэлгийн харьцааг удаашруулдаг. Энэ аргыг бас хэрэглээд үзэж болох юм. Шодойн бөгж нь бэлэг эрхтэнд очих цусан хангамжийг багасгаж, эрекцийг удаашруулдаг.

      4. Бясалгал хийх

Бясалгал хийх нь тавилт удаан байхыг багасгадаг. Охид эмэгтэйчүүдийн анхаарлыг төвлөрөлтийг сайжруулж, тавилтыг хурдасгадаг. “Тухайлбал, хоол идэж байхдаа хоолны амт, үнэр, бүтцэд анхаарч, аль болох өөр зүйлд анхаарахгүй байх” зэргээр өдөр бүр ямар нэг зүйлд анхаарлаа төлөвлөрүүлж, бусад зүйлд сатаарахгүй байж сурах нь охидын дур ханалтанд чухал байх нь.

     5. Хамтрагчийнхаа сэтгэл ханамжинд анхаарлаа хандуулах

Хэрвээ бүх зүйл их халуухан, хүнд болвол хамтрагчийнхаа сэтгэл ханамжинд анхаарч болно. “Оргазм болох гээд байвал хийж байгаа зүйлээ түр зогсоогоод дахин эхлэх нь түр намдаадаг”.

     6. Дасгал сургуулилт хийх

Хэрвээ хэт эрт дур ханах нь ямар нэг өвчний шалтгаантай биш бол дасгал сургуулилт хийвэл дур ханалтаа зохицуулж сурах боломжтой. Өөрөөр хэлбэл илүү олон ... бэлгийн харьцаанд орох. Та gym-д явж байгаатай адилхан гэж ойлгож болно.

     7. Секс тоглоом ашиглах

Нэг бодлын “аргалах” арга ашиглаж байгаа юм шиг боловч хосууд хоёулаа дур ханах тухай ярьж байхад энэ бол асуудал биш юм. Хэрвээ таны хамтрагч эрэгтэй бол оргазм болохын өмнө нь сугалж гаргаад танд вибратор ашиглах боломжийг олгоорой. Тэгээд та оргазм болоход ойртоход дахин үргэлжлүүлж болно.

      8. Урьдал тоглоом

Урьдал тоглоом нь нийт бэлгийн харьцааны цагийг уртасгаснаар хосууд хоёулаа сэтгэл хангалуун болдог.

      9. Түрүүлээд гар хангалга хийлгэх

Хэрвээ та, “There’s Something About Mary”  киног үзсэн бол гар хангалга хийхгүйгээр бэлгийн харьцаанд орох нь буугаа цэнэглэхгүйгээр явж байгаатай ижил гэдгийг ойлгосон байх. Бэлгийн харьцаанаас 1-2 цагийн өмнө орсон байх нь эрэгтэй хүний бэлэг эрхтний хөвчрөлтийг сайжруулж, амархан тавьхгүй болгодог. Энэ тохиолдолд босолтыг удаан хийж, урьдал тавих нь сэтгэл ханамжийг сайжруулж, хосынхоо ритмд ороход туслана гэжээ.

      10. Хоёр хийх

Бэлгийн харьцаа ганцхан шаттай байх ёстой гэж хэн хэлсэн бэ? Дур тавьсны дараа дахин эхлэх бүрэн боломжтой. Олон эрэгтэйчүүд хоёр дахь босолтын дараа мэдрэг байдал нь буурдаг. Хэрвээ бүсгүй та жоохон хүлээхийг зөвшөөрч байгаа бол хоёрдугаар шатыг эхлүүлээд үзээрэй.

     11. Шинэ зүйл турших

Хэрвээ та хостойгоо урт удаан хугацаанд хамт байсан, дандаа нэг байршлаар хийдэг бол илүү амархан дур ханана гэсэн үг. Тийм болохоор шинэ байрлалд хийх нь эрэгтэйг сатааруулж, удаан хийх боломжийг бүрдүүлнэ. Илүү сонин, огт мэдэхгүй байрлал байх тусмаа сайн.

       12. Ойртох

Та залуу удахгүй оргазм болох гэж байгаа бол зогсоод хэдэн минут хүлээгээд дахин эхлэх. Хүн бүрт буцахгүй оргазмын цэг байдаг. Гэхдээ ингэж дасгал хийх нь биемахбодын оргазм болох хугацааг хойшлуулж, илүү их цагийг босоо байдалд үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлдэг.

       13. Шодойны суурь хэсгийг базах

Гараараа эсвэл кок бөгж ашиглаад эрхтний суурь хэсгийг базаж болно. Ингэхэд дур тавих гэж байсан ямар ч хүн зогсоно. Энэ нь усны хоолойг гоожихыг зогсоохтой ижил. Гэхдээ, бэлэг эрхтнийг дундуур нь нугалж болохгүй шүү. Зүгээр л чанга баз.

      14. Найз залуугаа кегел, иог, пилатаар хичээллэхийг зөвлө

Энэ бүх дасгал нь бага аарцгийн булчинг дасгалжуулж, эрэгтэй хүнийг оргазм болохоос сэргийлдэг. Тиймээ, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ кегел хийх хэрэгтэй.

       15. Перпиндикуляр байрлалд хийх

Перпиндикуляр байрлал нь шодойн мэдрэг хэсэгт хүрэхгүйгээр хийх боломжийг бүрдүүлдэг. Бэлэг эрхтнийг бүтнээр нь оруулахгүйгээр урагш, хойш хөдлөнө гэсэн үг. Нүүр нүүрээрээ, хажуугаараа хэвтэж хийх ба аль болох аажим таашаал авч хийх хэрэгтэй.  

      16. Эм

Зарим тохиолдолд эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Янз бүрийн эмийн бодис байдаг. Жоргүй олгогддог эмүүдээс гадна эмчийн заавраар олгогддог эмүүд бас үрдүнтэй байдаг.



Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй