Батганы талаарх буруу ойлголтууд
“Ёоо нүүрэн дээр юм гарчихлаа” ингэж сэрэх хамгийн муухай мэдрэмж биз. Тэгвэл мөд батганаасаа салж өгдөггүй хүмүүст бүр хэцүү байдаг байх даа. За тэгээд буруу арчилбал дуус дуус. Ер нь ам дамжсан яриа, эмээгийн эсвэл найзын зөвлөгөөнөөс илүүтэйгээр мэргэжлийн арьсны эмчээс зөвлөгөө авах л хамгийн зөв. Одоо тэгвэл бид батганы талаар нийтлэг буруу зөвлөгөө ойлголтуудыг мэдээд авцгаая.
Батгыг шахах нь зүгээр
Батгыг шахах нь арьсанд их хэмжээний эрсдэл учруулж байдаг буруу шахсанаас болж арьсанд муу нөлөөтэй бактери, шимигч үржиж болзошгүй ба зарим тохиолдолд хэзээ ч арилахгүй арьсны сорви үүсдэг.
Нар батгыг хатаадаг
Эхэндээ нарны туяа нь таны батгыг хатааж байгаа мэт санагдах боловч нарны туяа нь таны арьсыг гэмтээж байдаг улмаар таны арьсыг эрт хөгшрүүлэх гэх мэт сөрөг үр дагавартай. Мөн батганы тос ихэвчлэн бензойлын хэт исэл, салицилийн хүчил агуулсан байдаг. Уг найрлага нь нарны нөлөөнд илүү мэдрэмтгий болгодог тул батганы тос хэрэглэхдээ нарны тос, спрей түрхээрэй.
Батга бүрэн эдгэдэг
Одоогоор албан ёсны эмчлэх арга, эмчилгээ байдаггүй бөгөөд батга нь өсвөр насныхан болон 20 оос 30 нь насныханд элбэг тохиолддог. Батга гарах үйл явц нь таны амьдралын хэвшлээс шалтгаалдаг. Хэрвээ батгашихгээд байдаг бол өдөр бүр цэвэрлэх, гуужуулах, чийгшүүлэх зэргээр арьсыг дэмжих хэрэгтэй. Гэвч яг өөртөө тохирсон бүтээгдэхүүн олно гэдэг их цаг хугацаа шаардагдах болно. Тийм учраас та тэвчээртэй байж өөртөө сайн анхаарал халамж тавьж байгаарай. Зориулалтын батганы тос хамгийн чухал.
Шөнө батга гардаг
Батга нь таны арьсны хаа нэгтээ гарч ирэхээс өмнө хэдэн долоо хоног болдог
Хэрхэн ямар үйл явцаас болж гарч ирдэг вэ ?
Илүүдэл үхсэн арьсны эсүүд нүх сүвийг бөглөнө
Арьсны тослогжилт
Арьсны бактерийн хэт их өсөлт
Бактери ба арьсны тослогийн хавсарсан үйл явц (Үрэвсэл)
Гуужуулагч ба салицилийн хүчил эмийг хэрэглэх нь арьсан дээрх үхсэн арьсны эсийн бүтцийг арилгадаг; бензойл хэт исэл нь бактерийг хөнөөдөг. батганы бактери; хүхэр нь үрэвсэл, улайлтыг багасгаж илүүдэл тосыг шингээдэг. энэхүү арьсны эмчилгээ нь хэсэг хугацаа шаардагдана. Тиймээс батга эхлэхээс өмнө асуудлыг шийдэх нь маш чухал юм. Эхэндээ цаг хугацаа шаардагдах боловч өдөр бүр тогтмол батганий эсрэг эмчилгээг хийх нь батга гарах нөхцөл бололцоог үгүй хийдэг.
Өсвөр насныханд л зөвхөн батга гардаг
Өсвөр насныхны бараг 85% д ямар нэгэн байдлаар батгаар өвчилдөг ингэснээр заавал өсвөр насанд батга гардаг юм шиг хүмүүс боддог гэхдээ энэ нь буруу юм. Гэсэн хэдий ч 20 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 64% нь батгаар өвчилдөг ба 30 аас дээш насны 43 нь насанд хүрэгчдийн батга гэх өвчинтэй тулгардаг гэсэн судалгаа байдаг байна. Батга нь дааврын өөрчлөлт, хэлбэлзэлээс бий болдог тул эрэгтэй хүмүүсээс илүү эмэгтэй хүмүүс дээр ихэвчлэн гарах тохиолдол их байдаг. Тэгэхээр зөвхөн өсвөр насныханд батга гардаггүй аж.
Буруу хооллолтоос болно
Тослог хоол нь батга гарахад тийм ч их үр нөлөө үзүүлээд байдаггүй байна. Идсэн тос гэдэснээс арьс руу дамжиж орох боломжгүй юм.
Өөр нэгэн хоолны дэглэм бол батга гарсны дараа их хэмжээний ус уувал батга багасна гэх буруу ойлголт. Ус их ууснаар батга багассан албан ёсны нотолгоо байхгүй.
Зөвхөн батга нь дээр төвлөрч арга хэмжээ авах
Арьсны эрүүл байдлаа удаан хугацаанд хадгалаж авч явах юм бол батга яваандаа алга болох болно тийм учраас өдөрт 2 удаа арьсандаа цэвэрлэгээ хийгээрэй.Цэвэрлэгээ чийгшил хамгийн чухал
Хэрхэн арьсны нүхийг жижиг болгох вэ ?
Гликолийн хүчил, салицилийн хүчилээр өдөр бүр цэвэрлэж, бие махбодийн гуужуулагчаар цэвэрлэснээр үхсэн арьсны эсийг сулруулж, нүх сүвний эргэн тойронд үүсэх тослогийг багасгадаг. Эдгээр үйлдэл нь таны нүхийг илүү жижиг харагдуулахад тусална.
0 Сэтгэгдэлтэй