blog image

НЯРАЙН ШАРЛАЛТЫГ ХҮНД ХЭЛБЭРТ ОРУУЛБАЛ ТАРХИНЫ СААЖИЛТ ҮҮСНЭ

2023-04-11 17:50:43

Гэр бүлд шинэ хүн нэмэгдэх шиг баяртай зүйл хаана байгаа билээ? Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий дахинаа хүүхдийг хөхөөр хооллолт багасч байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор нярай шарлалт ихэсч, ноцтой хүндрэх тохиолдол ихээр гарч байна. Тиймээс шинэхэн ээжүүд та бүхэндээ нярайн шарлалтыг тоохгүй байж болохгүй, хүндрүүлбэл ямар аюул тохиолдох эрсдлийг сонордуулъя.

Нярайн шарлалт гэж юу вэ?

Эрүүл хүний биед цусны чухал хэсэг болох хүчил төрөгч зөөвөрлөх үүрэгтэй Улаан эс гэж нэрлэдэг эс нь  шинээр үүсээд 72 цаг буюу 3 хоногийн турш амьдарч үүргээ  гүйцэтгэсний дараа задарч үхдэг. Энэ задралын үр дүнд билирубин хэмээх бодис бий болдог. Энэ бодисыг элэг шүүж цөс болгон хувиргах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэдэг.

Шарлалт нь гүйцэт төрсөн нийт хүүхдүүдийн 70 орчим хувьд нь илэрдэг. Тэгвэл дутуу төрсөн хүүхдүүдэд илүү олон тохиолддог байна.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусанд дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй  цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдог. Энэ илүүдэл  хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяатай  болох шинжээр илэрдэг.

Энэ шинжийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Нярайн шарлалтыг хэвийн болон хэвийн бус гэж 2 хуваадаг бөгөөд дээр дурдсан үйл явц нь хэвийн шарлалт үүсэх шинж юм.

Нярайн өсөлт хөгжилт хэвийн асаргаа сувилгаа сайн байвал 14 хоногийн дотор элэг шүүгээд илүүдэл нь алга болмогц шарлалт арилдаг.

Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд 14-30 хоногийн дотор арилах ёстой.

Ээж хүүхдийн цусны резус, болон бүлэг тохироогүй байх мөн эхийн хөхний сүүнээс болж хэвийн бус шарлалт гарч ирнэ.

Энэ нь хүүхэд төрснөөс хойшхи эхний 24 цагийн дотор үүсдэгээрээ хэвийн шарлалтаас ялгарна.

Нярайн шарлалт юунаас үүсдэг вэ?

Нярайн шарлалт нь ихэвчлэн эрт үеийн хооллолттой холбоотой байдаг. Энэ нь эх төрсний дараа хүүхдээ хөхүүлэхгүй удах эсвэл хүүхдийн хөхөө хөхөх рефлекс сул илрэх, ангир уурагны ялгаралт бага байх зэрэг юм. Дээрхи шалтгааны улмаас дөнгөж төрсөн нярайн шарлалт хэвийн хэмжээнээс ихсэх тохиолдол их. Мөн эхийн хөхнөөс сүү гарахгүй удвал нярай хоол тэжээлийн дутагдалд орж баас шээсний ялгарал багасна. Гэтэл нярайн шарлал өтгөн шингэнээр гадагшилдаг. Ингээд нярайн биед шарлалт хуримтлагдсанаар хүндрэл үүсдэг. Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд 14-30 хоногийн дотор арилах ёстой.

Ээж хүүхдийн цусны резус, болон бүлэг тохироогүй байх мөн эхийн хөхний сүүнээс болж хэвийн бус шарлалт гарч ирнэ.

Энэ нь хүүхэд төрснөөс хойшхи эхний 24 цагийн дотор үүсдэгээрээ хэвийн шарлалтаас ялгарна.

Нярайн шарлалтыг яаж шалгах вэ?

Нярайн шарлалт нүүрнээсээ эхэлдэг. Мөн цээж, хэвлийн хэсэгт шарлалт үүсдэг. Шарлалтын үед нярайн алга, ул шар байх ёсгүй.Эцэг эхчүүд өөрийн арьсны өнгөө хүүхдийнхтэйгээ харьцуулж үзэх эсвэл эмнэлэгт хандаж шалгуулах боломжтой.

Нярайн хүндэрсэн шарлалт гэж юу вэ?

Хүүхдийн шарлалт 300ммоль/л -ээс дээш хувьтай гарсан бол аюултай. Шарлалт нь дийлэнх нярай хүүхдийн хувьд гадна орчинтой дасан зохицох хэвийн өөрчлөлт боловч цөөн тохиолдолд хүнд явагдаж тархины эд эс гэмтэн үйл ажиллагаа нь алдагдан цочмог эмгэгшил (Acute bilirubin encephalopathy) үүсгэх эрсдэл учирдаг. Шарлалттай нярайд доорх шинж илэрвэл тархины цочмог эмгэгшил байж болзошгүй тул эмчид ЯАРАЛТАЙ хандах шаардлагатай. Үүнд:

  • Байнга унтах/дуу чимээ, хөдөлгөөнд цочихгүй байх
  • Тасралтгүй чанга бахирч чарлаж уйлах
  • Хөхөндөө муудах
  • Арагшаа хүчтэй нумарч гэдийх/татах
  • Булчингийн хүчдэл сулрах/толгой, мөчдүүд сул болох
  • Зулай овойх
  • Бөөлжих

Өнөө цагт нярайн шарлалтыг хугацаа алдалгүй зөв эмчилснээр дээрх хүндрэлээс бүрэн сэргийлж чадаж байна.

Нярайн шарлалт хүндэрвэл юу тохиолдох вэ?

Нярайн хүнд шарлалтыг оношлохгүй, үр дүнтэй зөв эмчилгээг эрт хийхгүй тохиолдолд тархи эргэшгүй өөрчлөлтөнд (kernicterus) орох аюултай. Үүнд:

  • Тархины саа саажилт үүсэх
  • Сонсгол муудах/дүлийрэх
  • Нүд байнга дээшээ сөлийх
  • Оюуны хомсдол, сурах чадварын хомсдол үүсэх, хэл ярианы хөгжил муутай болох
  • Уналт таталтын өвчин үүсэх

Нярайн шарлалт амьдралын 3-7 дахь хоногт хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Энэ үед дийлэнх нярай гэртээ гарсан байдаг бөгөөд эцэг эхчүүд шарлалтанд төдийлэн ач холбогдол өгөхгүй байсаар хүүхдийн маань шарлалт удаж байна хэмээн 1 сар орчимтойд нь эмчид ханддаг. Гэтэл эмчилгээ хэдийнээ оройтсон байх харамсалтай тохиолдол цөөн боловч гардаг.

Нярайн хүнд шарлалтыг хамгийн богино хугацаанд, өндөр үр дүнтэй эмчилдэг арга нь фото эмчилгээ юм. Флуоресцент, халоген, фибер оптик болон ЛЭД/LED гэрлийн төхөөрөмж байдаг бөгөөд хамгийн үр дүнтэй нь ЛЭД гэрэл болохыг Америкийн Хүүхдийн Анагаахын Нийгэмлэгийн 2011 оны удирдамжинд дурджээ. Эдгээр гэрлээр хүүхдийн арьсыг “шарах” явцад цусан дахь билирубин хоргүй бодис болон хувирч баас, шээсээр нь ялгардаг.

Нярайн хүндрэлгүй шарлалтыг зөөврийн төхөөрөмжөөр гэрээр эмчлэх нь үнэ өртгийн хувьд хямд төдийгүй эх, нярай гэр бүлийнхэнтэйгээ хамт байж дулаахан тав тухтай орчинд, эмнэлгийн дотоод халдвар авах эрсдэлгүй, богино хугацаа шаардах давуу талтай юм.

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй