blog image

ҮСЭЭ ГЭМТЭЭХГҮЙГЭЭР ХАТААХ АРГА

2023-11-27 09:45:15

Өнөөдөр би алхаж явж байгаад хөлдсөн үстэй хөөрхөн охинтой зөрлөө. Үсээ угаачихаад л яаран сандран хичээлдээ явж буй бололтой. Хүйтэнд малгайгүй явснаар хүний тархинд ямар эрсдэл гарч болно. Нэгдүгээрт хүний гавал, хүзүү, дагзны булчингууд хүйтнээс болж агшиж булчингийн гаралтай янз бүрийн өвдөлтүүд үүсдэг болно. Ингэж удаан явснаар толгой байнга өвдөх эмгэгтэй болно. Хоёрдугаарт даарсантай холбоотойгоор судас агшиж эхэлнэ. Судас агшсанаар хүний тархинд янз бүрийн таатай бус байдлууд үүсч болно. Судас байнга агшилтын байдалтай байна гэдэг нь цаашлаад судасны нарийсалд ч хүрч болох талтай. Гуравдугаарт хүний толгойн хэсэг бол биеийн дулаан зохицууллагад маш чухал үүрэгтэй. Хүн малгайгүй явахад биеийн дулаанаа маш хурдан алдаж, бээрдэг. Ингэж дааснаар ханиад, томуунд их өртөмтгий болно. 

Тэгэхээр хүйтний улиралд үсээ заавал хатаачихаад малгай өмсч гэрээсээ гарах хэрэгтэй байх нь. Харин яаж хурдан бас эрүүлээр үсэээ хатаах уу?

Алчуураар хатаах, агаарт хатаах, сэнсээр хатаах нь тус бүрдээ өвөрмөц давуу талтай байдаг ч тэдгээрт нийтлэг байдаг нэг зүйл байдаг: буруу хатаавал үсээ гэмтээх аюултай.  Мэргэжлийн үсчин Габи Лопезийн тайлбарласнаар "үс нойтон үед хамгийн хэврэг байдаг”.

Алчуураар хатаах техник

Алчуур хатаах нь хуурай,  соронзлогддог эсвэл чийгээ удаан хадгалдаггүй үсний хувьд маш зөв сонголт. Тэгэхээр алчуураар үсээ хатаахдаа юуг анхаарах вэ?

Шахаж, бүү үр

Илүүдэл усыг арилгахдаа үрэхгүйгээр зөөлөн базна. . "Хэрэв та үсээ үрвэл энэ нь хугарах эсвэл унахад хүргэдэг. Ямар ч төрлийн үстэй байсан "нойтон үед хамгийн эмзэг байдаг" гэж Лопез дахин онцолжээ. Мөн алчуур тань ус сайн авдаг шингээлт сайн байх чухал.Үсээ хоёр хувааж боох гэж буй мэт бариад зөөлөн сэгсрэх бас их тустай

Өргөн шүдтэй сам хэрэглээрэй

"Өргөн шүдтэй сам нь нойтон, хэврэг үсэнд хэт их ачаалал өгөхгүй тул маш сайн сонголт юм" гэж Лопез хэлэв. Сэгсрэх техниктэй адил өргөн шүдтэй сам нь агааржуулалтанд тусалдаг. Хуртадо хэлэхдээ "Өргөн шүдтэй сам хэрэглэснээр үс хурдан хатдаг." "Энэ нь таны самны өргөн зайтай шүд нь агаар нэвтрэх боломжийг олгодогтой холбоотой юм."

 

Сэнсээр үс хатаах

 

Сэнсээ халуунаар огт бүү үлээлгэ. Болж өгвөл хүйтэн эсвэл тасалгааны температураар үлээлгэнэ. Мөн самаар хэдэн хэсэгт хувааж байгаад үсээ хатаах нь илүү хурдан хатаахад тусална. Сэнсийг холоос ажиллуулах, үсэндээ тулгахгүй байх нь хуйх гэмтэхээс сэргийлнэ

 

Жижигхэн мэт санагдсан ч эдгээрийг өдөр тутамдаа мөрдвөл эрүүл, өтгөн, урт үсний эхний алхам шүү.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй