blog image

Гар барихдаа л анхаарал тат

2024-07-07 15:21:20

Арьс үнэхээр чухал. Бүх зүйл дээр. Би бусдаас онцгой царайлаг, гоё биетэй, ухаалаг биш л дээ. Гэхдээ өөртөө байгаа бүхнээ чин зүрхнээсээ хайрладаг. Хамгийн ихээр  гарын арьсандаа анхаарал тавьдаг. Нялх хүүхдийн арьс ямар зөөлөн булбарай, тэврээд баймаар хөөрхөн билээ. Яг л ийм арьсыг хүн бүр хүсдэг нь гарцаагүй. Миний арьс нялх хүүхдийнх шиг биш ч гэсэн, маш булбарайгаараа алдартай шүү. Тэгвэл харахад жигд цагаан, зөөлөн арьсыг яаж бүтээсэн гээч, ердөө л тууштай, тогтмол арчилгаанаас гадна хэдэн дэглэм буйгаа хуваалцья

 

За бэлэн үү?

  1. Бээлийтэй нөхөрлө

Хар бор ямар ч ажил хийсэн бээлий өмсч занших хэрэгтэй. Гарын арьс булбарай зөөлөн байлгах хэцүү штээ. Жишээлбэл аяга тавгаа угааж байхад байнга арьс хуурайшиж хөгширдөг, залхууралгүй бээлий өмсчихөд яахав дээ. Фитнесээр хичээллэхэд штанг өргөх үед гарын арьс эвэрших магадлал өндөг байдаг болохоор бас л бээлий хамгаална.

  1. Гарын тосоо байнга цүнхэл

Монгол шиг эрс тэс, хуурай цаг агаартай оронд эр эмгүй хуурайшсан арьстай байдаг. Ямартай ч хамгийн гүн чийгшүүлэгч тосыг нүүрэндээ бид түрхдэг дээ. Гэтэл нүүр ганцаараа гоё байгаад яахав дээ. Гар нь хуурайшсан ширүүн байвал онцгүй биз. Тиймээс хурдан шингэдэг усан суурьтай жижиг гарын тос байнга цүнхэлж явахад алзахгүй. Нээрээ Beauty ТҮЦ-д үнэхээр гоё гарын тоснууд боломжийн үнээр худалдаалдаг шт. Гарын тос амархан дуусдаг тул санхүүгийн сахилга батаа хангаад аль болох хямд үнэтэй тос сонгоорой.

  1. Долоо хоногтоо нэг маск

Нүүрэндээ бид өдөр бүр маск тавьдаг хэрнээ гараа мартчихдаг шүү дээ. Гэтэл хүн хөгширөхөд нүүрний арьсаа татуулж, өргүүлж болдог бол гарын арьсанд гоо сайхны мэс ажилбар хийхэд их хэцүү байдаг. Тиймээс үрчийж хорчийхоос нь өмнө, аль болох эртнээс анхаарал хандуулах нь хожим тустай. Гарын маскыг долоо хоногтоо нэг тавиад байхад арьс цайрахаас гадна зөөлөн булбарай болдог.

  1. Ваксдаад ваксдаад явчих

Гарын хуруунаас эхлээд мөр хүртлээ ваксдахад арьс чинь үнэхээр гоё харагдана шүү. Мэдээж мэдрэгдэх үсгүй байна гэдэг бол булбарай байдлын чухал үзүүлэлт. Үсийг угаар нь уутанцартай нь авах тусам үс шингэрч, арьс цайрдаг тул ваксдаад л бай. Дашрамд хэлэхэд хэчнээн гоё маникюр хийлгээд, даймонд зүүсэн ч хуруундаа арзайсан хар үстэй байна гээд бод доо ккк

  1. Гарын маск өөрөө хийж бас болно

Төмстэй гарын маск

Орц: 2 ширхэг төмс, сүү

Та урьд өмнө төмсийг нухаж, гарын маск хийж болдог талаар сонсож байгаагүй байх, гэхдээ энэ маск арьсанд гайхалтай тэжээл өгнө. Төмсийг буцалгаж, дараа нь сайтар нухаж, дээр нь сүү хийгээд зуурна. Бэлэн болсных нь дараа гартаа түрхэх бөгөөд энэ үед зуурмаг халуун хэвээрээ байна. Хөртөл нь хүлээгээд гараа угааж, араас нь тогтмол хэрэглэдэг тосоо түрхээрэй.

Шөнийн эмчилгээтэй тос

Орц: таны хэрэглэх дуртай тос (авокадо, кокос, оливын тос, буйлсын тос гэх мэт)

Тосыг халаана, ингэхдээ хэт халаахгүй байхыг анхаараарай. Мөн өөрийгөө түлэхээс болгоомжилно уу. Халаасан тосыг гартаа түрхэх ба энэ үед танд хэрэггүй болсон уут байх ёстойг санаарай. Тос түрхсэн гараа уутанд хийж байлгана. Өглөө таны гар гайхалтай чийглэг болсон байхаас гадна илүү гоё, цэвэрхэн болсон байна.

Хүйтний улиралд гарыг аврагч

Орц: 2 хоолны халбага сахар, 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага оливын тос, 1 хоолны халбага тос

Энэ маск бол амьдралыг аврагч бөгөөд таны гарын арьс хуурайшсан байвал асуудлыг тэр дор нь шийдвэрлэхэд тусална. Мэдээж танай гэрт дээрх орцууд бүгд байгаа гэдэгт итгэлтэй байна, орцуудыг хооронд нь сайтар хольж, дараа нь гартаа түрхэнэ. Үрэхдээ уутан бээлий өмсөх хэрэгтэй бөгөөд түрхэж дууссаныхаа дараа 15 минут хүлээнэ. Тэгээд бүлээн усаар угаана.

 Авокадотой гарын маск

Орц: 1 ширхэг авокадо, 1 хоолны халбага оливын тос, 2 хоолны халбага зөгийн бал

Авокадо дан ганц амттай бас шим тэжээлтэй хүнс биш, мөн арьс арчилгаанд гайхалтай үр нөлөө үзүүлнэ. Гэрийн нөхцөлд энэ маскыг хийхдээ бүрэн боловсорсон авокадо ашиглана. Үрийг нь авч, оливын тос болон зөгийн балтай хольж, сайтар нухах бөгөөд дараа нь гартаа түрхэнэ. Үүнийхээ дараа гараа гялгар уутаар боож, 15 минут байлгана. Сүүлд нь бүлээн усаар гараа угаана.

Ирланд овьёостой гарын маск

Орц: 2 хоолны халбага овьёос, 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага тараг

Энэ маскыг хийхийн тулд танд кофе бутлагч хэрэгт болно. Гол зорилго нь овьёосыг нунтаг болгох юм. Дараа нь бусад орцтой хамт хольж гараа сайтар үрэх бөгөөд 20 минут дараа бүлээн усаар гараа угааж тос түрхэнэ.

 Луувангийн маск

Орц: 1 ширхэг лууван, 1 хоолны халбага цөцгийн тос, 1 хоолны халбага оливын тос

Лууванг хальсалж, дараа нь зуурмаг болтол нь нухна. Дээр нь оливын тос болон цөцгийн тосоо хийж холих бөгөөд гартаа түрхэж 20 минут байлгана. Лууван бол витаминаар баялаг хүнсний ногоо учир хуурай арьсыг богино хугацаанд дэвтээх ач тустай. Гараа бүлээн усанд угаахаа мартав аа.

Гарын гуужуулагч

Орц: 1 хоолны халбага сахар, 1 хоолны халбага оливын тос, 1 хоолны халбага аньсны шүүс

Таны гарын арьс хуурайшсан үед эхлээд хийх ёстой алхам бол гуужуулах явдал юм, гэхдээ жигд гуужуулах хэрэгтэй. Энэхүү гуужуулагч нь хийхэд маш амархан – дээрх орцуудыг холиод л болох нь тэр. Бэлэн болсон зуурмагийг гартаа түрхэнэ. Нэрс болон бор сахар нь үхэжсэн арьсыг гуужуулахад туслах бол оливын тос нь гуужуулах явцад сөргөөр нөлөөлөхгүй. Дараа нь бүлээн усанд гараа сайтар хөөсрүүлж угаагаарай.

Өндөгний шартай гарын маск

Орц: 1 ширхэг өндөгний шар, 1 хоолны халбага оливын тос, 1 хоолны халбага нимбэгийн шүүс

Холигч ашиглан энэ гарын маскыг хийнэ. Өөрөөр хэлбэл майонез шиг өтгөн маск хийнэ гэсэн үг. Дараа нь бэлэн болсон өтгөн маскнаас гартаа түрхэж 15 минут байлгана. Илүү удаан байлгах тусам үр дүнтэй гэдгийг санаарай. Сүүлд нь гараа бүлээн усаар угаана.

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй