ОХИД ТАМПОН ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ?
Анх биений юм маш ихээр ирдэг. Заримдаа эвгүй сууснаас, эсвэл ариун цэврийн хэрэгслээ удаан солиогүйгээс болж нэвтрэх ч үе бий. Энэ тохиолдолд үнэхээр ичмээр санагддаг. Үнэхээр олон цагаар удаан суух хэрэг гарвал тампон хэрэглэхийг зөвлөе. Өсвөр насны охид тампон хэрэглэж болно. Гэхдээ үүнийг хэрэглэхдээ яг зааврын дагуу 2 цаг тутам солих, зөв хийх чухал шүү. Тампоноо удаан байлгаснаас үүдэн бактери үржих, эвгүй үнэр үнэртэх, бүр цаашлаад цусанд бохир орон хөлөө тайруулж ч байсан тохиолдлууд байдаг учраас аюул, эрсдлийг ч үргэлж тооцоолоорой. Өсвөр насныханд зориулагдсан тампон гэхээсээ илүү том, жижиг хэмжээтэй гэж байдаг. Бэлгийн харьцаанд ороогүй байсан ч тампон нь онгон хальсыг гэмтээхгүй, гэмтээсэн тохиолдол маш ховор. Онгон хальс өөрөө маш уян хатан, бат бөх бэхлэгдсэн байдаг учир тампон орох зай “тэнд” байдаг. Тиймээс тампон хийхэд гэмтэхгүй, урагдахгүй гэдэгт итгэж болно. Гэхдээ эрсдэл гаргахаас эмээж байгаа бол заавал тампон хэрэглэлгүй ариун цэврийн хэрэглэлээ сонгож болно шүү.
0 Сэтгэгдэлтэй