БИД НҮҮРЭЭ БУДАХДАА ЮУН ДЭЭР АЛДДАГ ВЭ?
Өө сэвээ хамгийн сайн далдалж чадсан эмэгтэй л үзэсгэлэнтэй харагддаг гэж оргүй үг биш шүү. Гэтэл зарим бүсгүйчүүд маань байгалиасаа хөөрхөн мөртлөө будахаараа эсрэгээрээ болчихдог. Уг нь будах тусам өнгө орох ёстой байтал буруу эсвэл хэтрүүлснээр өөрийн гоо үзэсгэлэнгээ дарчихдаг даа. Тиймээс будалтын нийтлэг алдаа болон хэрхэн будах талаар орууллаа.
Хэт их конселар
Өө сэвээ далдлах гэж улайрч байгаад өөрийн мэдэлгүй ихдүүлчихдэг. Ингэснээр маш овортой, баргар дүр төрхийг бүтээдэг. Шуналтах хэрэггүй хонгор минь “жаахан” тэгээд л болоо.
Доод сормуусаа илүү будах
Мэдээж доод сормуусыг будахгүй орхиж болохгүй, гэхдээ хэтэрхий тодруулж будснаар гунигтай, унжгар царайтай болохоос гадна үрчлээ үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
Уруулын будагны өнгөө буруу сонгох
Уруулын будаг таны дүр төрхийг эрс өөрчилж чадах ид шидтэй. Та илүү тод, илүү бараан өнгөөр будахаас бүү ай. Энэ өнгөний сонголт таныг илүү хүчирхэг, илүү дур булаам, илүү бие даасан харагдуулдаг. Харин нимгэн жимбэгэр уруултай бол бараан өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Учир нь ийм өнгө уруулыг улам нарийхан харагдуулдаг. Та уруулаа бага зэрэг секси, бомбогор харагдуулмаар байвал ердөө уруулынхаа хүрээнээс багахан ахиулаад будахад л хангалттай.
Бараан өнгийг буруу хэсэгт түрхэх
Зовхиныхоо бүхий л хэсэгт бараан болгох аваас та илт хөгшин харагдана. Хамгийн зөв будалт бол зовхиныхоо гадна хэсгийг бараан болгох юм.
Зовхины харандааг буруу хэрэглэх
Доод зовхио будахдаа сормуусны дээд хэсгийг цагаанаар будснаар илүү тос нүдтэй харагдана. Харин сормуус хоорондын зайг хараар будвал өтгөн сормуустай мэт болно. Аа эсрэгээрээ сормуусны дээд хэсгээ хараар будахад жижиг нүдтэй, будмал мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Хацар ягааруулагч сонгохдоо ...
Харанхуй, хурц өнгөнд баяртай гэж хэлээрэй! Цайвар ягаан, тоор гэх мэт хөнгөн өнгөнд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хацрынхаа төв хэсэгт биш харин дээд хэсэгт ягааруулахыг анхаарна уу. Төвийн бүсийг тодотгох гэж оролдохын оронд хамартай ойрхон биш дээд хацрын ясан дээрээ түрхээд үзээрэй. Зөөлөн, байгалийн аялгууг ашиглах нь таны нүүрийг залуу харагдуулж, романтикааргэрэлтүүлэх болно.
Хөмсөгөө өтгөрүүлэхдээ анхаараарай
Хөмсөгөө өтгөн харагдуулахын тулд хэт бараан өнгийг ашигласнаар таны нүүр царай унжгар, хөгшин харагдана. Хөмсөгнийхөө өнгөнөөс хөнгөн өнгөөр будах чухал.
Өө дарагчийг үл тоомсорлох хэрэггүй
Нүдний доорхи хар хүрээ нь олон хүнд асуудал үүсгэдэг. Хөгшрөх тусам энэ өө сэв илүү тод илэрдэг. Өө дарагчийг нимгэн гурвалжин түрхээд жигд тарааснаар асуудлыг цэвэрхэн шийдчихнэ.
Уруулаа хүрээлэхээ мартаж болохгүй
Хүрээлэгч хэрэглэснээр таны уруул хэлбэрлэг, зузаан харагддаг. Гэхдээ уруул хүрээлэхдээ үргэлж дотогш буюу уруул талруугаа сүүдэрлэх хэрэгтэй. Эс тэгвээс нэг их том сахалтай хүн шиг л харагдах болно.
Хуурай энгэсэгийг зузаан тавьснаар ...
Паудер, будаг түгжигч, нунтаг пудр, хуурай энгэсэг гэх мэт маш олон төрлөөр нэрлэдэг. Эдгээрийг маш бага түрхвэл үнэхээр гайхалтай харагдах бол ихээр тарааснаар үрчлээ тодосч, арьс хуурайшиж барзайдаг. Т бүс буюу хамар духны тослогтдог хэсэгт л хүргэвэл болно.
0 Сэтгэгдэлтэй