blog image

Нярай хүүхдийн өсөлт хөгжил

2020-11-10 01:10:57

Хүүхэд гэдсэндээ л удаан гэж буурлуудын хэлдэг үгс үнэхээр үнэн байдаг шүү тийм ээ ээжүүд ээ. Өнөөдөр мэндэлсэн үр нь маргааш гэхэд л том болсон мэт санагдаж байгаа биз. Тэгвэл таны бяцхан үр нь өдөр хоног өнгөрөхийн хирээр олон шинэ зүйлсийг хийж сурахын хажуугаар өсөлт хөгжил нь нэмэгдэх болохыг энэхүү мэдээллээс уншаарай. 

0-28 хоногтой үедээ:

  • Хуурайлах болон өлгий, хувцсыг тайлахад идэвхтэй суниадаг. 
  • Хүүхэд хөхөө сайн хөхөж чаддаг болно. 
  • Ихэвчлэн, тайван унтдаг. 
  • Түрүүлгэ нь харуулан хэвтүүлэхэд эрүүгээ бага зэрэг өргөж чаддаг болно. 
  • Өнгөлөг гэгээтэй зүйл рүү харах дуртай. 
  • Чанга дуу чимээ гарахад уйлах болон гар хөлөө сарвалзуулдаг болно. 
  • Шээсэн, өвдсөн болон таатай биш байгаа үед уйлна. 

1 сартайдаа: 

  • Хүүхэд, хувцастай болон нүцгэн аль ч үед хөл гараараа чөлөөтэй хөдөлгөж чадна.
  • Хөхөө сайн хөхнө. 
  • Чанга дуу шуугианд хөл гараа хөдөлгөх эсвэл уйлдаг болно. 
  • Хүүхдийн баас нь тод шаргал гялтгар байна. 

2 сартайдаа: 

  • Хүүхэл толгойгоо даадаг болно. 
  • Хүүхдээ тэврэх болон түүнд хүрэхэд инээмсэглэнэ. 
  • Хэвтэж байхдаа хөдөлж буй зүйлийг толгойгоо эргүүлэн дагуулж харна.
  • Өглөө сэрмэгц тайван хэвтэж ганганана. 
  • Холоос хүүхдээ дуудахад өөрлүү чинь толгойгоо эргүүлж харна. 

3 сартайдаа: 

  • Хүүхдийг өвөр дээрээ суганаас нь барьж дэмжихэд тэнцвэртэй зогсож чадна. 
  • Хүүхдэд 2 гарт нь хуруугаа атгуулахад бариад өндийнө. 
  • Хүүхдэд хандаж ярихад хариу дуугарч инээж байна.
  • Тод өнгийн зүйлийг дагуулан харж барьж авах гэж оролдоно.
  • Харагдахгүй байрлалаас дуудахад тан руу толгойгоо эргүүлж харна. 
  • Хүүхдийг ганцааранг нь орхиход уйлна. 
  • Хөгжим дуугарахад сонсоно.

4 сартайдаа: 

  • Өвөр дээрээ тэврэн зогсооход толгойгоо сайн дааж хөл дээрээ цогиж хөдөлдөг. 
  • Хөдөлж буй зүйл рүү гараа сунгаж, барьж авч чадна. 
  • Хүний дуу хоолойг сонсох болон, өнгөлөг зүйлийг харсан үедээ дуугарч, гар, хөлөө хөдөлгөж баярлана. 
  • Хөгжим сонсоод гар хөлөө хөдөлгөн хариу мэдрэмж үзүүлнэ. 
  • Гараараа өөрийнхөө нүүр, нүд болон аманд хүрнэ. 
  • Эцэг эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ. 
  • Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үедээ уйлна. Толинд харахдаа дуртай байна. 

5 сартайдаа: 

  • Таны хүүхэд хөрвөж, эргэж эхэлнэ. 
  • Ойролцоо байгаа тоглоомыг авч чадна. 
  • Хүүхэд шулганаж, ганганаж байна. 
  • Телевиз юм уу радио ажиллаж байхад хүүхэд чинь анхаарч эхэлнэ. 
  • Өөрт нь хандсан тохиолдолд үргэлж инээж баярлана. 
  • Эцэг эх болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг танина. 

6 сартайдаа: 

  • Ойролцоо байгаа тоглоомыг авна.
  • Гэр бүлтэйгээ байхдаа таны хүүхэд шулганаж, бавтнана. 
  • Телевиз юм уу, радио ажиллаж байхад хүүхэд анхааралтай сонсоно. 
  • Мөлхөх гэж оролдоно.
  • Сууж байх үед нь гараас нь барихад татаж босно.
  • Гараа сарвайн дохиж юм авахыг хүснэ. 
  • Хөлийн хуруунуудаа хөхөх гэж оролдох, болон гар хөлөө судлаж эхэлнэ. 
  • Дуудахад толгойгоо эргүүлэн харна. 
  • Зарим эд зүйлсийг таньж эхэлнэ. 
  •  Танихгүй хүнээс айж гэрэвшинэ. 
  • Эцэг эх болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг танина.

7 сартайдаа: 

  • Юм түшиж зогсож чадна. 
  • Хажуугийн юмнаас татан өөрөө босож чадна.
  • Ганцаараа сууж чадна. 
  • Жижиг зүйлсийг эрхий болон долоовор хуруугаараа барьж чадна. 
  • Ганцаараа тоглоно.
  • Хатуу хүнсний зүйлийг өөрөө бариад идэж чадна. 
  • Бусдын зааврыг биелүүлнэ. 
  • Хөгжмийн аяар биеэ хөдөлгөнө, найгана, цогино.
  • Нэг үетэй богино үгнүүд хэлж сурна. 

8-9 сартайдаа: 

  • Таны хүүхэд ганцаараа тоглодог болно. 
  • Сууж байх үед нь гараас нь барихад татаж босно.
  • Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харж чадна. 
  • Усаар тоглох дуртай болно.
  • Дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна
  • Аав, ээж гэх мэтийн зарим богино үетэй үгийг хэлнэ. 
  • Ах эгч нартайгаа тоглох дуртай байна.
  • Танихгүй хүнээс бишүүрхэнэ. 
  • Хөгжмийн аяар найгана, дэвслэнэ.

10 сартайдаа: 

  • Хүүхэд ганцаараа хормын хугацаанд зогсож чадна. 
  •  Юм түшиж хажуулдан явж чадна. 
  • Таны хүүхэд жижиг зүйлийг чимхэж авч чадна. 
  • Хөгжмийн аяар биеэ хөдөлгөнө, найгана, цогино.
  • Ах эгч нартайгаа тоглоно, хүнд илүү дасамтгай болно.
  • Үг хэлэх гэж оролдоно.

11 сартайдаа: 

  • Таны хүүхэд юм түшин алхана
  • Таны хүүхэд танд баяртай гэхдээ гараа даллана.
  • Дуу хөгжмийн аяар бүжиглэх гэж оролдоно.
  • “Нааш ир” вм уу “Надад өг” гэсэн хялбар хүсэлтийг хүүхэд ойлгоно. 
  • Хүний хэлж байгааг давтан дуурайна. 
  • Шээх гэж байгаагаа өөрөө илэрхийлнэ. 
  • Хөтөвч дээр сууж чадна.
  • Богино өгүүлбэр хэлнэ.
  • Ойр зуурын харилцан яриаг ойлгоно. 
  • Гэр бүлийн гишүүдтэйгээ тоглох дуртай болно. 

1 настайдаа: 

  • Таны хүүхэд явж эхэлнэ. 
  • Ганцаараа сууна, явган сууна
  • Эд зүйлсийн бүтцийг ихэд сониучирхана
  •  Зарим үгсийг бүтэн хэлнэ. 
  • Ойр зуурын харилцан яриаг ойлгоно. 
  • Зааврыг анхааралтай дагаж биелүүлж чадна.
  • Ганцаараа удтал тоглоно.
  • Бие дааж хооллохдоо дуртай байна.
  • Аав ээжийгээ үнсэнэ.

14-18 сартайдаа: 

  • Богино зайд гүйхийг оролдоно. 
  • Хоёр гараараа бөмбөг шидэхдээ тэнцвэрээ хадгалж унахгүй байж чадна.
  • Харандаагаар сараачиж зурна.
  • Амаа ангай, хэлээ гарга зэргээр биеийнхээ эрхтнүүдийг мэддэг болно.
  • 10-20 үг хэлж чадна.
  • Мэддэг эд зүйлсийг нь асуухад хуруугаараа зааж чадна.
  • Бусад хүүхдүүдтэйгээ хамт байхдаа ч гэсэн ганцаараа тоглож байна.
  • Танил хүмүүстаэйгээ харилцах дуртай болно. 

20-23 сартайдаа: 

  • Хүүхэд өөрөө сайн явж чадна. 
  •  Сайн гүйх боловч зогсох үедээ унах гэнэ. 
  • Таньдаг хүмүүсээ болон эд зүйлсийг нэрээр нь нэрлэнэ. 
  • Ямар нэг зүйлийг хаана байгааг асуухад хуруугаараа заана. 
  • Амьтаныг дуурайж дуугарах зэргээр таалагдсан дуу авиагаа дуурайдаг болно.
  • Эд юмсыг хөдөлгөх, байрлалыг нь солих дуртай болно. 
  • Хийсэн зүйлийнхээ үр дүнд тааламжтай байгаагаа илэрхийлнэ.
  •  Хувцсаа өөрөө тайлахыг оролдоно.
  • Тэврэхэд хариуд нь бас тэврэнэ. 
  • Өөртэй нь тоглосон үед ход ход инээж ганганана. 

2 настайдаа: 

  • Хүүхэд гүйж чаддаг болно.
  •  Хүүхэд харандаагаар сараачна. 
  • Том хүн эсвэл зурагтаар гардаг жүжигчид, дүрийг дуурайна.
  • Таны хүүхэд хялбар өгүүлбэр тухайлбал “ хоол иднэ” , “ гадаа гарья” гэх мэтээр ярина.
  • Таны хүүхэд шүдээ угаах гэж оролдоно. 
  • Богино хугацаанд өлмий дээрээ зогсоно.
  • Бөмбөгийг урагш өшиглөж тоглоно.
  • Шатны бариулаас бариад хөлөө нэг нэгээр нь зөөж өгсөж чадна. 
  • Өөрийн болон өхөөрдсөн нэрээ мэддэг болно.
  • Өлссөн, цангасан үедээ хоол, ус нэхнэ. 
  • Үлгэр сонсох дуртай болно.
  • Гэр ахуйн ажилд оролцох дуртай болно.
  • Гадаа тоглох дуртай болж, өөрийн тоглоомуудаа өмчирхөнө.
  • Айж байгаагаа илэрхийлнэ. 

3 настайдаа: 

  • Харандаагаар дугуй дүрсийг зурна.
  • Хүүхэд өөрийнхөө нэрийг хэлнэ.
  • Хүүхэд, шүд гараа угаана. 
  • Хоолоо сайн зажилж иднэ. 
  • Сайн гүйж чадна, гүйх үедээ огцом эргэж чаддаг болно.
  • 9 шоог дээрээс нь давхарлаж тоглоно. 
  • Богино өгүүлбэрээр ярьж, хүүхдийн богино шүлэг уншиж эхэлнэ. 
  • Бусдын анхаарлыг өөртөө татах, найздаа болон өөртөө тохиолдсон  явдлыг    сонсох, ярих дуртай болно.
  • Гутал , хувцсаа өөрөө өмсдөг болно.
  • Үсээ самнахыг оролддог болно.

4 настайдаа: 

  • Хүүхэд шатны хоёр эсвэл гурав дах шатнаас үсрэх гэж оролдоно.
  • Нэг хөл дээрээ дэвхцэнэ. 
  • Хүүхэд өөртөө тохиолдсон зүйлийн тухай ярина. 
  • Хүүхэд хайч хэрэглэж чаддаг болно. 
  • Найзуудтайгаа тоглоно. 
  • Хүүхэд өөрөө шүдээ угааж, амаа зайлж, гараа угаана.
  • Хүүхэд өөрөө бие засаж чадна. 

5 настайдаа: 

  • Хүүхэд өөрөө ургуулан зураг зурж чадна. 
  •  Улаан, шар, ногоон болон цэнхэр гэх мэт өнгө ялгаж чадна. 
  •  Хүүхэд ярихдаа зөв дуудаж, цэвэрхэн  ярьдаг болно. 
  • Хүүхэд биеэ дааж жорлонд бие засаж чаддаг болно.
  • Хүүхэд цэцэрлэгтээ эсвэл өдөр өнжүүлэх газарт бүлгээр тоглох дуртай болно.
  • Хүүхэд бусадтай бодол саналаа хуваалцах эсвэл цэцэг, амьтанд дуртай болно. 

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй