blog image

Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?

2020-11-10 01:41:10

Эмэгтэй хүн бүр байгалийн жамаараа бид хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, бүүвэйлэх зэргийг хийж чадна. Гэхдээ хонгор үрээ эрүүл саруул өсгөхийн тулд хамгийн эхэнд зөв хөхүүлж сургах нь чухал юм шүү. 

Хүүхдийг яаж зөв тэврэх вэ?

  1. Хүүхдийн толгой, бие нэг түвшинд байх,
  2. Хүүхдийн хамар хөхний толгойн харалдаа, нүүр нь хөх рүү харсан хүүхдийг эх бие рүүгээ харуулж, тэвэрсэн байх, 
  3. Хүүхдийн биеийг тулж тэвэрнэ. хүүхдийн толгой хөхүүлэх талын  гарын шууны нугалааст,  нуруу нь шуун дээр,  өгзөг нь гарын тань алган дээр байна, 
  4. Хүүхэд хөхөндөө ойртоход хамар нь хөхний толгойн харалдаа байна.

 Хөхөө яаж  зөв үмхүүлэх нь вэ?

  1. Хөхний толгойг (товч) хүүхдийн уруулд  хүргэх. 
  2. Хүүхэд амаа том ангайтал хүлээ. 
  3. Хүүхдийн доод уруул хөхний толгойн доор байхаар эхийн хөх рүү чиглүүлэх.
  4. Хөхний толгой ба нөсөөт хэсгийн хамт лав үмхүүлэх. 

Хүүхэд хөхөө зөв үмхэж, хөхөж байгааг илтгэх шинж 

  1. Хүүхэд амаа том ангайж хөхний толгой болон нөсөөг үмхсэн байх. 
  2. Доод уруул гадагшаа эргэж цорвойсон байх. 
  3. Доод эрүү хөхөнд хүрсэн байх. 
  4. Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн ингэхдээ эхийн хөхний нөсөөт хэсгийг илүү үмхсэн байна. 
  5. Хөхөж буй чимээ гарахгүй зөвхөн залгих чимээ сонсогдоно. 
  6. Тайван нэг хэвийн удаан хөхөх байдал ажиглагдана

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй