STORY OF LOVE биеийн мист

₮15000 ₮38000

Ѳнѳѳдѳр та бүхэндээ үнэртний нэг тѳрѳл болох биеийн сүрчигний талаар танилцуулья. Энэ тѳрлийн үнэртнийг англиар "Body Mist", "Fragrance Mist", францаар "Brume Parfumeé" гэх мэтээр нэрлэнэ. ("Mist" , "Brume" гэдэг нь шууд утгаараа "манан" гэсэн үг. 

Товчхондоо биеийн сүрчиг гэдэг нь хүн бүх л биен дээрээ харамгүй цацах зориулалттай, хамгийн бага нягтралтай ѳѳрѳѳр хэлбэл орц найрлаганы ихэнх хувийг нь ус болон алкохоль эзэлдэг бѳгѳѳд маш бага хэмжээний үнэт тос орсон үнэртэн юм. Тиймээс ч биеийн сүрчиг нь ихэнх тохиолдолд жирийн үнэртэй уснаас хэд дахин том саванд савлагдсан боловч үнийн хувьд мѳн хэд дахин хямдхан байдаг.

Биеийн сүрчгийг бүсгүйчүүд жирийн сүрчиг шиг биеийн тодорхой хэсэг дээрээ бус харин бүх л биеэрээ түрхэх боломжтой бѳгѳѳд ялангуяа унтахын ѳмнѳ эсвэл дотны нэгэнтэйгээ уулзахын ѳмнѳ хэрэглэвэл зохистой. Ѳмнѳ нь дурдсанчлан биеийн сүрчиг нь маш бага нягтралтай тул үнэрээ барих чадвар султай ба үнэр нь цѳѳхѳн хэдэн цагийн дотор ууршиж алга болно. Харин биеийн сүрчигний үнэр барих чадварыг нь дээшлүүлэхийн тулд бүсгүйчүүд дараахь аргуудыг хэрэглэдэг байна. Үүнд:

1. Дѳнгѳж усанд ороод гарч ирээд биеэ алчуураар хатаасны дараа биеийн сүрчиг түрхэнэ. Яг энэ мѳчид хүний арьсны сүв нээлттэй байдаг учир сүрчгийг ѳѳртѳѳ илүү шингээснээр үнэрийг нь илүү удаан хадгалах боломжтой болдог.

2. Биендээ эхлээд үнэргүй эсвэл ойролцоо үнэртэй лошн нь түрхээд дараа нь биеийн сүрчгээ давхарлан түрхэснээр сүрчигний үнэр илүү удаан тогтоно.