blog image

Хөхний сүүгээ нэмэгдүүлэх арга

2020-11-10 02:00:15

Хөхүүл эх хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилны талх хүнсэндээ хэрэглэвэл бүрэн дүүрэн хооллолт болно гэж үздэг байна.  Мөн амар тайван байж, сайн унтаж амрах нь чухал. Хоногт 8-9 цагаас багагүй унтаж амарч байх нь сайн нөлөөтэй.  Хөхүүл эхчүүдийн  ясны эд, шүдний кальцийн нөөц буурч, үс, хумс хэврэг хугарамтгай болох нь элбэг. Тиймээс кальциар баялаг монгол бяслаг, аарц, загас, бууцай зэргийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай.  Өдөрт бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой хооллолт юм.

 Тэгвэл хөхөнд хамгийн сайн сүү оруулах хоол хүнсийг танилцуулья.

Шинэхэн төрсөн ээжүүд хөхөнд сүү оруулах гэж гурилан бүтээгдэхүүн их хэрэглэж байгаатай олон тохиолдсон. Тэгвэл энэ нь тийм ч сайн арга биш юм.  Гурилан бүтээгдэхүүн хэрэглэснээр эцэс сүүлд нь унжсан гэдэс, таргалалттай болж хоцордог. Тиймээс  эрүүл зохистой, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь зөв юм.

  1.   Шар будаа, шар будаатай хийцтэй цай –  Энэ нь хөхөнд сүү оруулах уламжлалт аргуудын нэг юм. Харин хэт их хэмжээгээр хэрэглэвэл ходоод өвдөх магадлалтай.
  2.   Гүзээ -  Эрт үеэс хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдэд гүзээ идүүлдэг байжээ. Махны оронд гүзээний үсийг зулмалахгүйгээр хоолондоо хэрэглэснээр шаардлагатай эрдэс бодисыг авч чаддаг байна.
  3.   Ус уух – Усны дутагдалаа нөхөж цэвэр ус сайн ууж байвал хөхөнд аяндаа сүү ордог. Жирийн хүн өдөрт 1,5 литр шингэн зүйл уудаг бол хөхүүл эхчүүд 3 литр хүртэл шингэн зүйл ууж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.
  4.   Лууван – Луувангийн салат, нухаш, зутан хийж идэх нь шаардлагатай эрдэс бодисыг өгдөг.
  5.   Зүү тавиулах - Үнэхээр сүү орохгүй удаан байвал зүү тавиулах физик эмчилгээ байдаг. Гучаас доош насны залуу эхчүүдэд 3-5 удаа зүү тавиад л сүү амархан ордог. Үүнийг мэргэжлийн эмч нар тавьдаг тиймээс эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Харин хамгийн тохиромжгүй  буюу гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, баахуу цай, кофе, шарсан хуурсан хурц хоолноос татгалзаарай. 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй