blog image

Хүүхдийн нүд - таны үйлдлийг яг канон шиг нэвт уншдаг… 

2020-11-10 20:35:08

Хүүхэд энэ орчлонд ирэхдээ энэ нийгмийн бүхий л зүйлстэй танилцаж, тэдгээрээс суралцаж байдаг. Ялангуяа эцэг эхийн үйл хөдлөл, үг хэллэг эргэн тойрны зан байдал  хамгийн их нөлөөлдөг.  Бяцхан үрсийн жижигхээн нүд чих, таны гаргаж буй бүх үйлдлийг яг л канон шиг уншиж байдаг.  Таны бодоогүй хэлсэн үгс, санаандгүй гаргасан үйлдлийг тэд яг л тоть мэт дуурайж чадна. Тиймээс аав ээж болох гэж байгаа болон бяцхан үрсийн эцэг эх хэдийн болсон бол  та өөрийн үйлдлээ хянаж байх хэрэгтэй.   Ингээд таньд зориулан дараах зөвлөгөөг хүргэж  байна. 

  1. Хүүхдээ хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ололтуудаар хүрээлүүл. Сонгодог хөгжим сонсгож уран зургийн галерейгаар оруул.
  2. Хүүхдээ тэвэрч бай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. 
  3. Хүүхэдтэйгээ хазгай муруй  хэлээр бүү ярь. Төрсөн цагаас нь цэвэр тод ярьж сурахад анхаарал хандуулаарай. 
  4. Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилц. Өдөр бүр харилцах нь гайхалтай үр дүнд хүргэдэг. 
  5. Тэдэнтэй бүү хэрүүл хий. Хүүхэд аливаа муу зүйлийг хүндээр тусгаж авдаг. 
  6. Хүүхэдтэйгээ хамт унтаж бай. Энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. 
  7. Бусадтай харилцахад нь зоригжуулж урам өг. Ингэснээр хүүхдийн оюун санаа, өрсөлдөх чадвар, тэргүүлэх хүсэл эрмэлзлийг бий болгож өгдөг. 
  8. Өөрийн үзэл бодлоо хамгаалахад нь бүү саад бол. Хүүхэд өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлж эхэлснээр бусадтай харилцах чадварт суралцдаг. 
  9. Хүүхдийг бүү хазаарла. Тэдний үйлдлийг хазаарласнаар оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ муутай болоход нөлөөлдөг. 
  10. Алгуурхнаар магт бас зэмлэ. Ялангуяа эрэгтэй хүүхдийг урамшуулахын зэрэгцээ сургамж өгөх зөвлөгөө хэлж бай. 
  11. Яаран сандран аливааг муу сайн гэж ангилуулах гэсний хэрэггүй. Хүүхэд эхлээд эцэг эхийн тусламжтайгаар эдгээрийг ялгаж сурдаг. Харин цаашдаа өөрөө ялгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг болно. 
  12. Өөрийн сонирхсон зүйлээ хийхэд нь дэмж. Дуртай зүйлээ хийх нөхцөл боломжоор хангаж өгөөрэй. 
  13. Тэдний үйлдлийг тэнэг гэж бүү басамжил. Ийм үйлдэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг үгүй хийдэг.
  14. Хүүхдийг өөрийн өмч мэтээр бүү ханд. Ингэснээр хүүхдийн өөрөө өөртөө итгэх итгэлийг сулруулдаг.
  15. Хүүхдийнхээ мэдрэхгүйг хөгжүүл. Тэднийг зөөлөн хатуу, хүнд , хөнгөн, гөлгөр гэх мэт аливаа зүйлд хүрч үзэх боломжийг олгоорой. 
  16. Хүссэн бүхнийг нь бүү авч өг. Хэт их зүйл хүүхдийг сатааруулж, сурч мэдэхэд нь сөргөөр нөлөөлдөг байна. 
  17. Тоглоомны тайлал, дэс дарааллыг олоход тусал. Хүүхэд үнэнээс таашаал авахад суралцдаг байх хэрэгтэй. 
  18. Хүүхдийн загвар гаргах, хайчлах, нугалах, засварлах гэх зэрэг механик чадварыг хөгжүүл. 
  19. Тэдэнтэй хамт алх. Алхахад хүний биеийн 639 булчингийн 400 нь ажиллаж байдаг. 
  20. Хүүхэд аливаад оролцсон тохиолдолд үр дүнд нь бүү анхаарал хандуул. Үр дүн бус оролцоо чухал.
  21. Хүүхдийг бүү хүчлэ. Хүүхдийг хүслийнх нь эсрэг зүйл хийлгэхээр хүчлэх нь тэдний хувь тавиланг дорд үзсэн хэрэг болно. 
  22. Хүүхдийнхээ бодол санааг зоригжуул. Эцэг эхчүүд хүүхэдтэй болохоос өмнө өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. 

Эцэст нь хэлэхэд хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл Эхийн хайр юм. 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй