blog image

Жинхэнэ мантууг хийж сурцгаая

2020-11-13 21:28:50

Ээжүүдийн алдарт МОМ групп-т байхгүй мэдээлэл гэж бараг үгүй. Шинэхэн ээжүүдэд хэрэгтэй мэдээллүүдээс сүүлийн үед хамгийн их ээжүүдийн талархлыг хүртээд байгаа зүйл бол хөвсгөр, цагаан, зөөлөн амтат мантууны жор билээ.

МОМ группын админ Д.Энхтүвшин нь Швейцар улсад амьдардаг бөгөөд цахимаар дамжуулан ээжүүддээ эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт олон зүйлийг зааж, хэрхэн эрүүл зөв амьдрах хэв маягаараа үлгэр дуурайлал болсоор хэдийнээ ээжүүдийн танил болсон.

Энэ жороор ээжүүд маань мантуун давалгаа үүсгээд байгаа юм. Шинэ зүйл хийж сурсан ээжүүд бие биедээ арга туршлагаа хуваалцаж урам хайрласаар байна. Ингээд та ч бас жинхэнэ хөвсгөр мантууг хийж сурахаас хоцорч өнгөрч болохгүй шүү. 

Орц:

  • Бүлээн ус – 160 гр
  • Элсэн чихэр – 5 гр
  • Эсгөгч – 3 гр
  • Гурил – 300 гр

Бүлээн усандаа элсэн чихэр болон исгэгчээ хийгээд 3 минут байлгана. Бэлтгэсэн усаа гурилан дээрээ хийж зуураарай. Зуурсан гурил тань бага зэрэг хатуу болно. Сайтар нухаж, ул боовны гурил шиг зөөлөн болгоно.

Нухаж зөөлөн болгосон гурилаа 2 мм зузаантай болтол нь элдэх бөгөөд дөрвөлжин хэлбэртэй болгоорой. Элдсэн гурилаа уртааш нь тавьж, давс, хар перец, халиар, ногоон сонгино гэхчлэн өөрийн дуртай амтлагчаас сонгон цацаж болно. Дараа нь ургамлын тосоор гурилаа тосолж, 3 нугална.

No description available.

 

No description available.

Нугалсан гурилаа 2 хуруу өргөнтэй зүсч бэлтгээд, хоёр хоёроор нь давхарлаж барина. Үүнийгээ уртаар нь байрлуулж байгаад савхаар голд нь сайтар дарж, савхаа авна. Одоо гурилаа савхан дээрээ тавиад, хөнгөн эргүүлж, бооно. Бүх мантуугаа энэ дарааллаад хийгээд, жигнүүр дээрээ өрөөрэй.

No description available.

Бичлэг үзэх 
https://www.facebook.com/100005508225073/videos/1404218509771743

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

3 Сэтгэгдэлтэй
  • HectorTub
    Helpful posts. Thanks. essay writing service for nursing dissertation proposal writing service is monster resume writing service worth it
  • Scottmaw
    You actually explained this adequately. wv online casino mgm casino online pa online casino tennessee
  • нмн
    баярлалаа