blog image

Гэрийн нөхцөлд гар ариутгагч хийх арга

2020-11-18 16:45:51

Мисс ээжүүддээ хэрэг болох гар ариутгагчийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх аргыг хүргэж байна.

Нэгдүгээрт:

Гар ариутгагч хийх орцыг цуглуулах хэрэгтэй. Үүнд:

  • 2/3 аяга 99 хувьтай ариутгалын спирт /изопропилийн спирт/ эсвэл архи
  • 1/3 аяга зуун настын гел
  • 8-10 дусал байгалийн гаралтай тос /лаванда, башир цэцэг, синнамон, ваниль, бэрсүүт жүрж гэх мэт/
  • Хольж, хутгах сав
  • Лемоны шүүс
  • Халбага
  • Юүлүүр
  • Гар ариутгагч хийх сав

125398771_2741376639435009_6192496519266383538_n.jpg

Хэрхэн хийх дараалал

Спирт юм уу архийг зуун настын гелитэй хольж, хутгана.

126050733_1001210097042197_3250296179119010505_n.jpg

Одоо 8-10 дусал нимбэгний шүүс нэмээрэй

125349308_691443294909040_4331352901969516855_n.jpg

Үүний дараа сайхан үнэртэй байгалийн гаралтай тосоо нэмж мөн сайтар хутгаснаар таны гар ариутгагч бэлэн болно.

125234486_388029619202212_1133477494952039538_n.jpg

Ингээд юүлүүр ашиглан гар ариутгагчаа саванд хийж аваарай. 

Аз жаргалтай байх хамгийн эхний алхам бол эрүүл байх. Тиймээс та эерэг байж дархлаагаа дэмжин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй