blog image

Яагаад нүүрээ 1 мин угаах хэрэгтэй вэ?

2020-11-21 11:04:24

Гэрэлтсэн, толигор арьстай болохын тулд үргэлж үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэдэг үнэхээр үнэн. Олон сайхан энгийн хэрнээ оворгүй өтөлж буй бүсгүйчүүдээс арьс арчилгааных нь нууцыг асуух явцад мөнгөнөөс илүүтэйгээр цаг хугацааг өөртөө зориулж байснаа хэлж байсан юм.

61oeSK2g+HL._AC_SL1000_.jpg

Ингэхэд та нүүрээ угаахдаа хэдэн сек зарцуулдаг бол ? Эрчүүд 5 сек, харин эмэгтэйчүүд 15 секундыг л зарцуулдаг гэнэ. Гэтэл энэ үнэхээр хангалтгүй ажээ. Харин 1 минут нүүрээ угааснаар маш гайхалтай үр дүнд хүрэхийг амлая. Нэг минут бол их юм шиг санагдах ч таны амьдралын 24 цагийн чинь хаана ч хүрэхгүй бага тоо шүү дээ. Яагаад ганцхан минутыг гоо сайхандаа зориулж болохгүй гэж?

1Pc-Face-Clean-Small-Octopus-Silicone-Facial-Exfoliator-Wash-Makeup-Removal-instrument-manual-wash-cleansing-Brush.jpg

Арьсан дээрх бактерыг бүрэн усгана

Өдрийн туршид бидний арьсанд маш их бохирдол хуримтлагдан, арьсны нүх сүвүүдрүү шигдэн ордог. Үүнийг угаахын тулд 15 секунд ч хангалтгүй тул та зориулалтын браш, нүүрний хөөсөөр сайтар массажлах хэрэгтэй. Ингэснээр арьсны гүний бохирдол арилан, гүйцэт цэвэрлэгдэн элдэв батга, нүхжилт үүсэхээс сэргийлнэ.

 

Хар батганаас сэргийлнэ

5bf3169748eb1210a920a7b2.jpg

Хар батга гэдэг нь энгийнээр хэлбэл таны арьсны үхсэн эд эсүүд бактертай холилдон, арьсны нүхэнд үлдэн нүдэнд харагдахуйц томрохыг хэлээд байгаа юм. Тиймээс үхэжсэн арьс, элдэв бактерыг гүйцэт угааж устгах нь батганаас сэргийлэх хамгийн энгийн арга.

 

Яаж угаахаас бас их зүйл хамаарна

58f7f8850ba92ca249e50740c1f6e017.jpg

Бид кетээ сойзоор үрж угаавал өнгө ордог гэдэг шиг нүүрэнд ч бас өөрийн угаах хэрэгсэл гэж бий. Нүүрний браш нь зөөлөн арьсыг гэмтээхээргүй эвтэйхэн, бас олон удаа хэрэглэх учраас эдэлгээ сайтай, үнэ боломжийн байх хэрэгтэй. Нүүрний брашаар хэрэглэснээр гүн цэвэрлэхээс гадна арьсанд массаж болсноор цусны эргэлт сайжирч үрчлээ багасах, арьс чангарах сайн талуудтай.

 

Бүтэн сарын турш нүүрээ 1 мин угаагаад үзээрэй. Тэгээд ямар өөрчлөлт гарсанаа хуваалцаарай хөөрхнүүдээ

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй