blog image

Байгалийн ботокс буюу PRP гэж юу вэ?

2020-12-21 14:36:11

Сая манай нөхөр шинэ жилийн бэлгэндээ юу авахын гэхээр нь уухайн тас мөнгө гээд хэлчихлээ. Одоо нэг хийлгэе гээд бодоод, судлаад, хайгаад байсан арьсны эмчилгээгээ хийлгэнэ ээ. Юу гэхээр Ким Кардашианы хийлгэдэг PRP хэхэ. Газрууд ч баярын хямдрал зарлачихаж. Тэгэхээр судласан хэдэн мэдээллээ яаж ганцаараа хадгалах уу, та хэдтэйгээ хуваалцана аа гэж.
Анх PRP –г шарх анагаах, зөөлөн эдийг түргэн эдгэрэхэд туслах зорилгоор хэрэглэдэг байсан бол одоо сорви арилгах, нүхжилт багасгах, үс уналтыг зогсоох, арьс залуужуулахын тулд ашиглаж байна. PRP гэдэг нь “Platelet Rich Plasma” гэх үгний товчлол бөгөөд тромбоцит эсээр баялаг сийвэн эмчилгээ гэсэн утгатай
Хүний цусанд тромбоцит буюу ялтаст эс гэж байдаг бөгөөд энэ эс нь шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй. Харин ялтаст эсэнд доорх уургууд байдаг
Коллаген, эластин зэрэг уургийг үүсгэдэг. Эдгээр нь хоёулаа арьсыг зөөлрүүлж, залуу байлгах, тослог тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх чухал үүрэгтэй.
Тэгэхээр ялтсан эсээс ялгардаг энэ олон өсөлтийн уургуудыг ашиглаж арьс гоо сайхан, шүд, гэмтэл, үе мөч зэрэг анагаах ухааны олон салбарын эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөн янз бүрийн шалтгаант үсний халцрал, үс уналт, шингэрэлтийн үед хийнэ.
ОДОО ТЭГВЭЛ ЯАЖ ХИЙХ ҮҮ?
PRP эмчилгээ хийлгэх гэж буй хүнээс ердөө 10-20 мл цус авна. Ингээд тусгай аппаратанд хийн эргэлдүүлэхэд хэрэгтэй ялтсууд ялгарна. Нүүр болон хуйханд тусгай зориулалтын өвчин намдаах тос түрхээд 30 минутын дараа, маш нарийн 90 градусын хурц зүүтэй аппаратын тусламжтайгаар тарьдаг өвдөлт багатай. Тусгай аппаратаар тарихын давуу тал нь нэг зэрэг олон зүүгээр тарихаас гадна, аль хэсэгт тарьж байгаагаас хамаарч PRP хийх гүнийг тохируулах боломжтой
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Өөрийн цусыг ашигладаг тул 100% био нийцэлтэй, ямар нэгэн халдварын эрсдэлгүй учир харшлахаас эмээх хэрэггүй. Гэхдээ миний мэдэхийн хоёр ч хүн мэдээ алдуулагч тосноос нь харшилсан.
Мөн мэдээж цуснаасаа зүүгээр хатгуулж аваад, буцаагаад шивэлт хийгдэх тул тоног төхөөрөмж, орчин нөхцөлийн эрүүл ахуй, ариун цэврийг маш сайн анхаараарай
ХЭРВЭЭ ХИЙЛГЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БОЛ
PRP эмчилгээ эхлэхээс 7 хоногийн өмнөөс гепарин, аспирин зэрэг антикоагулянт, цус шингэлэх эм бэлдмэл хэрэглэхгүй байх. Мөн нүүрний арьсан дээр хомхой гардаг бол эмчдээ заавал хэлэх хэрэгтэй. Эмчилгээний өдөр нүүрэндээ бусад төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэж болохгүй.
ОРЧИХЛОО ОДОО ЯАХ УУ?
PRP эмчилгээний дараа 12 цагийн хугацаанд нүүрэнд гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхгүй байх, 3 хоног саун, бассейнд орохгүй байх, 7 хоног нарны шууд тусгалаас зайлсхийх гэх мэт. Харин давтамжийн хувьд биеийн байдал, эмчилгээний зорилгоос хамаарч хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай 3-6 удаа хийдэг
Эцэст нь үр дүнг нь удахгүй биеэрээ мэдэрчихээд хэлэмз. Хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байна. Ямартай ч клиникүүдээ судлаж байгаад, оноос өмнө хийлгэнэ дээ

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй