blog image

Би өөртөө хайртай ээж

2020-12-25 16:34:00

Намайг Заяа гэдэг, 31 настай, 4 хүүхдийн ээж. Номын дуу сонсон сурч боловсорсон мэргэжил минь сэтгүүлч ч ээж-н ажлыг мэргэшил болгосон гэхэд хилсдэхгүй. Анхны хүүхдээ 20 насандаа төрүүлж, оюутан ээжийн амьдрал руу шууд хөл тавин орж байсан нь саяхан санагдаж байна. Өөрөө хүүхэд мөртлөө өөр шигээ алгийн чинээхэн охинтой болсондоо  баярлахаас илүү айж, санаа зовж байсан минь тодхон санагдана. Одоо бол том охин минь 3 хөөрхөн дүүгийн мундаг эгч. Оюутан байхдаа жирэмсэлвэл эрдэм номтой хүүхэд төрдөг гэж хүмүүс хэлдэг байж билээ. Нээрээ ч охин минь ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ уйлж, өвдөлгүй өсч, хичээл номдоо сайн их биеэ даасан хүүхэд болсоон. 

Сургуулиа төгсөөд мэргэжилтэйгээ холбоотой хэд хэдэн төрлийн ажил хийж үзсэн ч сэтгэлд минь нэг л хүрэхгүй, хийж байгаа зүйлээсээ кайф авдаггүй байлаа. Ойрхон жилийн зайтай хүүхдүүдтэй учраас анхаарлаа ажилдаа бүрэн зориулж ар гэр, ажил хоёроо  зэрэг авч явж чадахгүй байсан тул гэртээ 3 жилийн хугацаанд сууж, хүүхдүүдээ эрүүл саруул өсгөхөөс өөр аргагүй болсон. Гэхдээ багаасаа нийгмийн ивэвх сайтай хүүхэд байсан тул сошиал ертөнцөөс өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, хүүхдийн эрүүл хооллолт, гэртээ хийж болох дасгал хөдөлгөөн, арьсаа арчлах гээд өөртөө хэрэгтэй гэсэн зүйлсүүдийг үргэлж эрэлхийлдэг байв. 

Нэгэн өдөр фэйсбүүкт ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулсан сайтад сэтгүүлч авна гэсэн ажлын зар байхыг олж хараад шууд холбогдож очиж уулзсан юм. Тэр үед хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгт ороод гараас гарчихсан, мөн миний хамгийн сайн мэддэг, хийж чаддаг, амьдралд минь ойрхон ажлын зар  байсан тул шууд л тэр ажилд баяр жаргалтайгаар орсоноор өнөөдрийн сошиал ертөнц дэх хамгийн олон гишүүнтэй МОМ ээжүүдийн групп үүссэн түүхтэй. 

Нэг л мэдэхэд бага охин минь сургуульд орохтой зэрэгцэн би жирэмсэн болж манайх бүл нэмж 4 дэх хүслийн хүү минь мэндэлж хорвоо дэлхийд төрсөн хэргээ биелүүлсэн мэт хамгийн жаргалтай ээж, хамгийн сайн ээж болж  өөрөөрөө их бахархсан мөч.  Дотны хайртай хүмүүс минь надаар үргэлж бахархаж, баярлаж явдагаа илэрхийлдэг байсан ч энэ өдөр хүртэл өөрөөрөө бахархаж байсан үе байхгүй мэт санагдаж билээ. 

Хүн бүхэнд хатуу 2020 он

Шинэ жилийн баяртай зэрэгцэн дэлхий нийтэд аймшигт ханиадны вирус дэгдэж, улс орон гэлтгүй хүн бүрт л хатуу жил байсан. Хүү минь төрсний дараа өөрийгөө хорт хавдартай болхоо мэдсэн тэр өдөр. Тийм ээ залуу нас, халуун цусандаа найдсан тэр олон жилийн өөрийн биеэ хайрлаагүй хэнэггүй, тэнэг нас минь. Энэ л үед би өөрийгөө ямар муу ээж болхоо мэдсэн юм. Охидуудаа өсгөх хугацаанд би амьдралд олон зүйлийг зэрэг амжуулж сурч гарамгай мундаг ээж болсон ч өөрийгөө үл хайрлаж, дотор хүнээ мартаж, гомдоож орхисон байлаа. Өөрийгөө зүгээр л төгс байлгахыг хичээдэг минь хамгийн том алдаа болсон. Яагаад эмнэлэгт үзүүлдэггүй байсан юм, яагаад өөрийгөө хайрлаагүй юм,ээжгүйгээр хүүхдүүд минь яаж амьдрах юм , яагаад яанаа гэсэн олон асуултууд дунд эргэлдсээр нэг л мэдэхэд бүх зүйлийн ард гарч чадсан. Хүүхдүүд минь ээжийгээ яагаад эмнэлэгт удаан байгаад байгааг үргэлж асуудаг байж билээ. Ээжийнх нь гэдэс өвдөөд эмнэлэгт байгаа гэж хэлдэг ч дотроо ямар азаар хүүхдүүд минь юм ойлгох болоогүй жоохон юм гэж боддог байв. Хөхүүл нялх хүүхэдтэй, сул дорой биетэй би хагалгаа, химийн эмчилгээг давах амаргүй байсан ч гэр бүл, найз нөхдийнхөө урмын үг надад хайртай хүмүүсийн итгэл сэтгэлийн хүчээр, хүүхдүүдийнхээ буян заяагаар түшигдэн босч ирсэн. Хоол ч хоолойгоор давахгүй , хөл дээрээ ч тогтож чадахгүй үед нүдээ аниад л зөвхөн хүүхдүүдээ боддог байв. Хүүхдүүдээ бодохоор өөрийн мэдэлгүй нүүрэнд мишээл төрж, сөрөг муу бодлууд сарнин алга болдог байсан.

Намайг хагалгаанд орох хугацаанд хэзээ ч унтахдаа уйлж үзээгүй хүү минь хагалгаа эхлэх цагаас дуусах хүртэл уйлсаныг дараа нь сонсоход зүрх эмтэрч хэзээ ч ухарч болохгүй гэж шийдсэн юм даа . Охидууд минь үгээрээ ээждээ өөрийгөө илэрхийлж чадахгүй ч үргэлж ээжийгээ инээж байгаагаар зурж надад үзүүлнэ. Энэ л үед эцэг эх гэдэг хүүхдүүдийнхээ төлөө үхэх эрхгүй, өвдөх эрхгүй байдаг юм байна гэдгийг ухаарсан юм. 

Би өөртөө хайртай ээж

Би өөртөө хамгийн их хайртай ээж болсон. Ядарсан бол амарч, ганцаараа баймаар байвал өөртөө цаг гаргаж, хийхийг хүссэнээ хийж, доторх би-тэйгээ ярилцаж, бясалгаж амьдралыг сайхныг мэдэрч сурсан. Ирээдүй минь хорт хавдартай учирсанаар улам их гэрэлтэй болж, мөрөөдлөөр дүүрэн болсон юм. Нүд минь нээгдэж шинэ он гарч амьдралын шинэ хуудас нээгдсэн. Өнөөдөр бидэнд сайхан амьдрахын тулд маш олон хүчин зүйлсүүд хэрэгтэй мэт санагдана. Надад ч мөн нэг зүйлийг хийхийн тулд өөртөө шалтаг гаргаж, өөртөө итгэлгүй олон юмаас ухарсан үеүд бий. Яг үнэндээ эмнэлгийн орон дээр олон өдөр, хоногоор хэвтэх үед амьдрал гэдэг ямар энгийн, амархан болхыг ойлгож билээ. Бодол биеллээ олдог гэж үнэн. Заримдаа зүгээр л ганцаараа хэдэн өдрөөр ч хамаагүй хаа нэг газар хэвтэж өнгөрүүлэх юм сан гэсэн бодол энэ зуны 3 сар биеллээ олсон . Би гэдэг хүн хэзээ ч амарч байгаагүйгээр амарч, хэзээ ч ганцаараа олон хоног байгаагүйгээрээ байсан. Өөрөө өөртэйгөө нүүр тулж, өөрийнхөө ман чанарыг олж харсан юм. 

Хүний амьд байгаагийн хамгийн сайхан мэдрэмж бол хайрлах бас хайрлуулах мэдрэмж. Хайртай хүмүүсийнхээ төлөө та юу хийж чадах вэ? Энэ асуултын хариу бол маш энгийн. Зүгээр л өөртөө хайртай бай. Яг одооноос эхэлж эрүүл мэнддээ анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө, гэр бүлдээ хэвшүүлээрэй. Гэр бүлийнхээ эх ундарга болсон эмэгтэй хүн өөрийгөө эхэлж хайрлаж дараа нь үр хүүхэд, хань ижлээ хайрлана. Ээж эрүүл бол гэр бүл тань эрүүл. Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай. 

Яг одоо миний түүхийг уншиж байгаа эмэгтэй хүн бүр эрүүл мэндээ хамгаалж, өөрийгөө хайрлаж, урт удаан насалж, аз жаргалаар дүүрэн амьдраарай гэж хүсч байна. Амьдрал баялаг. 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

14 Сэтгэгдэлтэй
  • Boloroo
    Мундаг ээж юмаа. Гэр бүлд аз жаргал болон эрүүл энхийг хүсье
  • Erka
    Zugeer l unshaaad uilchhlaa uneheer tiiim shuu oortoo hairtai bh gdg hamgiin chuhal zuil yum bn gedgiig bi bs sayhnaas uhaarch bndaa bayarlalaa huch ugsund mundg mine chamd maaash ih az jargal sain saihniug husyee 🥰🥰🥰🥰👍👍👍
  • Anu
    Маш сайхан нийтлэл байна. Амжилт хүсье❤️❤️❤️
  • Zaya
    Bayrlalaa
  • Gantuya
    Эмэгтэй хүн ээж хүн үхэх ч эрхгүй байдаг нь үнэн шүү Гэр бүлийн хамгийн чухал гишүүн бол Яалтачгүй ЭЭЖ
  • Хонгороо
    Баярлалаа урам хайрласан сайхан түүх байна. Гэхдээ хорт хавдар бүрэн эдгэдэг болов уу? Эдгэсэн ч гэсэн 6 сар болоод ч болов биеэ үзүүлж байгаарай
  • Цацаа
    Өөрийн тань бичвэрээс олон ээж нар ухааралыг олох байхаа. Ээж хүн, эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, эерэг сайхан байснаар хүүхдүүд нь аз жаргалтай, нөхөр болон гэр бүлийн уур амьсгал эвтэй найртай бие биеэ хүндэлдэг, хүнлэг байдаг юм шиг санагддаг.
  • Болормаа
    Үнэхээр тэсвэр хатуужил үрээ гэсэн эхийн сэтгэлээр бүхнийг даван туулжээ. Өмнө нь 3н охинтойгоо авахуулсан зургийг нь харахдаа яасан сайхан эмэгтэй вэ мөд 4н охин шиг болохын байна гэж өнгөц харж, одоо яг энэ мөчид бол хөөх гэж эхлээд сэтгэл гуниглаж уншсаар хайр бялхаад дуусгалаа. 😍😍😍 Сайхааан амьдрал сайхан, амьдрах бүүр ч сайхан . Аз жаргал эрүүл энхийг хүсье 😘 нийгэмд ээлтэй ээж болоорой бусдад урам өгч яана даа гэх бодлыг үргээж өгч байгаарай😊😊💜🙏
  • Уугий
    Сайн бна уу өөрийн тань бичвэр маш таалагдлаа аз жаргал эрүүл энхийг хүсье 🤗
  • baby
    anh yaj medsen we.ymar shinj temdeg ilerdeg we hort hawdar
  • Oyungerel
    Mundag eej shuu
  • Б. Золзаяа
    Өөрийгөө хайрлах хамгийн чухал шүү. Надад ч бас өөрийгөө хайрлаагүй он жилүүд байсан. Би яг л адилхан 20той ээж болж, ойрхон 2 хүүтэй болсон. Адилхан бас сэтгүүлч мэргэжилтэй юм байна. Саяхан 2 хүүдээ хөөрхөн охин дүү гаргаж өгсөөн. Үнэхээр жаргалтай байна. Миний охин ээжийнхээ муухай бүхнийг хөөж, жаргал авчирсан үр минь. Эмэгтэй хүн хүүхэдтэй ч бай хүүхэдгүй ч бай өөрийгөө хайрлах хэрэгтэй.
  • Д.Гэрлээ
    Заяа маань гайхалтай ээж юмаа.Өөрийнхөө болон хайртай бүхнийхээ төлөө итгэл найдвараа алдалгүй эрч хүчээр дүүрэн амьдраарай.Танай гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе🤗🤗🤗
  • zochin
    Mundag shu