blog image

Төрсний дараа буцаад хэвэндээ орох дасгалууд

2021-01-26 22:23:23

Төрсний дараа эмэгтэй хүн биенээсээ хасах ёстой масс-аа хассан ч жирэмсэн үед нэмсэн бүх жингээсээ салахад хугацаа шаардагддаг. Зарим эмэгтэйчүүд төрсний дараа шууд хуучин хэвэндээ ордог бол зарим нь багагүй сар, өдрүүдийг зарцуулах болдог. Гэхдээ энэ бол хөөрхөн үрийнх нь эрүүл саруул төрж, өсч бойжиж байгаагийн хажууд юу ч биш шүү ээжүүд ээ. Төрөөд 3 сарын дараа гэдэсний булчин хуучин хэвэндээ орж амжихгүй ч таны биеийн ерөнхий галбиртаа орох бөгөөд хэвлийн дасгал бага багаар хийж болно. Эдгээр дасгалууд таны биеийн булчинг чангалахаас гадна нурууны өвчинг анагаах болно. 

Төрсний дараа ямар дасгалуудыг хийдэг вэ? 

Эхний долоо хоног

Төрсний дараа эхний долоо хоногуудаас эхлэн та аарцгийн ба хэвлийн сунасан, суларсан булчингуудыг чангалж эхлэх хэрэгтэй. Аарцгийн булчин чангалах дасгал ба хөлөө жийх дасгалыг кесар хагалгаанд орсон хүн ч хийж болно. Гэхдээ шарх өвдөж, таагүй мэдрэмж огт мэдрэгдэхгүй болсон хойно дасгалыг эхлүүлнэ гэдгээ санаарай.

Хярзангийн булчин чангалах дасгал

Эхний өдрөөс хийнэ

Зарим тохиолдолд төрөлтийн дүлэлтээс болж хярзан сунаж, урагдал бий болж улмаар шээс дусагнах гээд байдаг тул үтрээг татах, чангалах дасгалыг өдөр бүр зөөлнөөр хийнэ. Хэрэв та оёдолтой төрсөн бол хярзангийн булчин чангалах дасгал нь оёдол хурдан эдгэхэд туслах болно. 

Хөлөө жийх дасгал

Эхний өдрөөс хийнэ 

Энэ дасгал нь хөл хавагнахаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулна. Дээшээ харж хэвтээд хоёр хөлөө өргөх, буулгах хөдөлгөөнийг хийн. Цаг болоод л хийгээд байгаарай.

Хэвлийн булчин чангалах дасгал

Эхний өдрөөс хийнэ

Энэ бол гэдэсний булчин чангаруулах хөнгөн дасгал. Амьсгалаа аваад хэвлийгээ татна, хэдэн секунд барьсны дараа амьсгалаа гаргаа суллана. Энэ дасгалыг өдөрт аль болох олон удаа хийгээрэй. 

Төрсний дараа тавдах хоногоос эхэлж хийх дасгал

Таны бие сайн, тэнхэрч байвал эдгээр дасгалыг өдөрт хоёр удаа хийгээрэй : 

  • Нуруугаараа хэвтээд толгой мөрний дор хоёр дэр тавиад хоёр хөлөө нугалаад бага зэрэг зайтай тавина. Хоёр гараа хэвлий дээр зөрүүлсэн байдлаас эхэлнэ. 
  • Толгой, цээжээ өндийлгөх ба амьгалаа гаргахдаа хоёр гарын алгаар хэвлийн хоёр талд дарах. Хэдэн сек энэ хэвэндээ барих бөгөөд дараа нь амьсгалаа аваад биеэ суллана. 

Төрсний дараах 2-дах долоо хоногоос эхлэн хийж болох дасгалууд : 

Дараах дасгалуудыг өдөр тутам хийх ба 3 сарын турш хийх хэрэгтэй. Боломжтой бол өдөрт хэд хэдэн удаа хийж, аарцгийн болон хярзангийн булчин чангалах дасгалуудаа үргэлжлүүлж хийгээрэй. 

Муур мэт нумлах дасгал

  • Өвдөг гараа бага зэрэг салгаад дөрвөн хөллөх. Таны толгой, хүзүү, нуруу нэг шугамд байх ёстой. 
  • Амьсгалаа аваад өгзгөө чангалж татангаа нуруугаа дээш өргөн муур шиг нумлах хэлбэрт орно. Амьсгалаа гаргахдаа толгойгоо дээш эрүүгээ таазруу өргөн хотойж үнээ байрлалд орно.. Энэ дасгалыг хэд хэдэн удаа хийвэл таны нурууны ядаргааг гаргаж өгнө. 

Урагш нугаларах

  • Нуруугаараа шалан дээр тэгш хэвтээд хоёр өвдгөө нугалаад хөлөө бага зэрэг зайтай байрлуулна. Хоёр гараа гуян дээрээ тавина. 
  • Амьсгалаа гаргах үед толгой, цээжээ өндийлгөн хоёр гараараа өвдөгтөө хүрэхийг хичээнэ. Эхлээд өвдөгтөө хүрч чадахгүй байвал битгий санаа зов, амьсгалаа аваад биеэ суллан аяндаа та хийж чаддаг болно.

Хажуу тийш хазайх

  • Хоёр гараа доош унжуулан гарын алгыг хоёр гуяруу харуулан байрлуулж, хөлдөө зай аван тэгш зогсох.
  • Хоёр хөлөө шудуун байлгаж, ташаагаараа хажуу тийш хазайж өгнө. Дараа нь буцаад эхний байрлалд орох. Дахиад нөгөө талруугаа хазайх. Хазайх үед амьсгалаа гаргаж, буцаж хэвэндээ орох үед амьсгалаа авах ёстойг санаарай. 

Хярзангийн булчинг чангалах

Төрсний дараа гурван сар өнгөрөхөд энэ булчин дахиад чангарсан байх ёстой. Үүнийг шалгахын тулд үсэрч үзээрэй. Хэрэв шээс бага зэрэг гарч байвал хярзангийн булчинг чангалах дасгалыг дахиад нэг сар хийгээд, дахин шалгаарай. Хэрэв шээс дуслаад байвал эмчид хандаарай. 




Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

1 Сэтгэгдэлтэй
  • Б. Энхцэцэг
    Баярлалаа