blog image

Ваксны үлдэгдлийг ингэж цэвэрлээрэй

2021-02-17 11:25:17

Хорио цээрийн энэ үед үс ноосондоо баригдахгүй, үргэлж сайхнаараа байя гэвэл өөртөө вакс хийгээд сурчих хэрэгтэй. Мэдээж анх удаа хийж буй хүмүүс элдэв алдаа, асуудал гаргаж болно. Гэхдээ яг зааврын дагуу өөрийн үсээ аваад сурчихна гэдэг бас нэг эрдэм шүү дээ. Та хаашаа ч авч явахад авсаархан хэрэглэхэд хялбар Doll wax kit-ээ тээшиндээ хийгээд явж болно. Энэ үнэхээр амар. Хэрвээ та анх удаа вакс өөртөө хийх гэж байгаа бол хэд хэдэн зөвлөгөө хүргэе ээ.

  • 40-өөс дээш мин маш сайн халаах \роллероор дамжиж арьсанд хүрдэг тул түлэхгүй\
  • Халсны дараа цагаан таг болон лацыг нь татаж авна. Халаагүй үед нь тагийг нь татах аваас хошуу сулран цаашдаа сугарч болзошгүй.
  • Үсний ургалтын дагуу түрхэж, эсрэг чиглэлд татна
  • Суга, бикини, нүүр гэх зэрэг эмзэг арьсандаа вакс хийхээсээ өмнө паудер түрхэн арьсаа хамгаална \нимгэн арьстай бүх хэсгүүддээ\
  • Вакс хийсэн газраа дахин вакс хийхгүй, үс үлдвэл чимхүүрээр зулгаана.
  • Үсний дотогш ургалтаас сэргийлж вакс хийхээсээ 7 хоногийн өмнө эсвэл 7 хоногийн дараа биеийн гуужуулагч хэрэглэнэ. Долоогоос бага хугацааны зайтай гуужуулагч, вакс хоёроо хэрэглэж ОГТ БОЛОХГҮЙ
  • Вакс хийсний дараа арьсан дээр цавуулаг нь үлдэж болно. Тухай бүрт нь цаасаар дарж авна. Хамгийн сүүлд нь After oil түрхэхэд арьсанд үлдсэн бүхий л вакс ор мөргүй арилна.

Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй