blog image

Нярай хүүхдийн амны хөндийн ариун цэвэр

2021-02-19 17:39:51

Хүүхдийг нярай үеэс том болох хүртэл эрүүл байх хамгийн чухал үндэс бол амны хөндийн эрүүл ахуй юм. Хүүхдээ насан туршид нь эрүүл амны хөндийтэй байхын тулд нярай үеэс эхлэн эцэг эхчүүд сайтар арчлах хэрэгтэй. Үүний тулд нас насанд нь тохирсон аргаар шүдийг нь арчилж цэвэрлэж байх хэрэгтэй. 

Нярай хүүхдийг амны хөндийг хэрхэн арчлах вэ? 

Хүүхэд хорвоод мэндэлж, ээжийнхээ хөхөөр хооллож эхлэх үеэс хэл нь бага багаар өнгөртөж эхэлнэ. Шүд ургаж эхэлтэл хүүхдийнхээ хэлийг, буйлыг цэвэрлээд байхад амны хөндийн ариун цэвэр нь сайн байна гэж үзнэ. 

- Буцалсан бүлээн усанд нимгэн зөөлөн марал, даавууг хуруундаа ороож нүдэнд харагдаж байгаа хэсгийг арчиж цэвэрлэнэ. 

- Орчин үед хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд элбэг болсон тул хүүхэддээ зориулалтын ам арчилгааны бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж болно. 

Хүүхдийн шүдийг анхны цахиур шүд цухуйж эхэлсэн цагаас эхэлж аманд нь тохирсон зөөлөн үстэй органик шүдний сойзоор угааж цэвэрлэнэ. Хүүхдээ аль болох өвөртөө авч суулгаж байгаад цэвэрлэж өгвөл үр дүнтэй. 

Шүдний сойз, оог сонгохдоо аль болох эрүүл мэндэд харшлахгүй, аюулгүй зөөлөн үстэй, гарт нь бариулахад амар хялбар байх хэрэгтэй. 

Шүд яагаад хорхойтдог вэ? 

Амны хөндийд байдаг нянгууд чихэртэй нэгдэн хүчил ялгаруулж, энэ нь шүдийг бүрхэх хатуу пааланг идэж улмаар шүд цоордог байна. Хоол хоорондын зайд чихэрлэг хүнс, ундааг хэрэглэх нь шүд хорхойтох эрсдлийг ихэсгэдэг. Тиймээс та хүүхэддээ чихэрлэг хүнс, зууш өгөхөөс аль болох татгалзаарай. Таны хүүхэд чихэрлэг амттан хүсч байвал чихэрлэг цагаан идээ, ааруул, өөрөөсөө чихэрлэг амттай жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн өгөөрэй. 

Фтор гэж юу вэ? 

Фтор нь шүдний пааланг хатууруулж, жижиг нүхийг эдгээж бөхөлж өгдөг бодис юм. Хүүхдийнхээ шүдийг хамгаалъя гэвэл хоногт 2 удаа фтортой оогоор шүдийг нь угаах хэрэгтэй. Ингэхдээ мэдээж том хүний оогоор угааж болохгүй тул хамгийн эрүүл ахуйд тэнцэх хүүхдэл зориулсан найрлага бүтэцтэй оог сонгож хэвшээрэй. Шүд цухуйсан цагаас эхлэн хүүхдийнхээ шүдийг вандуйн хэлбэртэй шүдний оо ба сойзоор цэвэрлэнэ.

Хүүхэддээ багаас нь өөрөө шүдээ цэвэрлэхийг зааж өгөөрэй. Хоёр нас хүрч эхлээд хүүхэд өөрөө бүрэн цэвэрлэж сурсан байна. Шүдээ зөв угааж сурахад ээж, аав, асран хамгаалагчийн тусламж хамгийн хэрэгтэй. Гэртээ тольны өмнө харуулж зогсоож байгаад гараас нь барьж шүдээ сойздох хөдөлгөөний зааж өгөөрэй. Мөн өөрөө ч мөн шүдээ угаахдаа хүүхэддээ харуулж үлгэр дуурайлал болох нь хамгийн сайн арга. Усанд орох үед нь шүдний сойзыг нь гарт нь бариулж шүд угаах хөгжилтэй тоглоом тоглож болно. Хамгийн чухал нь хүүхэддээ амаа зайлж, угаалтуурлуу нулимаж сурахыг зааж өгөөрэй. Энэ нь түүнд зугаатай, хөгжилтэй санагдана. 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

6 Сэтгэгдэлтэй
  • Ernastclace
    Nicely put. Thanks a lot! professional essay writers top essay writing services research paper writing service
  • HectorTub
    Awesome material. Many thanks. marketing essay writing service phd essay writing service last minute paper writing service
  • Ernestclace
    You mentioned this very well. order of writing an essay buy essay online
  • Ernestclace
    Beneficial advice. Kudos! buy already written essays online order to write an essay
  • Nathancrubs
    Helpful tips. Thanks a lot! help me write a cover letter for my resume what do i write my college essay on write paper for me
  • dfg
    dfg