blog image

Төрөлхийн гоо үзэсгэлэнтэй харагдах 8 арга

2022-08-20 19:43:52

Та нарт ямар эмэгтэй хөөрхөн харагддаг вэ? Гэсэн асуултанд дийлэнх эрчүүдийн хариулт будаггүй, хиймэл зүйлгүй төрмөл гоо үзэсгэлэн хамгийн хөөрхөн гэж хариулсан байдаг. Гэтэл будаггүй, байгалиараа гоё харагдана гэдэг үнэхээрийн төгс нэгэн биш л бол боломжгүй шүү дээ.  Харин үүнд төгс үсний засалт, гайхалтай хувцаслалт, нүүр будалт огт хамаагүй.

Эмэгтэйчүүд төрөлхийн гоё сайхан харагдахын тулд өдөр тутамдаа дадал зуршил болгох ёстой хэд хэдэн зүйлийг мэдээд аваарай.

  1. Цагаан шүд

Ихэнх эмэгтэйчүүд үүнийг хойш тавьдаг ч энэ бол маш чухал зүйл. Цагаан шүд нь хүмүүсийн сэтгэл татам байдлыг улам нэмэгдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. Бүсгүй хүний инээмсэглэл сэтгэл татам байдаг ч, цагаан шүдээрээ ярзайх нь улам үзэсгэлэнтэй харагдуулна.

Заавал шүд цайруулалтанд ороод, эсвэл холливуд смайл хийлгэх шаардлагагүй. Зүгээр л өдөр тутмын хэдэн зуршлаа өөрчлөхөд болно. Кофе, чихэр идснийхээ дараа байнга шүдээ цайруулагч оогоор угаах. Өдөр тутамдаа шүдээ цайруулагч оо хэрэглэж хэвшихэд л болно. Миний өдөр тутамдаа хэрэглэдэг энэ оо бол коллаген, сүү, хар нүүрсний найрлагатай шүдэнд тэжээл өгч бат бөх болгохоос гадна цайруулах үйлчилгээ нь үнэхээр бэст санагддаг даа.

  1. Арьс арчилгаандаа анхаар

Цаанаасаа л үзэсгэлэнтэй харагдахыг хүсвэл арьс маш чухал үүрэгтэй. Эрүүл, цэвэрхэн арьс биднийг залуухан бас жавхаалаг харагдуулна. Тиймээс арьс арчилгаандаа цаг, зав, мөнгө үрэхээс огт айх хэрэггүй. Хувцас элэгдээд эсвэл загвар нь хуучраад дуусах бол арьс таны насан туршийн хувцас юм шүү. Таны арьс ямар төрлийнх байх нь хамаагүй цэвэрлэгээ, чийгшүүлэлт хамгийн чухал.

Нөсөө толбо, мэнгэ сэвх үүнд огт хамаагүй. Арьс тань батга, нүхжилт, хуурайшилтгүй байхад л хангалттай.

 

  1. Өөртөө итгэлтэй бай

 

Өөртөө итгэлтэй бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Үргэлж өөртөө итгэлтэй байна гэдэг хэцүү л дээ. Амьдралд ямар ч таагүй нөхцөл байдал, өөртөө итгэлгүй болох өдрүүд тохиож болно. Гэхдээ амьдрал чинийх, бодол бусдынх гэдгийг санаарай. Хэцүү байсан ч хэн ч үүнийг мэдэх боломжгүй зөвхөн дотоод хүнээ л удирдахад хангалттай.

Чи өөртөө итэлтэй байвал бусдад яг л гэрэлтэж байгаа мэт сэтгэл татам харагдах болно.

Эерэг сайхан зүйл бодоорой энэ нь  өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг.

  1. Хангалттай унтаж амар

Ядарсан царай хэзээ ч хөөрхөн харагддаггүй. Хангалттай унтаж амарсан арьс, нүд цаанаасаа л гэрэлтэж байдаг. Нүдний доод тал нь хөхөрсөн, сүүмийсэн харц, хуурайшсан арьстой бол мянга будаад ч нэмэргүй.  Хангалттай унтаж амарч чадахгүй бол хангалттай хөөрхөн байх ямар ч боломжгүй.

  1. Эрүүл үс

Та үсээ ямар ч өнгөөр будаж, ямар ч засалтаар янзлуулж болно. Хамгийн чухал зүйл бол таны үс ямарч салаагүй, хаггүй эрүүл чийглэг үстай байх явдал юм.  Гэмтэлтэй үс таны царайг дарж, өөртөө арчаагүй хүн шиг харагдуулдаг. Үс маш чухал таны ерөнхий гадаад төрхийг чинь зөв өөртөө арчаатай харагдуулдаг. Мэдээж угаагаагүй тослогтсон үстэй хаашаа ч бүү гараарай энэ үнэхээр бохир харагдана. Эцэст нь намирсан эрүүл үстэй эмэгтэй хүн хэчнээн үззэсгэлэнтэй харагддаг гээч

  1. Тохирсон хувцас өмс

Хурдан бас амархан аргын нэг бол өөрт тохирсон хувцасаа өмсөх. Биеийн галбирынхаа гоё хэсгийг тодотгож, онцгүй хэсгээ далдлах арга бол зөвхөн хувцсанд л бий.

  1. Дасгал хийж эхэл

Дасгал хийснээр биемахбодь болон оюун санааны хувьд маш тустай.  Энэ нь биеийн эндорфин, биеийн энерги эрч хүч сэргэдэг.  Мэдээж хэрэг гоё сайхан биетэй болоход атнь хамгийн чухал

  1. Ус уу

Хангалттай хэмжээнд ус ууснаар бодисын солилцоо сайжирч, арьс тунгалаг, үс гялалзсан, жин хэвийн байхад хамгийн чухал нөлөөтэй.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй