blog image

Батганы сорви арилдаг уу?

2022-09-24 20:44:51

Батга хэчнээн арилсан ч буруу эмчилсэн арьсанд сорви үлдээдэг гунигтай. Юун түрүүнд арьсанд батга гарч эхэлмэгц зориулалтын арьс гэмтээдэггүй батганы тос түрхэх хэрэгтэй. Аан харин нэгэнт батга тань эдгэсэн ч сорви үлдсэн бол өөр арга зам хайх хэрэгтэй. Заримдаа өөрийнхөө сорвийг харахаар эрт эмчилгээ хийхгүй яав даа, эсхүл сорвигүй эдгээх боломжуудыг судлахгүй мангар байхаа гэж бодож байсан биз дээ. Гэхдээ сорви огт эдгэхгүй биш, бүдгэрэх цаашлаад бүрэн арилах ч боломжтой юмаа. Гол нь эрт эмчилгээ хийх чухал. Заавал арьсны эмнэлэгт үзүүлж, лазер хийлгэхгүйгээр гэрийн нөхцөлд зөв арьс арчилгаа хийхэд зовлонгүй сайхан арьстай болно гээд бод доо. Тэгвэл юунаас эхлэвэл дээр вэ?

Нэгэнт сорви тогтоод зургаан сараас дээш хугацаа өнгөрсөн бол ...

Ийм сорви арилна гэдэг бараг л боломжгүй, лазер эмчилгээ хийлгүүлбэл арай өөр үр дүнд хүрч магад гэхдээ эргэлзээтэй. Харин бүдэгрүүлэх боломжтой.

Ямартай ч долоо хоног тутамд арьсаа гуужуулж байх. Ингэснээр үхэжсэн арьсыг тухай бүр арилгаж шинээр арьс гарч ирэх солилцоог сайжруулна. Дараа нь эмчилгээний сорвины тосыг өдөр бүр түрхэнэ. Энэ нь алдагдсан эд эсийг сэргээж нөхөн төлжүүлнэ. Харин шинэ арьсанд харлалт үүсгэхгүйн тулд нарнаас хамгаалах спрейг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Оройдоо витамин С -ийн 50-аас дээш хувийн найрлагатай серум, тосыг түрхээрэй. Ингэснээр нөсөө толбо бүдгэрч, арьс жигд цайрдаг. Мөн дотроосоо 1000тай С витамин уугаарай.

 

 

Хэрвээ таны сорви зургаан сараас хэтрээгүй үед ...

Баяр хүргэе. Таны эд эс бүрэн төлжиж амжаагүй байна гэсэн үг. Ийм үед зөв арчилгаа хийж чадваас сорвигүй эдгэх бүрэн боломжтой. Гүнзгий бол маш сайн бүдгэрч арьсны өнгө дагуу бүдэгхэн сорви үүснэ. Гэмтсэн эд эдгэрсэний дараагаас холбогч эд болох фибробласт нь коллагений шинэ эдийг тухайн гэмтсэн хэсэгт үүсгэхэд оролцдог ба хэр их коллаген алдагдсанаас хамаарч ямар  батганы сорви үүсэх нь шалтгаалдаг.

Маш их хэмжээгээр коллаген арьсанд алдагдсанаар атропик сорви буюу арьс доошоо хонхойсон маягийн сорвиуд үүсдэг бол их хэмжээгээр коллаген тухайн сорвитой хэсэгт хуримтлагдсанаар гипертропик эсвэл келойд сорви буюу дээшээ түрж ургасан сорви үүсдэг байна.

Батганы сорвины 80-90 хувь нь атропик сорви буюу арьс коллагенаа алдаж нүхжилт маягийн ухагдсан сорви үүсдэг. Тэгэхээр коллагений нийлүүлэгч сорвины тосыг өглөө оройдоо түрхэн, өдөр бүр нарны тос, нарны спрей түрхэж байх хэрэгтэй.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй