blog image

Жирэмсний 39 дах долоо хоног

2020-10-23 15:24:50

Та одоо ч төрж магадгүй. Сайхан унтаж амарч байгаарай. Удахгүй завгүй өдрүүд эхлэх нь байна шүү.

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 кг хүртэл жинтэй болсон байна. Хүүхдийн  хөдлөхзай улам бүр багассаар л байна. Биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унасанбайгаа. Одоо төрөх байрлалдаа орж, төрөлтийн өвдөлтийг хүлээж байна.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт

Урд хэсгээр базлалт өгч, байрлалаа солиход зовиур нь намдаж байвал санаа зоволтгүй. Харин  хэмнэл нь ойр ойрхон болж нэмэгдэж байвал төрөх эмнэлэгтээ яаралтай очоорой.

Зөвөлгөө

Жирэмсний 39 дэх долоо хоногт эхчүүд ихэвчлэн өөрийгөө дэндүү тарган, хөдлөхөд хэцүү байнахэмээн гомдолдог. Боломжоороо өдөржин гэртээ суухаас зайлсхийн гадуур агаар салхинд гараарай.

Хэрэв ус гарвал түргэн дуудах хэрэгтэй. Төрөх болжээ гэсэн үг. Төрөхөд хэрэгтэй зүйлсээ бэлдсэнбиздээ. Бичиг баримтаа мартуузай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй