blog image

Хүүхэд бол таны толь

2020-10-23 16:10:21

Хүүхэд бол таны толь Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэдэг үг байдаг. Хүүхдийг нялхаас нь л зөв үлгэр дууриалал үзүүлж, зааж сургах хэрэгтэй. Амьтан хамгийн удаандаа 1 жилийн дотор уураг тархи нь бүрэн хөгжин амьдрах чадвартай болдог бол хүний хувьд эхний 10 жилд тархи хэрхэн хөгжснөөс шалтгаалан насан туршдаа ямар хүн байх нь шийдэгддэг. Нэгэн жишээ дурдахад: Хятадад архичин ээждээ хаягдсан охин 3 настайгаасаа 10 хүртлээ хашаандаа нохдын дунд амьдарч байсныг хүмүүс мэдээд үрчилж авсан юм. Гэтэл охин 18 хүртлээ хүмүүсийн дунд байсан ч арайхийн алхдаг, нохой харахаараа шууд хэвтээд тоглодог, сэтгэхүйн хөгжил нь 6 настай хүүхэдтэй ижил байжээ. Тэгэхээр эхний 10 жил хүүхдийг ямар орчинд өсгөж хүмүүжүүлнэ, яг түүн шигээ амьдарна аа гэсэн үг. Та хүүхэдтэйгээ чоно шиг хар яр хийж харьцдаг бол өтөл насандаа хонь шиг номхон хүүхэд мөрөөдөх ч эрхгүй. Эцэг эх ямар байна, үр хүүхэд үлгэр дууриалал нь юм.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

2 Сэтгэгдэлтэй
  • Ernestclace
    Kudos. Good information. pay someone to do your essay pay to get essays written
  • AndrewImmah
    Truly quite a lot of terrific material. best paper writing service site reddit.com research paper writing service www.wiseessays.com legitimate paper writing service term paper writing service reviews