blog image

ЦАГААН ЮМ ИХЭЭР ГАРААД БАЙНА УУ?

2020-10-24 09:40:02

Эмэгтэй хүний бэлэг эрхтнээс бүр жоохон байхаас нь л цагаан юм гардаг. Тиймээс өдөр бүр дотуур хувцсаа солин, бие зассныхаа дараа арчдаг шүү дээ. Сарын тэмдэг ирсэн цагаас ирэх цаг хүртэл яг голд нь салстлаг ялгадас болох цагаан юм ялгарч эхэлдэг. Энэ нь элдэв үнэргүй, өнгөгүй,  өөрт ямар ч зовиургүй бол хэвийн байна гэж ойлгож болно. Харин өнгө, үнэрт өөрчлөлт гарсан бол эмэгтэйчүүдийн эмчид хандан мазокин шинжилгээ өгч ямар үүсгэгч нян байгааг илрүүлэх хэрэгтэй. Бэлгийн харьцаанд ороогүй байсан ч ийм зовиур илэрч болно. Доороосоо даарах, бөөр үрэвссэнээр шээсээр ялгарах бактери үтрээг үрэвсүүлэх, хүндэрсний дараа бөгсийг буруу арчсанаас  баасны бактери үтрээнд орох, цагаан хорхойтой бол нянгийн халдвар авах мөн ариун цэвэр сайн сахиагүйгээс болж  элдэв янзын  бактери үржсэн тохиолдолд өвчилж болно. Иймээс хэрвээ цагаан юманд өөрчлөлт гарсан бол заавал мазокын шинжилгээ өгч бактерийг илрүүлж зохих зөв эмчилгээг хийлгэх хэрэгтэй.Манай шар ном хэсэгт дарж өөрт ойрхон эмэгтэйчүүдийн эмнэлэгүүдийг олоорой. Мазокин шинжилгээ өгөхөөс айж ичих зүйл огт байхгүй. Харин ч тогтмол үзүүлж байх чухал.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй