Жирэмсний эхний долоо хоног
Жирэмсний эхний долоо хоног Сарын тэмдэг ирэхгүй хэд хоноход л баярлаж, балмагдан тест аваад шалгатал бүдэг, тод хамаагүй 2 зураас ... энэ мөчөөс ээж болох бэлтгэл эхлэнэ.
Баяр хүргэе бас тэгээд амжилт Сарын тэмдэг ирснээс хойш 10-18 дахь өдрүүд бол жирэмслэх магадлал хамгийн өндөр үе байдаг. Энэ үед жирэмслэхээр төлөвлөсөн хосууд өдөр алгасаж эсвэл өдөр бүр бэлгийн харьцаанд орсноор хүүхэдтэй болдог. Тухайн сарын тэмдгийн дараах энэ мөчид хосуудад жирэмслэх магадлал 20 хувьтай байдаг. Хэрвээ энэ сардаа жирэмслээгүй бол хосууд маань сэтгэл санаагаар уналгүйгээр дараачийн сард энэ заавраа дахин дагах хэрэгтэй.
Бэлгийн харьцаанд орсноор олон сая сперм буюу эр бэлгийн эс үтрээгээр, үр дамжуулах хоолойгоор дамжин умайн хөндий рүү чиглэнэ. Үтрээгээр орж ирсэн 300-аад эр бэлгийн эсээс зөвхөн ганц нь л өндгөн эстэй нийлэх болно.
Өндгөн эстэй нийлж буй эр бэлгийн эсийн толгой хэсгээс болон өндгөн эсээс энэ хоёрыг нийлүүлэх тусгай энзим ялгардаг. Өндгөн эс чөлөөлөгдсний дараа үр тогтолт явагдвал /ихэвчлэн умайн угт, үзүүр хэсэгт байдаг учраас/ үр тогтсон эс ойролцоогоор 7 хоногийн турш үргэлжлэх холын замд гарна. Замын туршид үр тогтсон өндгөн эс маань хэлбэр, агуулгаа маш түргэн, олон удаа өөрчилдөг. Хосуудын аль алинаас нь ирсэн хромсомууд эмэгтэйн өндгөн эсэнд нийлж, маш түргэн хуваагдаж, олширсоор эсүүдийн бүрдэл болон хувирна. Үр тогтсон өндгөн эс 24 цагийн дотор хоёр адил тэнцүү хэсэгт хуваагддаг. 2, 4, 8 эс болон хуваагдаж улмаар умайн хөндийд хүрч ирэхэд 32 хуваагдсан байдаг. Иймээс өндгөн эс үржих үед та бэлгийн харьцаанд орсон бол жирэмслэсэн байх магадлалтай юм. Гэхдээ яг энэ мөчид дараачийн сарын тэмдэг ирээгүй л байна.
1 Сэтгэгдэлтэй
DutAccuff