blog image

Halloween-аар амархаан гэгч нь аймшгийн хөөрхөн болох аргууд

2020-10-27 11:42:16

Өө үгүй ээ сүнсний баяр болоход хэдхэн хоног үлдчихлээ. Гэтэл юу өмсөх, яаж будуулах, ямар дүрд хувирахаа шийдээгүй байгаа бол аан гээд уун гэж байгаарай. Заавал үнэтэй студиэр будуулж, үсээ засуулж, шинэ хувцас авалгүйгээр өөрт байгаа бүхнээ зохицуулаад хөөрхөн аймшгийн дүрийг бүтээж болно оо. Үүний тулд эхлээд ямар дүрд хувирахаа бодох хэрэгтэй. Жишээ нь ЦУС СОРОГЧ ... Үзэсгэлэнтэй, тачаангуй, тэгээд цав цагаан гол нь СОЁО. Соёоноос бусдыг та өөрт байгаа бүхнээрээ зохицуулж болно. Хав хар хувцас таны царайг маш гоё тодруулна, савхин өмд эсвэл ретуз, бие барьсан халуухан топ, улаан уруулын будаг байхад л төгс хувиралт биздээ. Beauty ТҮЦ-ээс соёогоо аваад л болоо

ANGEL бас л амархан ер нь аймшгийн гэхээсээ илүү нэг дүрд ороод тачаангуй үзэсгэлэнтэй байх л бидний зорилго биздээ. Далавч зүүгээд л бусдыг өөрт байгаа бүхэнтэйгээ зохицуулахад болно. 

ЭЛФ - Эгдүүтэй будалт, линз, ЧИХ байхад л тасархай хөөрхөн. Ихэвчлэн үсээ задгай тавьбал илүү амархан болно. Ингээд л өөрсдөө янз бүрийн дүр бодож олоорой. Эцэст нь хэлэхэд аз жаргалтай амьдрал гэж байхгүй ээ, аз жаргалтай мөч, эргэж бодоход инээх дурсамж л үлдэнэ. Үргэлж битгий хойш суугаарай, идэвхитэй амьдраарай.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй