blog image

БИКИНИ ВАКС ХИЙХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ

2020-10-28 16:45:09



ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ АРЬСАА ГУУЖУУЛ
Үс дотогшоогоо ургах шиг муухай харагддаг, бас их загатнуулж, хорсгодог зүйл үгүй. Ялангуяа үхэжсэн арьсаа гуужуулаагүйгээс болоод умдагны хэсэгтээ дотогшоо ургасан үсний хар хар цэгтэй болчихвол бикини хийлгэсэн зорилго маань харин ч эсрэгээрээ эргэнэ. Тиймээс хэд хоногийн өмнө зөөлөн скрабаар гуяны дотор талын болон умдагны захын хэсгүүдийг гуужуулаарай. Эмзэг арьстай бол тун болгоомжтой байхыг зөвлөж байна. Манай шоп руу ороод биеийн гуужуулагч 10000₮ аваарай.

ТҮРХЭХДЭЭ
Ваксаа 30-хас дээш мин сайн халаагаад роллерынхоо далий талаар түрхэнэ. Үсний ургалтын дагуу буюу дээрээс доош чиглэлд ваксаа түрхээд цаасаа нааж барьцалдуулаад эсрэг чиглэлд огцом татна.

ХЭТ БОГИНО, ХЭТ УРТ БИШ
0.5 см хүртэл нь ургуулж байж ахин вакс хийлгэ
Ваксын хуулганд сугартлаа наалдахын тулд бидний тэр хэсгийн үс багадаа л хагас см урттай байх шаардлагатай. Тиймээс тэсгэл алдахаас болгоомжлоорой. Бас энэ хооронд хусч болохгүй.

ДАВТАЖ ВАКСДАХГҮЙ
Нэг ваксдсныхаа дараа дахин ваксдахгүй. Үүнийг огт мартаж болохгүй шүү. Ганц хоёр үс үлдвэл чимхүүрээр татаж авна.

МЭДЭЭЖ ӨВДӨНӨ
Хэрэгтэй гэвэл өвчин намдаагч уу
Хэрвээ чи анх удаа хийх гэж байгаа бол өвчин намдаагчийг бага тунгаар уучихад гэмгүй. Ер нь эхлээд хөл гаран дээрээ сайн туршлагажиж вакс хийж сурчихаад хийгээрэй.

САРЫН ТЭМДЭГ
Сарын тэмдэг дөхсөн үед бүү хийлгэ
Сарын тэмдгийн үед болон түүнээс өмнөх нэг долоо хоногт арьс жирийн үеийнхээсээ илүү мэдрэмтгий болсон байдаг. Тэгэхээр үсийг сугалах үеийн өвдөлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

ЦОЧРОЛ
Цочрол илэрвэл зуун настын гель түрх
Вакс хийлгэсний дараа тэр хэсгийн арьс улайх, загатнах, биржийдэг. Сандрах хэрэггүй. Энэ бол үс нь авагдаж, онгойсон сүвнүүд бага зэрэг үрэвсэж, цочиржээ гэсэн үг. Зуун настын гель түрхвэл арьс тайвшрахаас гадна ирээдүйд үс дотогшоогоо ургахаас сэргийлэх давуу талтай.

БОЛОХГҮЙ
Дараагийн 48 цагийн турш арьсаа гуужуулж, усанд сэлж, саунд орж наранд шарж болохгүй. ❗️Маажиж, илж бохир гараараа хүрэхгүй.
Чиний арьс мэдрэг бус байсан ч гоо сайханд орсныхоо дараа эдгээрээс 48 цагийн турш зайлсхийх нь дээр. Нүдэнд харагдахгүй байсан ч, арьсан дээр чинь халуун вакс тавиад хүчтэйгээр хуулж авсан учраас яахын аргагүй цочирч, хуурайшсан л байгаа. Тайвшрах гэж ядаж байгаа арьсаа улам уурлуулаад хэрэггүй шүү.
❗️Бариу хувцаснаас зайлсхий
Бариу хувцас, хөлс хоёр нийлэхээрээ нянгуудыг арьсанд тархаадаг. Вакс хийсний дараа арьс халдвар авах, нянд өртөхдөө илүү амархан байх болно. Гоо сайханд орсон өдрийнхөө туршид сул хувцас өмсөөрэй.
❗️Тогтмол хий
Бикини ваксыг өвдөлтгүй болгох ганц арга бол тогтмол хийлгэх явдал юм. Хийлгэх тусам өвдөлт багасдаг. Чи өөрөө дасахаас гадна үс чинь илүү хялбар сугардаг болно.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй