blog image

Жирэмсний 2 дахь долоо хоног

2020-10-23 14:24:00

 

Энэ үед та жирэмсэн болсноо мэдээгүй ч байж болно. Таны өндгөвчинд өндгөн эс боловсорсоор  байна. Энэ үед савны хана зузаарч эхэлнэ. Энэ нь үр тогтолт явагдсаны дараа үр тогтсон өндгөн эс умайн хананд бат бөх бэхлэгдэх явцыг бэлтгэж байгаа юм. Хэвлийд хөгжих ургийн хэрэгцээг хангахаар биеийн энэ хэсэгт цусан хангамж нэмэгдэж эхэлнэ.

Нэг сарын тэмдгийн явцад эмэгтэйн биед зөвхөн ганц өндгөн эс бүрэн боловсорч, улмаар хагардаг.

Харин хоёр өндөгний ихрүүд болон 3 ихэрт нэгээс олон өндгөн эс бий болдог бөгөөд энэ эсүүд бүгдээрээ нэгэн зэрэг боловсорсоор ихэр жирэмслэлт явагддаг.

Бэлгийн хромосом нь эр /У/ эм /Х/ гэсэн хоёр янз байдаг. Эмэгтэй хүнд 46 ХХ хромосом, эрэгтэй хүнд 46 ХУ хромосом байдаг. Хоёр ХХ хромосом нэгдвэл эмэгтэй хүүхэд, ХУ нэгдвэл эрэгтэй хүүхэд буй болно. Өөрөөр хэлбэл нөхрөөс тань Х хромсомтой эр бэлгийн эс ирж өндгөн эстэй нийлбэл танай хүүхэд охин, У хромсомтой эр бэлгийн эс ирж нийлсэн бол эрэгтэй хүүхэд байх болно. Хүүхдийн тань хүйс нь бэлгийн харьцаанд орж өндгөн эс эр бэлгийн эстэй нийлсэн тэр өдөр нь тодорхой болдог гэсэн үг. Мөн хүүхдийн тань хүйс ямар байхыг нөхрөөс тань ирсэн эр бэлийн эс л тодорхойлно.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй