НҮҮР БУДАЛТЫН БАГСНЫ ХЭРЭГЛЭЭ БА ЗӨВ БАГСАА СОНГОХ АРГА
Та заавал мэйк ап артист байх албагүй, байнга хүнд будалт ч хийх шаардлагагүй ч гэсэн заавал багс хэрэглэх хэрэгтэй. Будсан ч будаагүй мэт мөртлөө өө сэвээ далдалж, өнгө будгаа жигд тараах, эсвэл зүгээр л арьсаа гэмтэхээс хамгаалахын тулд багсны зөв хэрэглээг сурсан байхад алзахгүй ээ. Багсаа сонгохдоо аль болох тестэрлэж, шалгаж байгаад авах чухал. Аа харин ямар багс шалгуурт тэнцэх бол? Ердөө энгийн.
- Үс нь зөөлөн мөртлөө налахгүй тэгш
- Бариул хөнгөн, барихад гарт эвтэйхэн
- Үс хэт шигүү бас хэт сийрэг биш
- Угааж ашиглахад эдэлгээ сайтай ... за тэгээд мэдээж будаж үзэх хэрэгтэй. Хэт олон багсыг бараг хэрэглэдэггүй учраас, яг хэрэгтэй гэсэн хэдхэн багс байхад хэмнэлттэй сонголт болно. Эдгээр шалгуурт нийцэх багсыг санал болгонгоо хэрэглээг нь тайлбарлая аа.
Powder Brush - нунтаг энгэсэг, будаг түгжигч тараах
Contour & Highlight Makeup Brush - гэрэл сүүдэр тавих
Angled Blush Makeup Brush - хацар ягааруулагч тавих
Flat Top Kabuki Makeup Brush - уусгалтын хавтай багс
Flat Foundation Makeup Brush - шингэн энгэсэг түрхэх
Concealer Buff Makeup Brush - конселар түрхэх
Small Blending Makeup Brush - уусгалтын жижиг багс
Large Blending Makeup Brush - уусгалтын том багс
Large Eye Shadow Makeup Brush - зовхины будгийн том багс
Small Eye Shadow Makeup Brush - зовхины будгийн жижиг багс
Angled Wing Liner Brush - өнцөг, зураас гаргаж будах, бас хөмсөгний багс
0 Сэтгэгдэлтэй