blog image

ТҮРИЙ БУЛЧИРХАЙН ТОМРОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

2020-11-04 15:55:12

Дөчин наснаас эхлэн эрчүүдийн түрий булчирхай томорч, хоргүй хавдар үүсдэг байна. Энэ  нь 40 настай эрчүүдийн ойролцоогоор 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог. Үүсэх шалтгаан өнөөгийн байдлаар бүрэн судлагдаагүй бөгөөд эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж үздэг болохоор нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бэлгийн үйл ажиллагааны идэвх, бэлгийн чиг хандлага, архи, тамхи хэрэглэх байдал эсвэл үрэвсэлт болон БЗХӨ нь түрүү булчирхайн томролттой холбоотой байх магадлалтай.

Явц

“Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайнд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг ( шээсний сүв ) дардагтай холбоотой.  Хэрэв суваг түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт үүсэхгvй байх боломжтой юм. Иймээс түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болж байна.

Шээх явц нь сэтгэл ханамж авчирахаа больсон үед өвчин эхэлдэг гэж үздэг. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс  чөлөөтэй гарахгүй, хүч муутай болно. Шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүйгээс  болж шээс задгайрдаг. Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог.

Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Энэ байдлыг хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг сулрахгүй байх  зэрэг хүчин зүйлүүд өдөөдөг.

Давсаг -ны даралт ихэссэнээр венийн судаснууд гэмтэж, улмаар болж цустай шээс гардаг ( гематурия).

Өвчин даамжирч шээс саатах болсноор давсганд чулуу үүснэ. Түрүү булчирхайн томролтын хамгийн аюултай хүндрэл бол түрүү булчирхайн өмөн юм.

Тэгвэл яаж энэ өвчинөөс урьдчилан сэргийлэх үү?

Энэ өвчний хувьд сэргийлэх тусгайлан арга хэмжээ байдаггүй. Доороосоо даарах, БЗХӨ, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хэрэгтэй. Гэхдээ түрүү булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй. Харин 50-аас дээш настай эрэгтэйчүүд жилдээ нэг удаа  бөөр, шээс, бэлгийн эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах  нь зүйтэй.

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй