blog image

Таны шинэ хүүхэд

2020-11-07 16:03:14

Арван сар ариун хэвлийдээ тээсэн хонгор үр нь хорвоод мөдхөн мэндэллээ. Тийм ээ энэ бол таны хүлээсэн, догдолсон, тэвчсэн хамгийн нандин мөч. Та ээж боллоо.

Анхны мэдрэмж

Хүүхэд бүхэн хөөрхөн. Гэхдээ анхны хүүхдээ харсан мэдрэмж бол хөөрхөн гэхээс илүү гайхах, алмайрах тохиолдол бий. Тэр бол таны харж байсан хамгийн гайхамшигтай зүйл. Та хүүхдээ анх хөхүүлж асарч эхэлсэнээс хойш эх үрийн нандин холбоо гүнзгийрч та 2г юу ч салгаж чадахааргүй байгалиас заяасан хайр ундрах болно. 

Нярай хүүхэд бүрт төрсний дараах хачирхалтай шинж тэмдгүүд байдаг. Эдгээр шинжүүд нь хоёр долоо хоногийн дараа арилж, нялх шинжиндээ орно. 

Дөнгөж төрсөн хүүхдийн биеийн хэсгүүд ямар байдаг вэ? 

Толгой. Шовгор хэлбэртэй бол төрөх замд хавчигдсантай холбоотой. Хоёр долоо хоногийн дараагаас хэвийн болох болно. Толгойн орой дээрх яс нь хоорондоо нийлээгүйгээс үүссэн зөөлөн хэсгийг зулай гэдэг. Зулай нь аажим багассаар 18 сартай болоход бүрэн битүүрнэ. 

Нүд. Нярай хүүхдийн нүдний өнгө зургаан сар хүртэл мэдэгдэхгүй. Хэрвээ таны хүүхдийн нүдний зовхи хавантай байвал төрөх үетэй холбоотой. Эхний саруудад хүүхэд нь солир харах нь хэвийн үзэгдэл. Мөн бохир, ямар нэгэн халдвараас болж хавдаж болох тул эмчид хандаарай. 

Хэл. Хүүхдийн хэл нь амныхаа ёроолд бэхлээтэй, цухуйлгах үед бага зэрэг салаалсан байдалтай харагдаж болно. Эхний жилдээ хэлбэр нь хэвийн болно. 

Гар, хөл. Бага зэрэг цусны эргэлтйн саатлаас болж нярай хүүхдийн гар хөл нь эхэн үедээ хөхөвтөр туяатай харагддаг. Өдөр бүр усанд оруулж арьсыг чийрэгжүүлсэнээр эхний 1 сар дотор цагаан шаргал болно. Харин гарын хурууны хумс нь төрөхдөө ургасан хэлбэртэй байдаг тул зориулалтын хайчаар аваарай. 

Хөх. Хүүхдийн хөх бага зэрэг хавдаж, шингэн уураг зүйл гарч болно. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүүхдэд ажиглагдаж шинж бөгөөд санаа зовох зүйлгүй хэвийн үзэгдэл юм. Харин шахаж оролдож болохгүй, 2 долоо хоногийн дараагаас арилах болно. 

Бэлэг эрхтэн. Энэ нь дөнгөж төрсөн хүүхэд бүрт том хэмжээтэй харагдана. Эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтнээс цагаан өнгийн ялгадас гарч болно. Энэ нь хэвийн дааврын өөрчлөлтөөс болж гарч байгаа тул санаа   зовох хэрэггүй удахгүй арилна. Харин эрэгтэй хүүхдийн шодой, төмсөг хэсэг нь эхэндээ цаашаа орчихсон мэт харагдаж болно. Мөн адил хэд хоноод хэвийн болно. 

Арьс. Улайлт тууралттай төрсөн бол ажиглаад үзээрэй. Арилахгүй олон хоновол эмчдээ хандаарай. 

Нярай хүүхдийн арьс төрсөн цагаас эхлэн гуужиж хуулрах болно. Хурдан гуужиж шинэ арьсаар төлжүүлэхийн тулд ээж та өдөр бүр усанд оруулж арчлах хэрэгтэй. Хугацаанаасаа өмнө дутуу төрсөн нярайд биеийн шар үс их харагдана. Ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа алга болно. Эхийн саван дотор хүүхдийн арьсыг бүрхэж, хамгаалж байдаг нимгэн арьс нь төрсний дараа хэд хоногоос арилна. 

Мэнгэ. Хүүхэд бүр төрөхдөө мэнгэ, толботой харагддаг. Ялангуяа Монгол хүүхдийн хонгон дээр хөх толбо ажиглагддагаараа бусад улсаас ялгардаг. Улаан толбо голдуу дух, зовхи хүзүүний ард ажиглагдана. Гүзээлзгэнэ, од хэлбэрийн толбууд хүүхэд өсөхийн хирээр томордог боловч 5 нас орчим болоход арилна. 

Баас. Төрөх үед хүүхдийн тань гэдсэнд микониум гэдэг бараандуу өнгөтэй наалдамхай бодис ялгардаг. Нярай хүүхэд төрөөд эхийнхээ ангир уургийг уусны дараа хар өнгийн зунгаг баасаар баадаг. Таны хөхөнд сүү орсоны дараагаар баас нь шаргал, буржгар болон хувирах болно. 






Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй